Танд хэрэгтэй

ХНХЯ: Үлдсэн хүүхдүүдийн мөнгийг даваа гарагт олгоно

Мөнгөн тэтгэмжийг энэ сард нийт хүүхдийн 91% буюу 1,151,300 хүүхэд авна. Үүнээс өчигдөр 1,122,600 хүүхдийн мөнгийг дансанд шилжүүлжээ. Харин үлдсэн хүүхдүүдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байгаа аж.

Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ еmongolia болон ehalamj цахим системээр шалгах боломжтой хэмээн ХНХЯ-наас мэдээллээ.

Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд гарсаар байна. Иймд иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулахыг санууллаа.

Б.БАЯРТ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button