Гадаад мэдээДЭЛХИЙ
Тажикистанд 15 хүн цасан нурангид дарагдаж амиа алджээ

Тажикистаны уулархаг мужийн Хорог хотод уулнаас цасан нуранги бууж, 15 хүний амийг авч оджээ. Өмнө нь 14 гэж мэдээлсэн ч эрлийн явцад нэг хүн нэмэгдсэн байна. Гамшгийн улмаас 30 гаруй барилга байшин цасанд дарагдсанаас гадна 12 хүн гэмтэж бэртжээ.
Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарах тул цасан нуранги үүсэх эрсдэл улам ихсэхийг цаг уурчид анхааруулж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.