Top StoriesУЛС ТӨР

Дата: 576 ААН-ийн 7.5 их наядын тендерээс хоёр улстөрч, зургаан бизнесмен 135 тэрбумыг авчээ

АТГ-аас өчигдөр /2022.12.13/ “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тендерт оролцогчдын мэдээллийг ил болголоо. Уг материалд 2018-2022 онд тус ТӨХК-иас тендер авсан 576 ААН-ийн нийт 7.5 их наяд төгрөгийн худалдан авалт нээлттэй өгөгдөл рүү шилжээд байна.

Бид уг мэдээллийг боловсруулж, ЭТТ-н тендерийг томоохон бизнесүүд, түүний хамаарал бүхий охин компаниуд хэрхэн авсан талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.


-ИНФОГРАФИК: Хамгийн өндөр буюу 2.2 их наядын тендерийн гэрээг "Ти Эн түншлэл" хийжээ-

НЭГДҮГЭЭРТ: Хамгийн өндөр дүнтэй тендер хийсэн 18 компани

Инфографик харах зөвлөмж: бөөрөний дүрсүүд дээр дарж мөнгөн дүнгийн хэмжээг нарийвчлан харна уу.

Хамгийн өндөр дүнтэй гэрээг "Ти эн түншлэл" байгуулжээ. 2021.11.09-ний өдөр 2,229,281,898,600 төгрөгийн үнэ бүхий "Тавантолгойн ордын Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгүүлэх гэрээ"-г байгуулсан байна.

Дараачийнх нь "Таван толгой оператор түншлэл"-ийг төлөөлж "Монгол майнинг энд эксплорэйшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батболд хийжээ. Тэрбээр 2020.08.28-ны өдөр "Таван толгойн ордын Цанхын баруун уурхайн А хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх" 799,136,962,175 төгрөгийн гэрээ хийжээ.

"Монголиан контракт майнинг сервис" ХХК 2021.11.16-ны өдөр 715,956,121,300 үнэ бүхий "Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгүүлэх гэрээ" хийжээ.


-Улстөрийн нөлөө бүхий хоёр хүний компани тендер авчээ-

ХОЁРДУГААРТ: Улстөрчийн хамаарал бүхий компани

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

"Сод монгол групп" ХХК-иараа 3,106,595,540 төгрөг авчээ. Энэ нь 2018 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр "Дизель түлш, авто бензин, худалдах худалдан авах" ажил хийсэн аж. Түүнээс гадна тус компанийн менежер Э.Энхбаатар 2020.08.27-ны өдөр "Дизель түлш, авто бензин нийлүүлэх" 2,715,815,550 гэрээг дахин хийжээ. Ингээд нийт 5,822,411,090 тендер хийжээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан

"Соёмбо принтинг" ХХК-ийн менежер Т.Гэрэлмаа 2020.11.10-ны өдөр 60,150,000 үнэ бүхий 1500 ширхэг баримтын хортой цаас нийлүүлжээ. Мөн 2019 оны тавдугаар сард 54,765,000 төгрөгийн тендер авчээ.

Улс төрийн шууд хамаарал бүхий хоёрхон компани илрэв. Эл хоёр нийлээд 6 тэрбум гаруй тендер авчээ.


-Зургаан бизнесмений 10 гаруй компани шалгарчээ-

ГУРАВДУГААРТ: Бизнесенүүдийн хамаарал бүхий охин компаниуд

Ц.Баатарсайхан "Таванбогд" групп

  • Таванбогд Трейд
  • Таван богд ХХК нийт 1,090,900,000  төгрөгийн бараа үйлчилгээ үзүүлжээ.

Б.Чулуунбаатар "Моннис" групп

  • Моннис моторс ХХК 476,258,000

Ж.Оджаргал "МСS" групп

  • "Юнивишн" ХХК-иараа дамжуулан нийт 858,732,000 төгрөгийн үнэ бүхий зургаан удаагийн үйлчилгээ нийлүүлжээ.
  • "Ай Ти Зон" ХХК 125,892,712 төгрөгийн үйлчилгээ үзүүлжээ.

Ш.Баярсайхан "Номин холдинг" ХХК

  • Номин даатгал ХХК нь 101,596,679,015 үнэ бүхий есөн удаагийн даатгалын үйлчилгээ үзүүлжээ.

