П.Сайнзориг: Эрх мэдлээ урвуулан ашиглавал 20 жил хорьж, төрийн албанд насаараа ажиллахгүй

Засгийн газрын өнөөдөр /2022.12.14/-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өнөөдөр хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг өмнө нь өргөн барьсан Эрүүгийн тухай хуулийн томьёололд анхаарч, авлига, албан тушаалын тухай хуультай холбоотой заалтад голчлон анхаарсан. Жагсагчдын тавьж буй нэлээдгүй шаардлага энэ удаагийн хуульд туссан.
Нэгдүгээрт, хөөн хэлэлцэх хугацаа бол хамгийн том асуудал. Манай улс Авлигын эсрэг конвенцод нэгдсэн. Авлига, албан тушаалын тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааны өмнөөс хариуцлага хүлээхгүй байх асуудал үүсдэг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болно. Эрх бүхий этгээдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг тухайн институц гаргаж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг зогсоож байгаа. Тиймээс бүрэн эрхийн хугацаа дууссанаас эхэлж, хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэн, эрүүгийн хариуцлагад татах боломжийг энэхүү хуульд оруулсан" гэлээ.
Ингэснээр халдашгүй байдлаар халхавчилж, эрүүгийн хэрэг үйлдэх боломжгүй хэмээн үзэж байгаа ажээ.
Мөн тэрбээр "Хоёрдугаарт, авлига, албан тушаалын хэрэгт өршөөл уучлал үзүүлэхгүй гэдгийг тодотгож оруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл уучлал үзүүлэхгүй гэдгийг тодотгож оруулж өглөө. Энэ нь жагсагчдын шаардаж буй шаардлагуудын нэг юм" гэв.
Үргэлжлүүлэн, "Гуравдугаарт, Эрүүгийн тухай хуулийн 22.1 дэх зүйл заалтад Эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдолд хорих ял оноодог байсныг бүгдийг нь болиулсан. Мөн эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэгт 20 жил хүртэл хорих хугацаагаар оногдуулахаас гадна төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар хуулийн төсөлд тусгасан" хэмээн хэлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэхдээ энэ хуулийн за�##�т батлагдсан өдрөөс хойш буюу 2022 оны 12 сарын 14 нөөс хойш үйлдэгдсэн хэрэгт л энэ ялыг оногдуулах боломжтой, гээд бодоод үздээ, 40 их наядын нүүрсчид 40 саяаар торгуулаад л үлдэнэ.
ҮГҮЙ ЭЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИНГУУДЫГ ШИНЭ ХУУЛИАР ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ ГЭХДЭЭ МАГАДГҮЙ ЮМ ШҮҮ.ИХ ПЭЭДГЭР ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙГАА ШҮҮ ЭНЭ ХУЛГАЙЧУУД ШИНЭ ХУУЛИАР ШИЙТГҮҮЛБЭЛ ХАЛХЫН БҮХ ШОРОНД НИЙГЭМД ӨШИРСӨН АМГАЛАНБААТАР МЭТИЙН ХУЛГАРУУД АРАА ШҮДЭЭ ХАВИРААД ИРЭХЭЭР НЬ ЛАЛАРУУДЫГ ШУУД БАНДИ БОЛГОНО ГЭЭД АЛГАА ҮРЭЭД СУУЖИЙНАА. ЛАЛАРУУД ДАМЖИНГААС НЭГ Ч ХУВЦАСГҮЙ БООВОО УНЖУУЛААД ШОРОНДОО ОЧНО ЭД НАР БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЗАНАЛТ ДАЙСАНГУУД ЮМ ШҮҮ.ХУЛГАЙЧ Л БОЛ ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧИЙН ХУУЛИАР АМЬСГАЛУУЛНАА ГӨЛӨГНҮҮДИЙГ
төрийн �##�банд ажиллахгүй гэдэг бол юу ч биш