СПОРТ

Ираны эмэгтэйчүүд 40 жилийн дараа цэнгэлдэхэд үзсэн тоглолтыг С.Жаргал зохион байгуулжээ

Ираны эмэгтэйчүүдийн 40 жилийн дараа хөлбөмбөгийн тэмцээн цэнгэлдэхэд үзэн, тун ч баяртай байна. Учир нь тэд 1979 онд болсон Исламын хувьсгалаас хойш өнөөг хүртэл эрэгтэйчүүдийн спортын тэмцээн, уралдаан үзэх эрхшүй байсан юм. Иран бүсгүйчүүд 40 жилийн дараа нутгийнхаа алдарт “Азади” цэнгэлдэхэд Азийн чансааг тэргүүлэгч Иран, Камбожийн шигшээ багийн тоглолтыг үзэв. Эл тоглолтод иранчууд өрсөлдөгчөө 14:0-ээр хожлоо.

Тоглолтын үеэр зөвхөн эмэгтэй хөгжөөн дэмжигчдэд зориулж 5-10 секторыг тусад нь бэлдэж, хамгаалалтад 100 эмэгтэй цагдаа гаргажээ. Үүнээс гадна эмэгтэйчүүд тусдаа зогсоолд машинаа тавьж, 80 автобус цэнгэлдэхийн хооронд үйлчилсэн юм.

Цэнгэлдэх хүрээлэнд нийт 15823 хүн тоглолт үзсэнээс 4600 нь эмэгтэй хѳгжѳѳн дэмжигч байлаа. Зѳвхѳн эмэгтэйчүүдэд зориулан гаргасан 4600 тасалбар хоромхон зуурт дуусжээ.

Цэнгэлдэхэд 850, гадна нь 500 цагдаа хамгаалалтад ажилласан юм.

Эл түүхэн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын хөлбөмбөгийн холбооны Тэмцээн зохион байгуулах хэлтсийн дарга С.Жаргал ажиллав. Тэрбээр олон улсын 119 дэх тоглолтоо зохион байгуулсан нь энэ юм.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Арга билэг
Арга билэг
2019-10-12 16:01

Мундаг.. Амжилт хүсье, Жагаа

Холбоотой мэдээ

Back to top button