Нүүрсний хулгайУлс төрийн халуун сэдэв

Нүүрсний “салхи” Х.Баттулга руу эргэв

Нүүрсний хулгайн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх штаб байгуулагдаж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлах болоод хоёр хонож байна. Энэ хугацаанд найман хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, АТҮТ-ийн 10 тушаалтанд холбогдуулах хэргийг шүүхэд шилжүүлэв. Одоо Өмнөговь аймагт баг ажиллаж, эхнээсээ мэдүүлэг авч байна.

Нүүрсний хулгай гэгдэх цогц шалгалтын хүрээнд,

  • Нүүрснээс татвар авсан байдал,
  • Оофтейк гэрээ,
  • Төмөр зам,
  • Бүртгэлгүй нүүрс
  • Нүүрс тээвэрлэлт дагасан авлигын хэрэг гэсэн сэжмүүдээр шалгалтууд явагдаж буй.

Энэ хүрээнд одоогийн үйл явц дүр зургаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулга руу эргэв.

НЭГДҮГЭЭРТ: Т.Мөнхбаярыг 30 хоногийн хугацаатай саатууллаа

АТГ-аас саатуулсан гэх найман хүний дунд "Эрдэнэс силвер ресурс" компанийн захирал асан Т.Мөнхбаярын нэр багтсан байсан ч өмгөөлөгчийнх нь зүгээс "Цагдан хоригдоогүй" гэх мэдээллийг өгөөд байв. Тэгвэл өнөөдөр /2022.12.09/ Т.Мөнхбаярыг цагдан хорих санал мөрдөх байгууллагаас ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, 30 хоног цагдан хорихоор боллоо.

Т.Мөнхбаяр нь ахмадын тэтгэврийг тэглэж байсан "Салхит"-ын мөнгөний ордын зэмшигч “Эрдэнэс Силвер Ресурс”-ын  Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Уг томилгоо Ерөнхийлөгч асан Х.Баттулгын саналаар шууд хийгдсэн гэгддэг. Мөн Т.Мөнхбаяр Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөс буухын өмнөхөн түүний зарлигаар Хөдөлмөрийн баатар болсон. Мөн Т.Мөнхбаярыг Х.Баттулгын талаас АН-ын ҮБХ-ны даргаар бүртгүүлэх хүсэлтийг Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлт гаргаад байгаа юм.

Т.Мөнхбаярт холбогдох, бидний өмнө нь бэлтгэж байсан багц контентуудыг энд дарж уншаарай.


ХОЁРДУГААРТ: Офф-тейк гэрээнүүдийг нууцаас гаргав

Нүүрсний хулгайн асуудлын хүрээнд хамгийн анхаарал татаж, эхнээсээ ил мэдээлэгдэж явсан өнцөг нь офф-тейк гэрээнүүд. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд ЭТТ ХК-ийн байгуулсан зарим ийм гэрээг улсын нууцад хамааруулсан байдаг. Харин ЭТТ ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш “Офф-тейк гэрээнүүдийг ил болгоно” гэж Засгийн газар ярьсаар байв.

Харин өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар нийт есөн гэрээг улсын нууцаас гаргалаа.

Офф-тейк гэрээнүүдийн нэгэнд Гашуунсухайтын төмөр замын төсөл багтдаг. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд ЭТТ ХК нь “Голомт”-ын Д.Баясгалангийн “Бодь интернэйшнл” ХХК-тай офф-тейк гэрээ байгуулсан. Д.Баясгалан эхэлж төмөр замаа барина, төлбөрөө дараа нь ЭТТ ХК-иас нүүрсээр авна. Энэ гэрээг Х.Баттулгын үед ҮАБЗ-ийн зөвлөмжөөр улсын нууцад авсан.

Тэгвэл өдгөө энэ гэрээ ил болох нь. Ямар тохиролцоонд хүрч, хэдий хэмжээний нүүрсийг Д.Баясгалантай Гашуунсухайтын төмөр замаар “бартердсан” нь ойлгогдоно.

Энэ талаар бичсэн бидний өмнөх контентыг энд дарж уншаарай.


