Л.Гантөмөрийн ганц популист амлалт

Ардчилсан нам одоо л эвлэлдэн нэгдэж, сэргэх нь гэх итгэлийн гэрэл намын дэмжигчид, лидерүүдийнх нь дунд асч эхлэв. Эл гэрлийг Л.Гантөмөр асаах бололтой. Өчигдөр /2023.02.13/ гэхэд УИХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцож, ажил хэрэг болгох чиг баримжаагаа гаргацгаажээ. Улмаар таван том зорилт дэвшүүлж байгаагаа зарлав.
Түүний зарласан зорилтуудад:
- Ядуурлыг бууруулна. Хувийн хэвшлийг дэмжих, ядуурлаас гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр ажлыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ахлана
- тендер нэрийн дор хулгай хийдэг, бүлэг орчныг арилгана, энэ ажлыг УИХ-ын гишүүн Н.Ганибал ахлана
- 400 мянган айлыг орон сууцанд оруулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, энэ ажлыг УИХ-ын гишүүн Ц.Туваан ахлана
- Парламентын засаглалыг бэхжүүлнэ. Мөнгөний хамааралтай сонгуулийг үгүй ажлын хэсгийг С.Одонтуяа ахална
- Ардчилсан нам ардчиллыг бэхжүүлэхийн төлөө, ардчиллыг зөв болгохын төлөө зүтгэх ажлын хэсгийг Ч.Өнөрбаяр ахлана гэсэн билээ.
Шинэ даргатай болсон АН ингэж чанга дуугарч гарч ирж байгаад баярлах хүн олон байна. Гэхдээ түүний зорилт, амлалтууд дундаас нэг зүйл шүүмжлэл хүлээв. Тодруулбал, олон нийтийн цахим сүлжээнд "Эдгээрээс хамгийн популист нь 400 мянган айлыг орон сууцанд оруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх байлаа" хэмээцгээж буй юм.
Нээрээ ч энэ бол маш урт удаан хугацааны бодлогын асуудал. Нэг намын дарга гарч ирээд амлаад хийчих зүйл биш. Тиймээс л олон нийтэд тулгамдсан асуудлыг хөндсөн түүний амлалт хэт популист санагдах нь зүй ёсны билээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баянхошуу, Толгойтод том чадлын Дулааны станц бариад төвийн шугамтай холбочихно. Дэд бүтцийг нь шийдээд өгчихөөр 400 мянган айлын орон сууц бол юу ч биш шүү. Гэхдээ энийг сонгуульд ялсны дараа гэж тодотгож ойлгоосой. МАН бол яагаад ч ийм ажил хийж чадахгүй
Зөв. Амгалангийн дулааны станц чинь Баянзүрх дүүргийн дулааныг бараг хангадаг байх шүү. МАН ярьсаар байгаад энэ 7 жилд юу ч хийсэнгүй.
АН хийнэ шүү Чадна шүү
АН-ын ганц чхддаг юм нь төрийн өмч нэртэй объектыг хувьчлах нэрээр хувааж аваад офшорт хийх эсвэл гадаад орны нэгэн дансанд хийгээд монголд идсэн уусан нь илрээд эвгүйтвэл гараад зугтаачихаад түрүүн гаргасан мөнгөө идээд хэвтдэг ийм л нам шүүдээ тэгээд гантөмөр гарч ирээд гайхуулах юм юу гарах вэ одоо идээд уучихмаар юм 12-16 онд дуусгавар болсон байхшүү МАН-н тоглоомын нам хэнийг гаргаад хэрхэн унагах вэ гэдэг расписание дагуу явагдана.
Зорилт тавиад түүнийгээ хэрэгжүүлэхтйн төлөө зүтгэдэг болохоос зорилго ч байхгүй , хийсэн ажил ч үгүй байна гэж байдаггүй юм Урнаа
Эдгээрээс хамгийн популист нь 400 мянган айлыг орон сууцанд оруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх байлаа
За мэдэхгүй юм цаана чинь С.Эрдэнийн арми, Х.Баттулгын арми салж тусгаарлах гээд бэлэн байдалд орчихсон байгаа. Сонгууль хүнд л болно доо.
МАН нэгэн үе 40 000 айлын орон сууц барина гэж байсан, түүнээс хойш намтай намгүй үй олон орон сууц ашиглалтанд орсон доо !
Нөхцөл нь бүрдхийм бол орон сууцны байшинг бол барьчихдаг, нилээдийг нь хулгайн мөнгөөр ч барьчихдагийм билээ. Тэгэхлээр энэ бол нэг их тийм популист амлалт биш юм л даа ! Өөлөх гэсэн троллуу дын л хэлж байгаа үг.
Дулааны асуудал, дэд бүтэц нь бэлтгэгдвэл асуудалгүй. гэр хорооллыг хаус хороолол болгох хэрэгтэй. нэг хашаа, байшинд олон айл тухтай амьдарна. газрын луйварчдаас болгоомжлох.
.AH darga hamgiin bayn hun boloh yostoi baisan yum bish uu.
ХӨӨШ АЛЬ Ч НАМЫН ДАРГА СОЛИГДСОН МОНГОЛ АРДЫН МОЛИГО ҮЛГЭР ЯРИАД ЭХЭЛДЭГ БИЗ ДЭЭ? ҮҮНД НЬ ТЭГЭЭД ИТГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ЯАНАА ИЧЭЭЧЭЭ ИРЭХ СОНГУУЛЬД ХЭДЭН СУУДАЛ АВАХЫГ ТӨЛӨӨ ХУЛХИН ДЭЭР ТОЧИГООРОО ЗУУРСАН ХАР УЛААН САРНАЙГ НЯЛЖ ЭХЭЛЛЭЭ БИТГИЙ ХУЦ ГЭЖ ХЭЛЭЭЧ.ОДОО ЯАЖ Ч ГАЧААЛДААД УЛМ ОРНЫ АМЬДРАЛ СЭРГЭХ НЬ ӨНГӨРСӨН ХАРИН ХУЛГАЙЧ НАР БАЯЖИЖ АРД ИРГЭД ЯЛЫГ ҮҮРДЭГ ТОГТОЛЦООГ Л ХАЛАХ НЬ ЧУХАЛ ХЯЗГААРГҮЙ ТЭНЭГЛЭЛ ТАНСАГЛАЛ МӨНГӨ БӨГСДӨХ ИХ ДОН ЭНЭ УЛСЫГ АЛНЫ АЛЧУУР БОЛГОЛОО
400 мянга битгий хэл 40-хөн айлыг орон сууцанд оруулж чадахгүй байж жинхэнээсээ популистэж байхав шив дээ. Зөвхөн төрийн эрхийг авахын төлөө улайраад эхэллээ дээ зайлуул.