Н.Сугар: Хуульд нийцсэн байдлаар гэр барихаар ажиллаж байна

Төв талбай дахь иргэдийн жагсаал ес дэх өдрөө үргэлжилж байна. Иргэд амралтын өдрөөс эхэлж Засгийн газрын ордны үүдэнд хонож байгаа билээ. Цаг агаар хүйтэрч шөнөдөө 30 хэмийн хүйтэн болж буй энэ үед цагдаа болон иргэд хамтдаа гадна хонож байгаа юм.
"Хоёр иргэн хүсэлт ирүүлсэн ч хуулийн шаардлага хангаагүй"
Тэгвэл иргэдийн зүгээс төв талбайд гэр барих хүсэлтийг нийслэлийн Засаг даргын тамгын газар /НЗДТГ/-т өгсөн байна. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.
Тэрбээр "Манайд гэр барих зөвшөөрөл хүссэн хоёр хүсэлт ирсэн. Гэвч тухайн хоёр хүсэлт нь хуулийн шаардлага хангахгүй байгаа. Сүхбаатарын талбайд гэр барих хүсэлт ирсэн юм л даа. Гэвч хуулийн дагуу тус газарт гэр барих боломжгүй байдаг. Хуулийн дагуу гэр барих боломжгүй ч НЗДТГ-аас асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос зөвлөмж ирүүлсэн байгаа" гэв.
Мөн тэрбээр "Хуульд хэрхэн нийцүүлж, гэр барих боломжтой талаар судалж, ажиллаж байна. Шийдвэрийг өнөөдөр яаралтай гаргана" хэмээлээ.
Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд төв талбайд гэр барихыг хориглосон байдаг
Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйл 3.8-д "Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх" заалтыг 2006 онд нэмсэн байдаг.
Харин тус хуулийн 11.4-т "Жагсаал, цуглааныг зохион байгуулагч гурав дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ" хэмээн заажээ.
Товчхондоо төв талбайд гэр барих нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд гэр барьсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэсэн үг юм.
Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр /2022.12.11/ орой жагсаж буй иргэдийн эрүүл мэнд хохирох эрсдэлтэй хэмээн үзэж, автобус баазаас том оврын гурван автобус гаргасан юм. Улмаар иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, нийслэлийн Эрүүл мэндийн газраас осгосон тохиолдол байхгүй гэдгийг мэдэгдсэн билээ. Өнөөдөр Соёлын төв өргөөг нээлттэй болгох асуудлыг ч хөндөж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
юуны чинь хууль энэ улсад хууль байдаг юмуу эрх баригчтд өөрсддөө нийцүүлж хууль бат�##�даг биздээ????????????
Монгол хүн лав харгис биш
Та нарыг хөдөлж ядсаар байт�##� хайран з�##�уучууд хөлдөж үхэхийн даваан дээр зогсож байна.
Ger bariul
хуцаарай шээсээ
хонож юу хийнэ өдөр бүр ирж хашгирч хүчээ үзүүлэх нь илүү хэрэгтэй байна шүү
Нэг удаа тарчихаарай дахин ирдэг хүмүүс багасчихдаг юм аа.
Гаднаас санхүүжилттэй хөлсний жагсагчидыг хүчээр тараа. Монгол төр дэндүү аймхай юм
Отор хийж яваа иргэн, айл өрх хэзээ нэг ийм зөвшөөрөл хөөцөлддөг байсын өвөгдийнхөө ясыг өндөлзүүлэх нь дээ
2006 оны журмаар гэр барьж болохгүй гэнэ.Саяхандаа М.Энхболдыг огцруулах гэж 30 гэр барьснаар мартсан юм уу даа