"Хөдөлмөрт шилжих бодлого баримталж, хүртээмжийг нэмэгдүүлнэ"
Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж, жижиг бизнес эрхлэгчдэд олгох хөнгөлттэй зээлийн хэмжээг өсгөж, хүртээмжийг нэмэгдүүлэх бодитой шийдвэрүүд гаргана.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд ажил хайгч иргэдийг ажлын байранд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулж мэргэжил олгох, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг олгож байна.
Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг бодит, хүртээмжтэй болгох, иргэдийг халамжид хамруулахаас илүүтэй ажлын байр, сургалт санал болгож хөдөлмөр эрхлүүлж, чанартай, бүтээмжтэй амьдрахыг дэмжихэд анхаарал хандуулах,
Жижиг бизнес эрхлэгчдэд олгодог хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд бодитой шийдвэрүүд гаргах, халамжийн хөтөлбөрүүдийн үр нөлөөг үнэлж, эзэндээ хүрсэн үү гэдэгт дүгнэлт хийнэ. Халамж зайлшгүй шаардлагатай ХБИ, зорилтод бүлэгт халамжийг хүрэлцэхүйц байдлаар олгохыг зорино.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.