Сонин хачин
Барилгын коллежийн оюутан О.Наранбаатар өрөгийн төрлөөр дэлхийн шагнал хүртлээ

“Дэлхийн ур чадвар-2022” 46 дахь удаагийн тэмцээнээс өрөг угсралтын мэргэжлээр Барилгын политехник коллежийн суралцагч О.Наранбаатар дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medallion for excellence” шагнал хүртлээ.
Өрөг угсралтын мэргэжлээр 19 орны оролцогч ур чадвараарөө өрсөлдөж Герман, Хятад, Швейцар улс алтан медаль хүртсэн. Уг тэмцээн мөнгө, хүрэл медаль олгохгүй “Medallion for excellence” шагнал олгож байгаагаараа онцлог юм.

О. Наранбаатар нь “Монголын ур чадвар”тэмцээний 2021 оны ялагч бөгөөд эксперт багшаар Барилгын политехник коллежийн багш Л.Эрдэнэчулуун ажиллажээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өрөг угсралтын мэргэжил эзэмшихээр шийдэж анхныхаа амжилтыг гаргаж байгаа монгол хүү чамд баяр хүргэе. Хөдөлмөрөөр эх орныхоо нэрийг мандуулж байгаа Наранбаатар, багш Эрдэнэчулуун нарт та нар улам олуулаа болоорой гэж ерөөе.