Хуулийн тайлбар: Х.Баттулгыг шалгах, цагдан хориход төрийн тусгай хамгаалалт нь нөлөөлөхгүй

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр АТГ-т мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг зургаан цаг орчим үргэлжилсэн гэх мэдээлэл байна. Энэ түүний Ерөнхийлөгчийн албанаас бууснаасаа хойш анх удаа хуулийн байгууллагад дуудагдан, мэдүүлэг өгсөн нь юм.
Нүүрсний хулгайн гэх хэргийн хүрээнд:
- ҮАБЗ-ийн зөвлөмжөөр улсын нууцад авсан байсан Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээг ил болгосон
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн авлигын хэргийг ил мэдээлж эхэлсэн
- "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг саатуулсан зэрэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга асуудалд холбогдох дүр зургийг бий болгосон юм.
Энэ тухай бичвэрийг энд дарж уншина уу.
Тэгвэл Ерөнхийлөгч байсан хүнээс мэдүүлэг авах, шаардлагатай бол саатуулах хууль эрх зүйн боломж бий эсэх нь анхаарал татаж буй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нүүрсний хулгайн асуудлаар саатуулах бүрэн үндэслэл бүрдсэн гэж буй. Үүний дээр, АТГ-аас зарласан 17 нэрэнд ч Х.Баттулга болон түүний үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир нар багтсан юм.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16.1.6-д "Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан турш авч, 3 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байна" гэж заажээ.
Энэ дагуу бол, Х.Баттулга 2023 оны долдугаар сар хүртэл төрийн тусгай хамгаалалтад байх юм.
Харин Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар, Ерөнхийлөгч асныг гуравдугаар зэргийн хамгаалалтад авдаг байна. Энэ нь түүний аюулгүй байдлыг сахин хамгаалах хүрээн дэх ойлголт юм.
Түүнчлэн тус хуулийн 6.4-т "...гэмт хэрэгт холбогдон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эсхүл яллагдагчаар цаашид хорьж, мөрдөх зайлшгүй шаардлагатай гэж үзэн шүүгчийн захирамж гарсан тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлэх хугацаанд түүний цалин, тэтгэмжээс бусад хангамж, үйлчилгээ, төрийн тусгай хамгаалалт түдгэлзэнэ" гэж,
6.5-т : "...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол хорих болон баривчлах ял эдлэх хугацаанд түүний цалин, тэтгэмжээс бусад хангамж, үйлчилгээ, төрийн тусгай хамгаалалт түдгэлзэнэ" гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах, таслан сэргийлэх арга хэмжээ авахад Төрийн тусгай хамгаалалт нь хязгаарлалт болохгүй юм байна. Харин эсрэгээрээ энэ хугацаанд Төрийн тусгай хамгаалалт нь түдгэлзэх заалттайг харж болж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхбаярын хамга�##�агч цуг шоронд орж байлаа