ГУРАВДУГААРТ: Ө.Шижирийг баривчилна гэв

Өчигдөр ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсны дараа “Энд Ө.Шижир нэрлэгдэж байсан ч хил даван зугтжээ” гэдэг мэдээллүүд түгсэн. Тэр ямар нэгэн байдлаар оргон зайлаагүй бөгөөд эдүгээ хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр Катар улсад байгаа юм.

Тэр бол Х.Баттулгын үед ЕТГ-ын даргаар ажиллаж, багийг нь зангидаж байсан нэгэн юм. Нүүрсний асуудлаар түүнийг татан шалгах үндэслэлгүй гэгдэж буй ч Х.Баттулгын ойрын хүрээнийхнийг хамруулан шалгах чигтэй байна.


ДӨРӨВДҮГЭЭРТ: А.Адъяасүрэнгийн авлигын хэргийг ил хэлэлцэж эхлэв

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хавар “Нүүрсний хулгайч” гэж тодотгож байв. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө өөрийн хамаарал бүхий нүүрс тээврийн гурван компанидаа С зөвшөөрөл олгох зорилгоор, АТҮТ-ийн албан тушаалтанд авлига өгөхөөр завдаж, АТГ-ынханд үйлдэл дээрээ баригдсан байдаг.

Тодруулбал, өөрийн ХОМ-тээ дурдаж байсан нүүрс тээврийн “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-иудад С зөвшөөрөл авахаар АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд 100 мянган ам.доллар өгсөн. Тэр эл гурван компаниас өөрийн нэрээ 2020 оны наймдугаар сард хасуулсан байдаг. Үүний дээр, эл хэргээр А.Адъяасүрэнг прокуророос яллагдагчаар татах санал хүргүүлсэн ч УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээр хамгаалагддаг.

А.Адъяасүрэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэг нутаг, АН-ын гишүүн. Түүний эл авлигын хэргийг хэрэгсэхгүй болгож байсан прокурор Ш.Нямдорж нь Х.Баттулгын үед шүүгч болж дэвшсэн. А.Адъяасүрэн гишүүн болоод Х.Баттулга Ерөнхийлөгчийн ажлын өрөөний үүдэнд хэдэн өдөр суусан гэдэг.

Харин өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийх үеэрээ А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий дээрх гурван компанийг нэрлэж, холбогдох АТҮТ-ийн албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүлсэн талаар дурдлаа. Мөн АТГ-ын дэд дарга Б.Азжаргал “А.Адъяасүрэнг 2020 оны тавдугаар сараас хойш шалгаж байгаа нь үнэн” гэв.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Ийм дөрвөн сэжмээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эргэн тойрны хүмүүс нүүрсний асуудлаар холбогдон шалгагдаж, зарим нь саатуулагдаж эхлээд байна. Офф-тейк гэрээнүүд ил болон, АТГ-аас шалгаж эхэлсний дараа мөн процесс Х.Баттулга руу чиглэх дүр зурагтай буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-09 15:02

Хойд хар овоохой руу чих

Зочин
Зочин
2022-12-09 15:12

Элбэгдоржийн хэлсэн ганц үнэн үг бол жинхэнэ том авлигач ##бан туша##тны гарын хээ юун дээр ч гардаггүй гэж. Ийм учраас Баттулгын хурууны хээ гараагүй боловч ерөнхий дүр зураг нь харагдсаар байна. Тухайлб## ерөнхийлөгчөөс буухынхаа өмнө га хөл бологч нартаа төрийн өндөр шашн## олгосон. Нүүрс төмөр зам барихад ажиллаж байгаад өндөр шагн## авсан нөхдийг яар##тай хорьж ш##гах. Буттулгыг өөрийг мөн хорьж ш##нах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-12-09 15:14

Genco g bari hori

Зочин
Зочин
2022-12-09 15:16

Ардчилсан намынханыг агнаад МАН үлдэх төлөвлөгөө гаргаж дээ

Зочин
Зочин
2022-12-09 15:17

баараагүй

Зочин
Зочин
2022-12-09 15:39

Бас мэнгэтийн зөндөө олон машин байгаа шүү авгай нь хотын захиргаанд архины зөвшөөрөл гэж их хахууль авсан

