СПОРТ
Гимнастикч Х.Ундрам “Mongolia open”-оос дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртэв

Уран сайхны гимнастикийн “Mongolia open” олон улсын тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт энэ сарын 11-13-нд болов.

Монгол, ОХУ, БНСУ, АНУ-ын 12 багийн 130 гаруй тамирчин оролцсон тэмцээнээс Хашбатын Ундрам дөрвөн алт, нэг хүрэл медаль медаль хүртлээ.

Энэ жил уран сайхны гимнастикийн ДАШТ-д Монгол Улсын түүхэнд анх удаа оролцсон хоёр тамирчны нэг (нөгөө нь Цогбаярын Саруул) тэрбээр 2018 онд манай улсад анх удаа болсон Азийн АШТ-ээс нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль авч, монгол түмнээ баярлуулсан юм.

Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.