Top StoriesСурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

Бартер: Д.Баясгалангийн 694 сая ам.долларын өрийг ЭТТ таван жилийн турш нүүрсээр төлнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг саяхан “Mining Week”-ийн үеэр “Нүүрсний үнэ өсөж, тээвэрлэлт хэвийн явагдаж эхэлсэн нь сайн мэдээ. Энэ хэвээр ажиллавал 2022 оны экспортын төлөвлөгөөгөө 12 хувиар давуулан биелүүлнэ. Өндөр бүтээмжтэй ажиллана” гэж ярьсан.

Өмнөхөн нь он удаан хэрүүлийн алим болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замынхаа нээлтийг терминаль нь баригдаагүй байхад  нээж, алга ташицгаасан. Нэг үгээр “Эрдэнэс Тавантолгой” ажилласаар, Б.Ганхуяг тайлан баланс хэвийн буй гэсэн эерэг мессеж шидсээр байна.

Харин нүүрсний орлогын дийлэнх хэсэг зарим нэгэн “өр төлбөр”-т явж байгаа талаар төдийлөн ам нээхгүй байгаа юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам дээр тууз хайчлаад удаагүйнх:

  • “Голомт”-ын Д.Баясгаланд нүүрсээ борлуулж төлөх төлбөр хэрхэж буй
  • Урьдчилан борлуулах хэлбэрээр улсаас татсан мөнгөө хэрхэн төлж, барагдуулж буй гэсэн агуулгуудыг хөндөж байна.

Д.Баясгалантай хийсэн гэрээ: Таван жилд төлж дуусна, үнийг дэлхийн зах зээл дээрх индексээр тооцно

Өмнөтгөл болгож уншигчдад мэдээлэл өгөхөд, “Эрдэнэс Тавантолгой” ХХК нь “Тавантолгой төмөр зам” компанийн 66 хувийг эзэмшдэг. Энэ хүрээнд төмөр замын төсөлд хөрөнгө оруулахдаа “Голомт”-ын Д.Баясгалантай хэлцэл хийсэн. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ бартердсан гэсэн үг. Д.Баясгалан эхэлж хөрөнгөө гаргана, төмөр замаа барина. Дараа нь “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ борлуулж, өрөө дарна. Энэ хэлцэл 2019 онд хийгдсэн.

Жич: Төслийн гүйцэтгэгчээр “Бодь интернейшнл” ХХК ажилласан ба энэ нь “Голомт”-ын Д.Баясгалангийн компани юм.

Тэгвэл өдгөө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдаж дууслаа. 2019 оноос хойш Тавантолгойн нүүрс борлуулагдаж, тодорхой хувь нь Д.Баясгалантай хийсэн хэлцэлд “суутгагдсаар” буй гэсэн үг. Энэ процессыг эх сурвалжийн түвшинд тодруулав.

Ингэхэд гэрээ нь:

  • Таван жилийн дотор төлж дуусна
  • Нүүрсний үнийг улирал тутам тогтооно. Ингэхдээ олон улсын индекст тулгуурлана
  • Хүү тооцохгүй гэсэн үндсэн зарчмын хүрээнд хийгдсэн байна.

Харин дүнгийн хувьд:

  • Төсөл өөрөө 1.08 тэрбум ам.долларын өртөгтэй,
  • Үүний 110 саяыг “Эрдэнэс Тавантолгой” бэлнээр гаргасан,
  • 276 сая нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед гарсан, “овоолсон шороо” нэр зүүсэн,
  • Үүнээс үлдэж буй 694 сая ам.долларын дүн дээр Д.БАЯСГАЛАНТАЙ ХЭЛЦЭЛ ХИЙЖЭЭ.

Эх сурвалж төслийн өртгийг 1.08 тэрбум ам.доллар хэмээсэн ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг байнгын хорооны хуралдааны үеэр “1.4 тэрбумын хөрөнгө оруулсан, зардлаа 13 жилийн дотор нөхнө” гэж онцолсон удаатайг тодотгоё.

Ямартай ч 694-ийг тавд хуваавал нэг жилд 138.8 сая ам.долларыг Д.Баясгаланд төлөх аж.

Борлуулалт хэр байгаа вэ: Эх сурвалжийн мэдээлснээр, 2021 оны дөрөвдүгээр сараас өмнө олборлолт, борлуулалт маш сайн байжээ. Жилдээ 15-16 сая тонн нүүрс олборлож, түүнийхээ 4 орчмыг “Голомт”-ын Д.Баясгалангийн хэлцэлд өгч байсан гэх мэдээлэл байна.

Харин сүүлийн хоёр жилд тээвэр, ложистикийн асуудлаас үүдэн борлуулалт унасан байгаа. Эдгээр хугацаанд, дунджаар жилд 1-1.5 сая тонн нүүрсний борлуулалт Д.Баясгаланд очиж буй гэх тоо байна.

2022 оны долдугаар сарын байдлаар нэг тонн нүүрсний үнийг 130 ам.доллараар тооцжээ.

Санхүүгийн нөхцөл байдал: Ашигтай ажиллах боломжтой юу?

Дээрх хүрээнд харвал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд төдийлөн нөлөө үзүүлэхгүйгээр “Голомт”-ын Д.Баясгаланд төлөх төлбөр нүүрсний борлуулалтаас хийгдэж ирсэн мэт ойлгогдож байна.

Үнэндээ “Эрдэнэс Тавантолгой” ХК ямар ашигтай ажиллаж байгаа нь анхаарал татна.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг одоогоос долоон сарын өмнө байнгын хорооны хуралдаанд “Өнөөдрийн байдлаар 273 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилллаад явж байна” хэмээсэн байдаг. Үүний дээр:

  • Арилжааны банкнуудаас зээлсэн 330 тэрбум төгрөг
  • Улсаас мөн нүүрсээ урьдчилж борлуулах хэлбэрээр тохирч, татсан 500 сая ам.долларын асуудал байгааг тодотгож байлаа.

