Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачинЭнтертайнмент

Том Холланд Зендаяа нар сүй тавьсан уу

"Pop Hive" гэх Твиттер хаягт Зендаяа болон Том Холланд нарыг нууцаар сүй тавьсан хэмээн нийтэлсний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаарх цуурхал тарж эхлэв.

Эх сурвалжаа дурдаагүй, нууцалсан тус жиргээ цахим орчинд дуулиан тариад байгаа юм. Зендаяаг ярилцлагын үеэр хуруундаа очир алмаазан шигтгээт бөгж зүүснийг олон нийт харсны дараа энэхүү мэдээлэл гарав. Гэвч "Buzzfeed"-ийн мэдээлснээр Зендаяа, Холланд нар өөрсдөө сүй тавьсан талаарх мэдээлэлд баттай хариу өгөөгүй байгаа ажээ.

Зендаяа болон Холланд нар хоёр жил гаруй хугацаанд болзож байгаа юм. Тэд өөрсдийн харилцаагаа ямар түвшинд байгаа талаар олон нийтэд төдийлөн хэлдэггүй. Холланд нэг жилийн өмнө "GQ"-д өгсөн ярилцлагадаа тэдний хоорондох харилцааг дэлгэхийг хүсээгүй талаараа дурдаж байсан юм.

Тэрбээр "Би хувийн амьдралаа нууцлахыг хүсдэг. Учир нь амьдралынхаа ихэнх хэсгийг дэлхийтэй хуваалцдаг. Тиймээс бидний харилцаа ил болсон нь надад хувийн орон зайгаа булаалгасан мэт санагдсан. Бид олон нийтэд ил болгохыг хүсээгүй" гэжээ.

Ярилцлагынхаа төгсгөлд Холланд үерхлийнхээ талаар "Би Зендаяаг хүндэлдэг. Энэ зөвхөн миний түүх биш, биднийх. Бид хамтдаа үүний талаар ярихад хараахан бэлэн биш байна" гэсэн юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
sda
sda

tishde huwin amidral ruu ordog lalaruud hol ochij hutsarai p###a

Ebe
Ebe

Chaaltsandaa l tohirch bval yahuu dee haha

Холбоотой мэдээ

Back to top button