Нийгэм мэдээ

Шууд: Иргэд төсвийн болон баялгийн хулгайг эсэргүүцэж, жагсаж байна

Өнөөдөр өглөө /2022.12.04/ 10:30 цаг дөхөж нийслэлийн төв талбайд эхэлсэн жагсаал 16 хэмийн хүйтэнд үргэлжилсээр байна. Цугласан иргэд эрх баригчдаас алдсан боломжоо нэхэх утгаар дуу хоолойгоо өргөн жагсаж байгаа юм . Тодруулбал, тэдний зүгээс нүүрсний буюу улсын баялгийн хулгай, эрх баригчдын авлигыг ил болгох, хулгайчдын нэрсийг зарлаж, асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байгаа юм. Мөн эрх баригчдыг ирэхийг шаардаж, өглөө Төрийн ордныг тойрон гороолсон.

Яг одоо төв талбайд өрнөж байгаа нөхцөл байдлын ерөнхий дүр зургийг товч тоймлоё:

НЭГ: Чиглүүлэгч нь хэн бэ…

Үнийн өсөлт, баялгийн хулгай гэсэн хоёр асуудалд бухимдсан иргэд сайн дураараа ирсэн гэж бодвол мэдээж тодорхой чиглүүлэгчгүй байж болох. Тодорхой чиглүүлэгчгүй, зарим нь арга ядахдаа "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатарыг "Жагсаалыг удирдаад чиглүүлээдхээч" гэх үг ч цухуйлгаж байх. Харин нөгөөх нь нэг гараараа лайв хийгээд сошиалд попроод завгүй дүр зурагтай.

ХОЁР: Залуучууд идэвхгүй, цөөхөн ч...

Өнөөдрийн жагсаалд ахмадууд болон орон нутгийнхан голдуу байгаа нь ажиглагдав. Залуучуудын төлөөлөл цөөхөн байгаа хэдий ч ирсэн хэд нь "Ажлаа хаяж байж, төрийн тогтолцоогоо өөрчилье. Түүнээс биш энд ганц хоёр цаг зогсоод ямар ч нэмэргүй" хэмээцгээж байгаа юм.

ГУРАВ: Тарна, тарахгүй…

Цугларсан олны дунд тарна, тарахгүй гэх маргаан хамгийн хүчтэй өрнөж байна. Нэг талаар жагсаалын галыг намжааж тараах гэсэн оролдлого байхыг үгүйсгэх арагүй. "Одоо тараад маргааш улс нийтээрээ ажил хаялт зарлаж, тэг зогсолт хийе" гэх агуулга ч яригдаж байна. Харин цугларсан олон "Тарахгүй нэгэнт цугларсных шаардлагаа тавина" хэмээцгээх байр суурийг зарим нь илэрхийлцгээж байгаа юм. Үүнээс харахад жагсаал маргааш ч үргэлжлэх магадлалтай. Нэгэнт эрчийг авсан жагсаал одоо тарахгүй ч байх.

ФОТО СУРВАЛЖИЛГА:

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Бага зэрэг дуулаарсан болохоор жагсмаар санагдаа юу

Зочин
Зочин

Зөв өө дэмжиж байна

Зочин
Зочин

1000 хувь дэмжинэ

олон
олон

дэмжинээ баялагтаа эзэн байх ёстой

Зочин
Зочин

Яаж хүчгүйдүүлж тараах вэ , НАМЗХ ын з�##�уучууд ажлаа муу хийж байна

KATOD
KATOD

КОВИДООС БОЛОД ӨРНӨӨГҮЙ 2021 ОНЫ ХУВЬСГАЛ ОДОО ЭХЛЭХ НЬ.УУХАЙ.!!!

Зочин
Зочин

Нүүрсний хулгайг эсэргүүцэж жагсаж бна уу ?
Засагийг огцруулах гэж жагсаж бна уу
Оюукийн засаг огцорвол нүүрсний хулгайтай өөр хэн ч тэмцэхгүй ш дээ !!!?
Жагсахын тулд л жагсаж бна уу ?
Учираа сайн олж байж, уураа гаргаж сураарай !!!

Холбоотой мэдээ

Back to top button