Гадаад мэдээДЭЛХИЙ
Цагаан ордон TikTok-ийг албаны системээсээ бүрмөсөн устгана

Цагаан ордон TikTok аппликейшнийг албаны хэрэгцээнд ашиглаж байгаа бүх төхөөрөмжөөс 30 хоногийн дотор устгахыг Холбооны Засгийн газарт тушаажээ. Үүнээс гадна уг аппликейшнийг АНУ-ын хэмжээнд төхөөрөмж, сервер дээр ашиглах асуудлыг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Эрх баригчид TikTok-оос ийнхүү болгоомжилж буйн учир нь БНХАУ уг аппликейшнийг ашиглан америкчуудыг тагнаж чагнах үйл ажиллагаа явуулж байж магадгүй гэсэн хардлагаас үүдэлтэй аж. Тэгэхээр, АНУ-ын хувьд TikTok-оос, эхлээд төрийн албаны түвшинд, яваандаа иргэд бүгд татгалзах чигтэй байх бололтой.
АНУ-аас өмнө Европын зөвлөл албаны гар утас төдийгүй алба хаагчдын хувийн гар утаснаас TikTok-ийг мөн ижил шалтгааны улмаас устгана гэдгээ зарласан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.