УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Жагсагчидтай уулзаж, шаардлагыг нь шийдвэрлэх ажлыг хэсэг байгуулсан"

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Д.Амарбаясгалан: Жагсаж буй иргэдийн шаардлагатай Засгийн газар санал нэг байна. Сүүлийн жилүүдэд олон нийтэд ил болж буй томоохон бүлэглэлийн зохион байгуулсан хулгай, дээрмийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нийтэд ил болгосон. Үүний үр дүнг нэхсэн жагсаал болж байна гэж ойлгож байна. Энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх чиглэлд хууль хяналтын байгууллагад хандсан.

Өнөөдрийн байдлаар 2017 оноос хойш шалгаж байгаа ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр "Эрдэнэс Тавантолгой"-н нэг мөргөцөг буюу 385 орчим мянган тонн нүүрсний хэрэг шалгагдаж байгаа. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" болон жижиг Тавантолгой компанийн хооронд нүүрсний зөрүүтэй байдал үүссэн асуудал юм. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу нь тодорхой гараагүй байна. 

Нөгөө талаар Засгийн газрын зүгээс "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хөндсөн болон Бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбогдуулж, өнөөдрийн байдлаар 15 албан тушаалтан Авлигатай Тэмцэх газарт шалгагдаж байна. Энэ нь Засгийн газрын, төрийн өмчийн, яамд, агентлагийн тодорхой төлөөлөл шалгагдаж байгаа. Гэм буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага шийдвэрлэнэ. Гэхдээ Засгийн газрын гомдлоор тодорхой нэр бүхий албан тушаалтнууд шалгагдаж байгаа.

Ерөнхий сайдын захирамжаар миний биеэр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн зүгээс жагсаал зохион байгуулагчидтай уулзаж, шаардлагыг хүлээн авч, хамтдаа асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 16:02

Та нар худлаа ярихаа болиоч. Хулгайч танай намаар дүүрэн байгаа ш. дээ. Аюурсаыахан Мөнхбат Нямдорж Чойжилсүрэг гээд

Зочин
Зочин
2022-12-05 16:07

ККК, МАН-ын з�##�уусаа одоо болио нэг ажлын хэсэг байгуула�##� Нямбаатарыгаа ажлын хэсгиН ДАРГААР томилоол ЕС Оюук чинь чиглэл өгөөд л бүтэн 3 жил явсангүй ш дээ одоо з�##�уус хууртахгүй, намынхаа ах нарын араам хутга шааж гарч ирчихээд өөрсдөө бас л адил байна шүү дээ та хэд.

Холбоотой мэдээ

Back to top button