СПОРТ

Д.Нармандах гавьяатын хүү Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд түрүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээн Сонгино хайрхан дүүргийн БТСГ-ын Спорт цогцолборт үргэлжилж байна.

Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ-ын тамирчид оролцож буй тэмцээнд “Атланта-1996” олимпийн хүрэл медальт, Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч, гавьяат тамирчин Доржпаламын Нармандахын хүү Тэгш-Очир түрүүллээ.

Мөн тэмцээний үеэр Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, "ОESD" ХХК-ий захирал Ганчулууны Баяржавхлангийн хүү Б.Тэмүүлэн өсвөр үеийн бага насны -42 кг-ын жинд алтан медаль хүртэв.

Фотог Монголын жүдо бөхийн холбооны цахим хуудаснаас авав

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button