СПОРТ

Д.Ганбат ДАШТ-ээс дөрөв дэх хүрэл медалиа хүртлээ

Сонгомол, чөлөөт бөхийн 2019 оны ахмадын ДАШТ лхагва гаригт Гүржийн нийслэл Тбилисийн “Tbilisi Sports Palace”-д эхэлсэн билээ. Чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр “В” (41-45 нас), “Е” (56-60 нас) ангиллын жингүүдийн барилдаан болж, манай улсаас зургаан бөх зодоглосноос дөрвөн хүрэл медаль хүртэв.


“Е” ангиллын 88 кг-ын жинд ОУХМ Буяндэлгэрийн Бат, “В” ангиллын 62 кг-д спортын мастер Жанчивын Хурц, 78 кг-д спортын мастер Байлдагчийн Баянсан, 88 кг-д ОУХМ Доржготовын Ганбат нар хүрэл медаль хүртлээ.

Эднээс “Тулгат” клубийн тамирчин ОУХМ Д.Ганбат мастеруудын ДАШТ-ээс дөрөв (“Белград-2014”, “Валбжих-2016”, “Скопье-2018”-д хүрэл медаль хүртсэн) дэх хүрэл медалиа хүртсэн бол ОУХМ Б.Бат өнгөрсөн жил Македонд хүртсэн хүрэл медалиа Тбилисид ихэрлүүлэв.

Өнөөдөр “С”, “D” ангиллын жингүүдийн урьдчилсан болон шигшээ барилдаан болно.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button