Д.Баясгалан "Бодь интернэшнл" ХХК

  • Бодь Даатгал ХХК
  • "Бодь Платиниум" ХХК
  • "Бодь электроникс" ХХК 248,014,800 төгрөгийн
  • "Усны Эрч" ХХК
  • "Түншлэл" ХХК нийт 6,023,683,243 төгрөгийн тендер авчээ.

П.Батсайхан "АПУ" ХК

  • "Шунхлай петролиум" ХХК-иараа хоёр удаа А-80, А-92, А-95 зэрэг 17,849,844,997 төгрөгийн үнэ бүхий автобензин нийлүүлжээ.

Нийт зургаан бизнесменийн АРАВ гаруй компани тендер авчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочи
зочи
12 сар 14, 2022 08:56

Сэтгүүлчид бас чс зүйтэй байх хэрэгтэй мэддэг мөртлөө мэддгүй юм шиг мангар байж болохгүй тендерт орж ялсан бүхэн ийм хамаар�##�тай байна гэж юу байдаг юм бэ ???? наадуул чинь угаасаа ил шилэн байдаг мэдээлэл ёстой м�##�аас дор байх

Зочин
Зочин
12 сар 14, 2022 09:02

Энэ бол зүгээр нийлүүлэгч кмпаниуд байна. Нүүрстэй түйч холбоо �##�га.

Зочин
Зочин
12 сар 14, 2022 09:10

Энэ зэргийн юм байх шдэ

Зочин
Зочин
12 сар 14, 2022 09:16

Нүүрс хулгайлж мөнгийг нь шууд дансандаа авсан бол яахав гэсэн. Бүгд үзүүлсэн үйлчилгээ бараа матери�##� тоног төхөөрөмжийн зард�##� л бна. Эд бүгд шилэн ил л бдаг мэдээлэл. Танайх зөв юмаараа сэнсаацла
Иргэдийг төөрөгдүүлж бизнесүүдийг харлуулах аргаа олж ядах юмаа
Та нарыг бодвол өчнөөн хүний ажлын байр гаргаад татвараа төлж яваа хүмүүс

Зочин
Зочин
12 сар 14, 2022 09:28

оджарг�##� пызда төр дамнаж луйвар хийдэг ла лар

Зөөз
Зөөз
12 сар 15, 2022 07:49
Reply to  Зочин

Оджарг�##�ын ард хятадууд бдаг гэж олон жилийн өмнөөс ярьдаг бсан шдээ

Зочин
Зочин
12 сар 14, 2022 09:30

Будаач будаач гэхээр сах�##�аа будав гэгчээр. Сэнсаацлах гээд ядчих юмаа

Зочин
Зочин
12 сар 14, 2022 09:35

Эрх мэдэлтэй хүн л шаана

Төвөг
Төвөг
12 сар 14, 2022 09:42

Нүүрсний хулгайтай ямарч холбоогүй мэдээлэл бна.

иргэн
иргэн
12 сар 14, 2022 10:08

нээг их Бандгар машин унасан Баян тарган Этгээдүүд ингэж л Хулгай Луйвар Авилгын аргаар баяжчихаад *Үндэсний үйлдвэрлэгч* гэсэн Гоё нэр хаяг бие биедээ өгөөд явцгааж байдаг Цагаандаа гарсан Хуогайчууд юмаа,,,

иргэн
иргэн
12 сар 14, 2022 10:08

иргэд бид нарыг тэнэг гэж боддог юм уу, энэ үйлчилгээ үзүүлсэн газрууд хэнд хамаатайн бэ, нүүрсний хулгайгаа яриачээ

Зочин
Зочин
12 сар 14, 2022 10:35

Амарбаясг�##�ан дүү Соёмбо принтинг-д би хамаагүй л гэж хэлэх гээд бэлдээд байна уу тийм юм байдаггүй юм

Зочин
Зочин
12 сар 14, 2022 10:36

Амарбаясг�##�ан байж л бна .