Сангийн сайд Б.Жавхлангийн өнгөрөгч есдүгээр сард мэдээлснээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК арваннэгдүгээр сард эл 500 сая ам.долларыг сангийн яаманд нүүрсээ борлуулан төлж дуусах хуваарьтай байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” 2021 онд 8.5 сая тонн нүүрс олборлосон. 1.1 их наяд төгрөгийн орлого олсноос 110.2 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Харин 2022  оны есдүгээр сарын байдлаар 6 сая тонн нүүрсийг экспортлоод байгаа.

Дээрх тоон үзүүлэлтүүдээс “Голомт”-ын Д.Баясгаланд өгөх, Сангийн яаманд төвлөрүүлэх суутгалууд хасагдсан гэж үзвэл компанийн цэвэр ашиг тун бага болж ирэх дүр зураг харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх
2022-10-05 08:20

Дампуурсан төр. ОЮУН-ЭРДЭНЭ ЭТТ -н гүйцэтгэх захир�##� Б.Ганхуяг нарыг огцруулахыг шаардаж байна.

Зочин
Зочин
2022-10-05 08:54

Яагаад болохгүй гэж

Зочин
Зочин
2022-10-05 09:09

Баясг�##�анд Хөдөлиөрийн баатар өгсөн

Зочин
Зочин
2022-10-05 09:16

НҮҮРСНИЙ НАМАА ДАГВАЛ АЛЗАХГҮЙ ЭЭ ГЭЖ

Зочин
Зочин
2022-10-05 09:34

Тавантолгойгоос хоёр тийш явсан зам гашуунсухайтын зам зүүнбаянгийн замтай ямарч хамаагүй 2т угаах ангилан ялгах үйлдвэрээ ТТд барих төсөл MCS төсөл мөн япон хятадын хамтарсан төсөлд хоюуланд нь байсан гэж ойлгодог шдэ би одоо нүүрсээ шууд гаргаад цаана хятад үйлдвэрт бүх ажлыг нь хийх юм бна монголд үйлдвэр бхгүй ажлын байр НӨАТ бхгүй

Зочин
Зочин
2022-10-05 09:34

Ер нь бол Гашуун сухайт Таван толгой хооронд нарийн царигтай төмөр замыг Хятадын хөрөнгө оруул�##�таар барьсан бол төмөр замын зөрлөг точка дээр дохио зангаа зохицуулагч бүгд хятад ажилчин ажиллана Тэгээд 10 жил ажиллана ажиллуулна төмөр замын тээврийн хөлсийг монголын т�##� төлнө Хэдэн түмэн буман зоосоо оруулсан хятад зүгээр суух уу?? 10 жил Монголд өргөн царигтай төмөр зам барих хэрэгтэй гэж Женкогийн зөрөөд байгаа нь энэ
2. Хүүкийн попордоод байгаа баригдсан төмөр замаар одоо нүүрс зөөж байгаа гэж бодож байна уу Үгүй болоогүй Хятад Монголын хил дээд нүүрсийг шилжүүлэн буулгаж ачих термин�##� баригдаагүй байгаа түүнийг дор хаяж нэг жил барих байх

Зочин
Зочин
2022-10-05 09:35

Цүнх баригч хурган дарганцрууд оюуны хэмжээн энэ дээ

Зочин
Зочин
2022-10-05 09:36

Баясг�##�ан хэн хүчтэй т�##�д нь гарч цаг үргэлж долоож явдаг эр юмаа Хүрэлсүхииг бурхан мэт шүтэж байгаагаа хэлж байхыг бодход

Зочин
Зочин
2022-10-05 10:02

Буруу

Зочин
Зочин
2022-10-05 10:50

Төмөр зам хийсэнд баярлаж байсан. Гэтэл Бас л Улсын мөнгийг үнэгүйдүүлж МОНГОЛ УЛСыг дампууруулах бас үйл ажиллагаа юу....

Зочин
Зочин
2022-10-05 16:20

Энэ б�##�ай мөнгө иддэг ажлаа зогсоогоочээ улс өөрсдөө хийлдээ

batuaj
batuaj
2022-10-05 16:54

Арай нэвтэрчээ. Он дажгүй шүү. Тэгэхдээ энэ болохгүй ээ

Иргэн
Иргэн
2022-10-05 16:59

МАН-АН- МАФИУУДЫН ХЭРЭГ ХУУЧИРАХГҮЙ ШҮҮ!!! 9-Н ҮЕЭЭР ЧИНЬ ШҮҮХ ЦАГ ИРНЭ ГЭДЭГТ БАТ ИТГЭЖ БАЙГАА!!! КАДАППИ, САДАММ ХУСЕН ЯААЛАА!!

Зочин
Зочин
2022-10-05 21:48

Гарчиг агуулга 2 чинь авц�##�дахгүй байна.Баясг�##�ангийн өр биш Баясг�##�ангаас авсан өрөө төлж байгаа юм бишүү.

Зочин
Зочин
2022-10-06 09:31

Баясг�##�ан үүгээр их мөнгө хийсэн дээ

Зочин
Зочин
2022-10-06 09:32

Баясг�##�ан Хүрэлсүх Оюун Эрдэнэ нарт пиарынх нь мөнгийг их өгсөн. Женкотой Дэлгэрсайханаар дамжуулж холбогдсон зе зеийн засгийн газрын бэлнээр тараах мөнгийг өгдөг хүн

Холбоотой мэдээ

Back to top button