"Жагсагчидтай уулзаж, шаардлагыг нь шийдвэрлэх ажлыг хэсэг байгуулсан"

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Д.Амарбаясгалан: Жагсаж буй иргэдийн шаардлагатай Засгийн газар санал нэг байна. Сүүлийн жилүүдэд олон нийтэд ил болж буй томоохон бүлэглэлийн зохион байгуулсан хулгай, дээрмийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нийтэд ил болгосон. Үүний үр дүнг нэхсэн жагсаал болж байна гэж ойлгож байна. Энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх чиглэлд хууль хяналтын байгууллагад хандсан.
Өнөөдрийн байдлаар 2017 оноос хойш шалгаж байгаа ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр "Эрдэнэс Тавантолгой"-н нэг мөргөцөг буюу 385 орчим мянган тонн нүүрсний хэрэг шалгагдаж байгаа. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" болон жижиг Тавантолгой компанийн хооронд нүүрсний зөрүүтэй байдал үүссэн асуудал юм. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу нь тодорхой гараагүй байна.
Нөгөө талаар Засгийн газрын зүгээс "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хөндсөн болон Бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбогдуулж, өнөөдрийн байдлаар 15 албан тушаалтан Авлигатай Тэмцэх газарт шалгагдаж байна. Энэ нь Засгийн газрын, төрийн өмчийн, яамд, агентлагийн тодорхой төлөөлөл шалгагдаж байгаа. Гэм буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага шийдвэрлэнэ. Гэхдээ Засгийн газрын гомдлоор тодорхой нэр бүхий албан тушаалтнууд шалгагдаж байгаа.
Ерөнхий сайдын захирамжаар миний биеэр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн зүгээс жагсаал зохион байгуулагчидтай уулзаж, шаардлагыг хүлээн авч, хамтдаа асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та нар худлаа ярихаа болиоч. Хулгайч танай намаар дүүрэн байгаа ш. дээ. Аюурсаыахан Мөнхбат Нямдорж Чойжилсүрэг гээд
ККК, МАН-ын з�##�уусаа одоо болио нэг ажлын хэсэг байгуула�##� Нямбаатарыгаа ажлын хэсгиН ДАРГААР томилоол ЕС Оюук чинь чиглэл өгөөд л бүтэн 3 жил явсангүй ш дээ одоо з�##�уус хууртахгүй, намынхаа ах нарын араам хутга шааж гарч ирчихээд өөрсдөө бас л адил байна шүү дээ та хэд.