Зөөз
Зөөз
2022-12-09 17:18
Reply to  Зочин

Яг үнэн

Стар
Стар
2022-12-09 15:42

Цаана нь манай хүн өөрөө жинхэн холбогдчихсон явж байгаадаа

Иргэн
Иргэн
2022-12-09 16:50

Угаасаа л тмйм л байгаа ш дээ оюунэрдэнэ тэмцэж гаргах гэад эд нар нь шантаажлаад л бүгд хулгайч нар

Зочин
Зочин
2022-12-09 17:25

Женко одоо баригдах байхдаа хэдэн бөхчүүд хамга##аад бариулахгүй гэндэ

666
666
2022-12-09 17:32

Үүдэнд нь хэд хоног суусан ч гэх шиг ххэ, өмнөх биш одоогийн еөк чинь харин сү.гийн арыг нь даагаад нүүрсний хулгайг нь дараад хэвтэж бга бх шүү

Зочин
Зочин
2022-12-09 17:59

ЗА ЗЗ ТА НАР МАНАЙ БАТТУЛГЫГ ҮЛ ДИЙЛМОЙ СПИРТИЙГ УС БОЛГОДОГ ОВОО ХОРЧИН ХУЛГАЙЧДАА ХОРЧИН ТУЛДАА Л ЕӨК ХҮРТЭЛ ДҮҮЛЭН НИССЭН ТӨМӨР ӨРГӨДӨГ БОЛОХООРОО ШОРОНД ГАРУУДЫГ НЭГ ЦОХИХОД ҮРҮҮ НЬ ХУГАРНАА.ЭНЭ АДЬЯАСҮРЭН ГЭЖ АВГАЙ ЧИНЬ ОДОО ЯМАР ИХ ХЭЛ АМТАЙ ТОМ МЭЭМТЭЙ ДАРВААН АМТАЙ ГИЧИЙ ВЭ? ОРОЛЦООГҮЙ САЛБАР БАЙНА УУ? ХААНААС ГЭНЭТ ГАРААД ИРСЭН ХАНДМАА ВЭ? НЭГ Л ТОРМОЛЗСОН НҮДТЭЙ ЦАРАЙЛАГ ХҮҮХЭН ХӨӨШ ЧИ ХАЯХААР БОЛСОН ХӨХӨВЧ БАНДААЖАА ӨГЧИХӨӨ ХЭРЭГ БАЙНА ХӨ ҮНЭРЛЭХ ГЭСЭН ЮМ

Уншигч
Уншигч
2022-12-09 19:14

Адъяасүрэнгийн нөхөр гэгч багш нөхөр машины тээврийн бүх асуудлыг нь хариуцдаг гэж сонсож байсан

Зочин
Зочин
2022-12-09 19:20

Спиртийн наймаа шиг бодсон байх даа.##га болгочихно гээд

zochin
zochin
2022-12-09 19:27

Jenko shuu dee,odool xuuli gej baidag bol jenko ajnai 2 iig xariutslaga xuleelgen dee, Xuchniixen sain ajilax xeregtei Eronxii said aa sain xynan shuu.

Зочин
Зочин
2022-12-09 19:30

Энэ Баттулга гэж өлөн гэхэд дэндүү өлөн новш уу. Гайтай ийм новшнуудыг ######уул

зочин
зочин
2022-12-09 19:44

энэ Баттулгыг бариач.Оройгоос нь хогыг шүүрд.Юунаас айгаад байна.Бүх хүч та нарын гарт байна.Элбэгдорж,Батболдыг барь./Сү./

Зочин
Зочин
2022-12-09 20:01

За боль зүгээр. Одоо өнөө МАН нүүрсний хулгайчид энхийн цагаан тагтаа болоод гудамжинд лааз өшөөлөөд удаж бгаа АН тэгээд нүүр хулгайлаад бсан ыолж хувиргах нь уу. Энэ Нямбаатар бол их намчирхдөг нөхөр бна лээ.

