Улс төрийн мэдээ

Н.Учралын эсрэг жинхэнэ "түгжил" нь Л.Энх-Амгалан байв

Л.Энх-Амгалан бол бизнесийн салбарт насаараа ажилласан, тойргийн улс төрч тул асар олон зүйлсийн ая зохисыг олохдоо дадсан хүн. Анх Ерөнхийлөгч асан Х.Баттулга дээр Боловсролын сайдын хувиар орохдоо "Улс төр, бизнесийн хор маань гарсан" гэж хэлж байв шүү дээ.

Дараалан Боловсролын сайд хийсэн хүний хувьд жил бүрийн төсөвт хамгийн өндөр зардлыг суулгаж, тэр хэрээр эрх мэдэл, нөлөө нь өндөр хэвээр яваа нэгэн. Тойргийн гишүүд түүнээс "энэ ч сургууль, тэр ч цэцэрлэг" гэхчлэн чимхлүүр хүсэлт гуйлтаа ч таслахгүй. Тэр тоолонд зохицуулж болгож, маневрласаар ирсэн менежер.

Тийм атал Ерөнхий сайд Н.Учралын ээжийн "Их засаг Кинг" сургуульд 3.5 тэрбумыг олгох зохицуулалтаа "гаргаад алдчихсан" нь анхаарал татна. Тэр их туршлагатай хүн бүхэл тоог хүсвээс яаж ч нууж болох билээ.

Л.Энх-Амгалангийн мандуулсан хэрэг ингээд дуусчхаагүй. АН-аас О.Цогтгэрэл, Л.Гантөмөр нараар Н.Учрал хань татаж, "Тэд ч бас төсвөөс мөнгө авдаг" гэж гөвж орхив. Өнөөдүүл нь мэдэгдэл гаргаад, бөөн ууртай хүмүүс чуулгандаа орохгүй гэдийчхэв.

Нэгэнт файлаа нууж чадаагүй л бол задалж ярьсан А.Ариунзаяа, Б.Саранчулуун нарыг Л.Энх-Амгалан "түгжил"-ээр нь дуудаж, улам цаашлуулах хэрэггүй байв. Л.Энх-Амгалан ингэж орон гарантаж буйг ойлгосон нөгөө хэд нь "Уучлал гуй" гэдгээр шалтаглаад чуулганд оролцохгүй байх тоглолт хийчихлээ. Гэтэл энэ хүслийг нь тэр улам галдах зорилготой гэлтэй "Би огт уучлалт гуйхгүй" гээд гүрийчхэв.

Өчигдөр АН-аас "Н.Учрал хувийн сургуульдаа 3.5 тэрбумыг авахыг завдсанаас гадна 8.3 тэрбумыг авчихсан юм байна" гэж мэдээлэл хийв. Гэтэл Л.Энх-Амгалан гарч ирээд "Арай үгүй байлгүй дээ" гэж хариуллаа.

Улс төрийн уур амьсгал халуухан энэ өдрүүдэд Л.Энх-Амгалан сайд Н.Учралыг ингэж өмөөрч байгаа дүрээр бүтэн долоо хоног дамнан хорлоод гүйчхэв. Н.Учрал Ерөнхий сайд бөгөөд намын дарга. АН-ынхантай ч, нам доторх сөрөг хүчинтэйгээ ч ярих хүч нь байна. Тийм байхад энэ замыг нь улам хааж, улаан хэрүүл рүү түлхэж гүйсэн дүр нь Л.Энх-Амгалан байлаа.

Үгчилбэл, Н.Учралын эсрэг жинхэнэ "түгжил" нь Л.Энх-Амгалан байв.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Даанч сандраад ийшээ тийшээ үсчээд байсан юм

Зочин
Зочин

Иймэрхүү мөнгө завшсан хүмүүс төрийн алба,албан тушаалаа ашиглаж ажиллаад байх юм даа.ёр нь Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай гэдгийг анхаарч,төрд цэвэрлэгээ хийх цаг хугацаа болж дээ.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Бизнесийнхэн төрд орж ирвэл ингэдэг юм

Зочин
Зочин

Монголчууд казакуудыг, эрлийзүүдийг, Монгол улс дахь Оросуудыг ба Хятадуудыг хорлож улмаар АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авдаг. АНУ нь бусад улсад үймээн самуун дэгдээж, зэр зэвсгийн наймаагаа хийдэг юм.

Хорлоо
Хорлоо

ХҮН ЧАНАР МУУТАЙ ХОГЫН ХУЖААДАА

Зочин
Зочин
Reply to  Хорлоо

Учрал буруутай байхад Энх-Амгаланг үндэс угсаагаар муулж болохгүй. Монголчууд бандааш, халбаганаас эхлээд бүх юмаа Хятадаас авдаг шүү

Холбоотой мэдээ

Back to top button