НИЙГЭМСПОРТ

Х.Цагаанбаатар “Гурван сая инээд”-ээс хожсон сая төгрөгөө сэтгүүлч Ж.Жаргалсайханд хандивлалаа

Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар “Боловсрол суваг” телевизийн “Гурван сая инээд” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцон, сая төгрөг хожлоо. Х.Цагаанбаатар шагналын сая төгрөгөө БНСУ-д эмчлүүлч буй сэтгүүлч Ж.Жаргалсайханд хандивлав.

Түүний санаачлагыг “Гурван сая инээд” шоуны хөтлөгч Г.Анхбаяр, шүүгч М.Баярмагнай, Д.Баттөмөр нар дэмжин, тус бүр нэг зуун мянган төгрөг өглөө.

Нэвтрүүлгийн үеэр Х.Цагаанбаатар “Сэтгүүлч Ж.Жаргалсайханы хань бид хоёр багадаа хамт бэлтгэл хийдэг, барилддаг байсан. Бөөрний архаг дутагдалд орж, БНСУ-д эмчлүүлж буй сэтгүүлч бүсгүйд туслахыг монголчууддаа уриалъя” гэсэн юм.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button