Mmgl
Mmgl
2022-12-09 20:33

Jenko ch tuslah gesen humuusiig ashiglaj hulhiigeed 5-19say$uguud gadaad ilgeedeg argatai hun tt deer bol hyadad ubur mongol humuusiig ashiglaj hulgai hiij baigaa

Чингис
Чингис
2022-12-09 21:21

1000-nii shildeg hulgaich, luivarchin, hudalch! 17 onii songuuliar uuriin bool feng shui Ganbaatariig zoriud sanal huvaah mayagaar gargaj irsen, orosiin haker ajillagaagaar huuli busaar Erunhiilugch bolson! Nuursnii hamgiin tom hulgaich, ulsaasaaa bayan luivarchin Janhuug barivchlahad 2008 onoos hoishhi buh tom hulgai ilreh bno!!!

Зочин
Зочин
2022-12-09 22:34

Нам.гэж.солиорцгоолгүй.бүгдийг.ш##га

Зочин
Зочин
2022-12-09 23:38

Jeenko ah buh l muu ymand orotsoh yumaa

Зочин
Зочин
2022-12-10 00:31

Мояа гэж орилдог хүмүүс энэ нүүрсний мөнгөөр санхүүждэг бсан юмуу даа. Женког хийгээгүй хэрэгт нь улаам цайм гүжирдэж дайрсаар мангас гээд нийгэмд ойлгуулж чадсан.
Нүүрсийг ард түмэнд өндөр ашигтайгаар шийдүүлэх гэнгүүт Энхбаярыг оймсыг нь гозолзуулаад шоронд суулгачихсан. Тэр үед бас л хүмүүс Энхбаяр шиг мангас байхгүй гэцгээж бсан санагдах. авлигын заг##майлсан эцэг ч билүү.. бовол бүгд түүний нэрийг барьж ажлаа явуулдаг бсын боловуу даа? Аль нүүрсийг ард иргэдэд ил тодоор ашигтай байлгах гэснүүдийг хар пи ар аар ягшт## удаан будсаны эцэст нүүрснээс хар болгож чадаж байгаа нь ухуулагчид сайтайгынх юм болов уу. Өнөөдүүл нь тэгж хэлүүлчээд за яахав гээд тоохгүй юм. Тэгээд олон юм ярьдагуудын т##д хүмүүс ороод бх шиг. За мэдэхгүй юу ч болоод бган

Зочин
Зочин
2022-12-10 01:52
Reply to  Зочин

Худ## үгийг мянга давтаж хэлвэл үнэн болдог гэдэг дүрмээр л гайгүй монголыг аваад явчихна гэсэн буурь суурьтай ноён нуруутай арай гайгүй гэсэн төрийн хүмүүсрүү нь дайрсаар байгаад унагаачихлаа. Энэ хаанахын ашиг сонирхол вэ гэж бодох боллоо. зоригын хэрэг ч гэсэн дотоодоос биш юм шиг санагдаад бгаа. Зоригын үзэл бодол нь монголыг хөгжүүлэх чух## санаа гаргаад бсан байх. монголын улс төрд хүнээ оруулж парламентад тэр бүү хэл хүсвэл ерөнхийлөгчөөр нь ч хүнээ сонгуулж чадах гадны ямар улс байдаг билээ? Заа байз бодьё.

Зочин
Зочин
2022-12-10 00:52

Дутуу мөнгө өгөөд бүтэн төмөр зам нэхнэ гэдэг.. гэж бичээд youtube рүү ороод үзчих хэрэгтэй. Хүмүүс ямар их хийрхэж хий худлаа ярьдагыг ойлгох байх. Баттулгыг сайд байхад хүмүүсийн нэхэлээр ч билүү ерөнхийлөгч өрөөндөө дуудаж оруулаад боломжгүй байгааг нь мэдсээр байж камерийн өмнө хүмүүст загинаж ажлаа нэхэж харуулж байсан тэр үеийг зурагтаар үзэж байснаа тод санаж байна. тэр үед зангараг үзүүлж ойлгоод дуугарахгүй тэгсгээд өнгөрч байсныг.. еөк ч ингэхээс өөр аргагүй болчлоо гээд сүрийг үзүүлж бсан тэр байр байдлыг нь санаж бна. би тэр үед бүгдийг нь тайлбарлаж хэлэхэд яадаг байнаа. хүмүүс ойлгохгүй өнгөрчлөөшдэ гэж харамсч бж билээ. Ер нь гайгүй гэсэн хүмүүс яагаад олон юм ярих дургүй байдаг байнаа. Тэгэхээр нөгөөдүүл нь худлыг үнэн болтол ярьсаар байгаад муу нь дандаа дийлж байхын. Сүүлийн хэдэн жилийн ажигл##таар.

