Гадаад мэдээДЭЛХИЙ

"LinkedIn" 22 сая хуурамч хаяг устгажээ

"LinkedIn" 21.8 гаруй сая хуурамч хаягийг устгажээ. Энэ оны эхний хагаст дээрх ширхэг хаяг устгасан нь өмнө жилийнхээс 43.1 хувиар өссөн талаар тус байгууллагын албан ёсны сайтад мэдээлсэн байна.

Тус компани өөрсдийн платформын талаарх мэдээллийг хагас жил бүр танилцуулдаг юм. Тус мэдээллээр 22 сая хуурамч хаягийн 95.3 хувийг автомат хамгаалалтын систем устгажээ. Харин үлдсэнийг нь гар аргаар устгасан байна.

2020 оны эхний хагаст хамгийн олон буюу нийт 37 сая орчим хуурамч хаяг устгажээ. Энэ нь сүүлийн 3.5 жилийн дундаж болох 19.7 саяас хоёр дахин их үзүүлэлт юм.

Тус платформыг 875 гаруй сая хэрэглэгч ашигладаг байна. Хуурамч хаягууд нэмэгдсэн нь олон нийтэд нөлөөлөхийг оролдож буйтай холбоотой хэмээн үзэж байгаа билээ. Тухайлбал, "LinkedIn" дээр "Binance"-д бүртгэлтэй 7000 хаяг байсны 50 нь л жинхэнэ байжээ.

Тэд Al ашиглан хэрэглэгчийн зургийг Al үүсгэсэн эсэхийг шалгаж, тийм бол хаягийг нь устгадаг байна. Шаардлага хангахгүй контентуудыг илрүүлж, түүни йрад бүртгэлтэй хаягуудыг ч давхар шалгах байдлаар ажилладаг ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button