Зочин
Зочин
12 сар 14, 2022 10:39

гэрэг хууль ёсны дагуу хийсэн эсэх ажлыг бага үнээр гүйцэтгэсэн эсэхийг ш�##�гах хэрэгтэй биз дээ

Зочин
Зочин
12 сар 14, 2022 11:14

7.5 их наяд гэдэг чинь 7500 тэрбум гэсэн үг ш дээ сэтгүүлчээ. үүнээс 134 тэрбум төгрөгтэй дүйцэх хэмжээний үйлчилгээ, бараа нийлүүлсэн байна. нүүрсний хулгайн асууд�##�тай холбоотой зүйл эндээс харагдахгүй байна. яг ямар учир ш�##�тгаанаар ийм контент цацаж байгааг ойлгохгүй байна. ийм байдлаар худлаа хоосон сенсац үүсгэж нүүрсний хулгайн хэргийг саармагжуулах, мартагнуулах, өөр тийш нь з�##�ах оролдлого хийхгүй байх ёс зүй хаана байна???

монгол улсын иргэн
монгол улсын иргэн
12 сар 14, 2022 11:15

Бүтээн байгуул�##�т, ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн бас бензин, бараа нийлүүлсэн компаниуд байна. сэтгүүлч ээ?

Зочин
Зочин
12 сар 14, 2022 11:33

тэр шатхууны үнэ өндөр байсан уу гэхээс бу�####�ар бол өдөр тутам явагддаг үйлчилгээ л байна, юу нь сонин байгаан???

АРД
АРД
12 сар 14, 2022 12:17

Урьд нь төр нь, өр �##�дсан хэдэн өвгөнийг тэжээх гэж Монгол улс ажиллаад байх шиг байсан, одоо идэээд ч цаддаггүй хэдхэн хулгайч гахайг тэжээх гэж улсаараа хөдлөөд байгаа юм байна. Мах комбинат руу энэ хэдийг явуулах цаг нь болжээ. Цаашдаа улс орноороо хөдлөөд ч эднийг хооллож, цатгаж чадахгүй.

Зочин
Зочин
12 сар 14, 2022 12:30

ЖДҮ хулгайч Амарбаясг�##�ан бүх юуманд оролцоно. Бузар хүүр

Зочин
Зочин
12 сар 14, 2022 12:43

Nyyrsnii teever yasan be ??? Zygeer jijigkheen dyntei kheden tenderiin tukhai bichdeg gnee. Bolioroi. Amarbayasgalangiin khamaaral bykhii nyyrsnii company yu bolov? Ayursaikhanii khamaaral bykhii tuslakh n' uch tuchnuunuur n' zygeer l idej uusan baikh uu? Jiriin nusakuud duraaraa zyv zygeer tegj aimshiggyigeer idej uugaad suukhgyi shyy.

зочин
зочин
12 сар 14, 2022 13:47

Энгийн бизнес л байна ш дээ тендерт ш�##�гараад ажил гүйцэтгэх бараа нийлүүлэх засвар үйлчилгээ үзүүлэх эрх авсан байна хужаа баярцогт �########� баяр хоёр шиг мөнгө угаасан биш эзэд нь олны танил болохоор гэмт хэрэг болчихдоггүй .юум бол гэм зэм харагдахгүй байна даа аргаа барсан хүн аавынхаа толгойг маажиж байгаа юум байх даа хөөрхий

zochin
zochin
12 сар 14, 2022 13:56

Xangan niiuugchdiig tavisn bnaa. Guitsetglee avsn bnshde.xulgaichdaa taviachee

Зочин
Зочин
12 сар 14, 2022 14:20

нүүрсний хулгай ...

Зочин
Зочин
12 сар 14, 2022 15:53

Нийлүүлэлт бол байх л ёстой зүйл дэндүү туйлширч хүмүүсийг хохироож болохгүй шүү анхаараарай

Зочин
Зочин
12 сар 14, 2022 17:34

ердийн компаниуд ханган нийлүүлэхсэн яагаад заав�##� эд нийлүүлээд биднийг хасаад байдгын шууд л хээл хахууль ш дээ

Лавлаа ⁶
Лавлаа ⁶
12 сар 14, 2022 22:22

Бараа нийлүүлэлтийг чадвартай томоохон аж ахуйн ууд л хийнэ биз Мань мэт нь чадах биш дээ хх хх

Холбоотой мэдээ

Back to top button