Зочин
Зочин
2022-12-10 01:23
Reply to  Зочин

ганц гайгүй жинхэнэ ерөнхий сайдтай боллоо гэж бодтол с.баяр шиг муу хүн байхгүй болгож харлуулж чадсан. Хугацаа нь дуусах дөхөж байсан засгыг аваад тэр богино хугацаанд маш хэрэгтэй олон ажил амжуулсан бдаг. Тэгээд сайн хүнийг байлгахгүй бушуухан унагааж сэхэхээргүй харлуулдаг хорлон сүйтгэгчид, хэлтэй амтай нөхдүүд байгаад бгаа болохоор хичнээн мундаг сайн байх тусам нь илүү эрчтэй шуурхай олуулаа дайрч харлуулж гүтгэж бушуухан буулгаж авч сэхэхээргүй нэр хүндийг нь харлуулж байгаа юм. Ингээд байхаар монгол өөдлөх гэж ирснээ л уруудаад байхаас өөр яахав.

Зочин
Зочин
2022-12-10 01:32
Reply to  Зочин

Батүүл ч тэр хотыг богино хугацаанд эрс өөрчлөнгүүт бушуухан буулгаад хотын хөгжлыг зогсоочих шиг сангдсан. Мэнгьэй хүн,миэ, бабр багбнд,эбэ энсайхн ч билү..гм дургү хүмзс харин нотой санагддаг. Хор ххут бж магд

Зочин
Зочин
2022-12-10 03:04

90 onoos hoish buh hulgain 50%ene nuhurtei holbootoi mongol hun buriig hohirooson yaduural d hurgesen hun bol jenko zi mafia

Батцэнгэл.
Батцэнгэл.
2022-12-10 05:39

Бүх зам Ром хүрдэг гэдэг шиг бүх хулгайн зам Жэнко руу очдог гэж цагдаагийн том ажилтан хэлжээ. Үнэн үнэн гэж хэлж байсан байна.

Зочин
Зочин
2022-12-10 07:11

Су Батболд, МСиЭс бас бгаа даа

Зочин
Зочин
2022-12-10 12:25

Энэ хулгайчид их юм байгаа эргүү монголчууд монгол ялна гэж хуцацгаагаад бөөн цус ойртсон ард иргэд

Зочин
Зочин
2022-12-10 18:03

Бурхан минь, одоо л нэг гол чигээ зөв олж харж бна. Женко ч одоохон Сингаруу зугатаана даа ! Хэдэн бух шиг тэнэг бөхчүүд нь бас хамга####тад гарахуу ?! Аа нөгөө тэнэг Түвшинбаяр нь шоронд байгаа л даа !

Зочин
Зочин
2022-12-13 02:00

Одоо Оюун-Эрдэнэ, Нямбаатар,Амарбаясг##ан нар хулгайн хэргээ өөрсдөөсөө холдуулах ажиллагаа явуулж байна

Уншигч
Уншигч
2022-12-13 04:43

Алуурчин элбэгдорж Су данжаад яравгвр пяздаа багабанди хятадуудын охоордож нэрлэдэг энхрий боол оджарг## хулгайч, Алуурчин элбэгдоржийн сурт## ухуулагч Гиббелс-баабар дох баяр гээд МАНАН мафийн Алуурчид хулгайчид луйварчид дээрэмчдийн т##аар яагаад санаатайгаар дуугарахгуй байна вэ.
Дээрх толгой нуурсчидийн урдуур зутгэж орж нуурс зоох боломж бу####д нь байхгуй.
Манан мафийн дээрх толгой Алуурчин хулгайч дээрэмчид оффшорт 40 тэрбум доллор нуусан

Холбоотой мэдээ

Back to top button