СПОРТ

Петр Чех хоккейн багийн хаалгач болжээ

Хөлбөмбөгийн “Арсенал”, “Челси” клубийн хаалгач асан Петр Чех зодог тайлан, өдгөө “Челси”-гийн техникийн зөвлөхөөр ажиллаж байгаа.

37 настай чех эр өөр спортын төрөлд хүч сорихоор шийдэж, Английн хоккейн дөрөвдүгээр дивизионы “Гилфорд феникс” багтай нэг улирлын гэрээ байгуулжээ. Ногоон талбайд 20 жил тоглосон Петр Чех мөсөн талбайд 39 дугаартай, хаалгачийн байрлалд хүч сорино. Тэрбээр мөсөн талбай дээрх анхны тоглолтоо ирэх амралтын өдөр хийнэ.

Гэхдээ Петр Чех “Гилфорд феникс”-ийн бүх тоглолтод оролцохгүй. “Челси” клубийн арын албаны ажлаа зохиоцуулахын хажуугаар зарим тоглолтод өрсөлдөх аж.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Чехүүдийн цусанд хоккей байгаа даа хаалгач хийж чадна байхаа

MatFuse
MatFuse

Generic Lowest Price Viagra [url=http://cialisjh.com]Buy Cialis[/url] Cialis Rezeptfrei Kaufen Osterreich Buy Cialis I Want To Buy Benemid

Холбоотой мэдээ

Back to top button