Л.Оюун-Эрдэнийн мухардал ба Л.Гантөмөрийн “өр”-өө төлөх цаг
Ард түмнээ бэлтгэсэн гэж тооцтол тэд бэлтгэгдээгүй байв
Анзаарч байна уу. “Ээ, монголчууд минь, ард түмэн минь. Үндсэн хуулиндаа дахин өөрчлөлт хийхгүй л бол улс орон сүйрлээ” хэмээж хашгирсаар байсан эрх баригчид сүүлийн өдрүүдэд дуугаа ч, гараа ч хумьчихжээ. Хачин жигтэй энэ байдал яагаад үүсэв. Тэдний дүнсийгээд нам болчихсон шалтгаан нь,
Нэг. Зөвлөлдөх зөвлөл “Үгүй” гэв
Төрийн ордонд өнгөрөгч сард зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгаар 4 бүлэг, 22 агуулгыг ард түмнээсээ асуусны дотор нь “ҮХНӨ хийгээд үзвэл яасан юм” гэх тандалт багтсан байв. Зөвлөлдөх зөвлөлийнхөн хачин их нухацтайгаар 22 агуулгаа зөвшилцөөд, ҮХНӨ асуудалд “2019 оны ҮХНӨ-ийг хэрэгжүүлэхэд дагаж гарах 40 гаруй хуулийн ердөө 13-ыг нь засжээ. Энэ өөрчлөлтөө ч бүрэн дүүрэн эцэслээгүй байж, юун дахиж өөрчлөх” гэж хандсан. Ер нь олны түрлэг дунд үнэн явж л байдгийн органик жишээ энэ кэйс болов.
Хоёр. ЗГ-ын судалгаа дахин “Үгүй” хариулт авлаа
Сум бүрээс 25 иргэн хамруулсан судалгааг Засгийн газар саяхан бие даан хийсэн байна. Парламентын зөвлөлдөх зөвлөлтэй зэрэгцүүлж, тэд бас бие даасан тандалт хийхийг зорьж л дээ. Тэгсэн судалгаанд оролцогчдын 98 хувь нь “ҮХНӨ-ийг явуулж, ер нь балуугаа хийх гээд байгаа юм” гэх утгаар ханджээ.
Ингэж парламент, Засгийн газар гэсэн хоёр инстүтиц “ҮХНӨ-ийг явуулах уу” гэдгээ олон нийтээс тандаад хоёулаа “Үгүй” хариулт авсан нь энэ. Тэд спиперийн автортой зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмж дэх яг энэ хэсэг дээр төдийлөн гэрэл тусгаж, нийгэм рүү шидэж өгсөнгүй. Учир нь, яг ийм үр дүн гарчихна гэж тооцоогүй. Эерэг хүлээлттэй байв.
Учир нь, өнгөрсөн хугацаанд олон нийт рүү чиглүүлж, “ҮХНӨ хийх ёстой” гэдэг мессижийг жагсаал цуглаан, элдэв акци, нөлөөллүүдээр нэлээд явуулсан. Цаг хугацаа, зардал зарсан энэ ажлынхаа үр дүнд эрх баригчид итгэсэн байв. Тэд ҮХНӨ дахин хийхэд ард түмнийхээ сэтгэлзүй, уур амьсгалыг бэлтгэсэн гэж тооцож байтал тэд бэлтгэгдээгүй байв. Тиймээс ч зөвлөлдөх зөвлөлийн ҮХНӨ агуулгаарх зөвлөмж МАН-ынханд шок өгсөн гэж харагдаж байна.
Энэ нь Монголчууд элдэв тархи угаалт, нөлөөлөлд, мэдээлэлд гүн автсаар ирсэн ч эцсийн эцэст туйлын үзэл бодол, идеологигүй гэмээр үл баригдам сэтгэлгээ нь хэвээр буйг харуулсан үзэгдэл болов. Хөхүүн, хөгжилтэй л юм.
Гүн санаашралд автсан Л.Оюун-Эрдэнэ ба түүний ганц найдвар Л.Гантөмөр
“Намын дарга, Ерөнхий сайд, бие хүн”
Одоо хамгийн их бодолд дарагдсан хүн нь Л.Оюун-Эрдэнэ болов. Асуудал Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд байгаа юм биш. Тэр МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж буйд л юм. ҮХНӨ-ийг 2019 онд хийж байхад гишүүдийн тоог олшруулж, мэтгэлцээнд суурилсан парламент хөгжүүлэх, тойргийн гишүүнээсээ торго дурдан бэлгэнд авч суудаг сонгуулийн хэлбэрийг холимог руу явуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох санаануудыг “Үүнийг протоколд тусаасай гэж бодож байна” хэмээн онцлон хэлж байв.
Гэтэл дөрвөн жилийн дараа тэр Ерөнхийлөгчийн статусаас бусад эрх мэдлийг ил, далд хамж атгасан хойноо ҮХНӨ хийх өөрийн пионтуудаа алдахад хүрээд байна. Энэ зам дээр ирэхийн тулд засаглалаа бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуулийн 39.1 дэх давхар дээлний агуулгыг өөрчилж, танхимаа шантаажчдаар дүүргэтлээ ухралт хийж үзүүлсэн. “Зорилго нь зөв аваас арга замыг шүүхгүй” гэх тоталитор маягийн дүрмээр тэр тоглож, энэ хүртэл давхичхаад ард түмнээс тандах хэсэг дээр уначихлаа. Гол нь ингэж тооцож, маш их бэлтгэл хийчхээд байхад ийм “новшийн” үр дүнг шидэж өгөв, олон нийт нь.
Эрх барьсан намын дарга, Засгийн газар, парламентын танхимаа хүчилж, Ерөнхийлөгчийн инстүтицийг шахамдуулж байгаад ҮХНӨ хийчих гэхээр ард түмэн босоод ирэх эрсдэлтэй. Үүнийг хэрхэн даван туулж, тэр тогтолцооны гэгдэх өөрчлөлтөө хийх боломжтой вэ гэх асуулт үүсэв.
Үүнийг бичихээс өмнө бас нэг сонирхолтой судалгааны саяхны дүн хэлье. Тэр нь, сар шинийн өмнөх судалгаагаар Л.Оюун-Эрдэнэд итгэх олон нийтийн итгэл зургаан хувиар наашилсан дүн гарчээ. Судалгаанд оролцогчдын 37 хувь нь “Л.Оюун-Эрдэнэ ямартай ч энэ яриад байгаа өөрчлөлтүүдээ хийнэ” гэж хариулсан гэх. Олон нийт улс төр, төр гэх үг сонсохоороо бөөлжис нь цутгаж буй, итгэл огт үгүй болсоор буй цагт 37 хувийн итгэл авна гэдэг дажгүй л үзүүлэлт. Аа, энэ бол Л.Оюун-Эрдэнэ гэдэг бие хүнд хамаарах итгэлийн тухай агуулга болж байна.
“Нэг юм явсаар намын дарга. Үүнийг ашиглая”
Тэгэхээр одоо яг хэрхэх вэ. Л.Оюун-Эрдэнэ юу хийвэл тэр яриад л явсан тогтолцооны гэх өөрчлөлт рүүгээ явж чадах уу. Ер нь тогтолцооны өөрчлөлт гэж юугаа хэлээд байна. Өөрөө биш юм бол хэнийг өмнөө барьж, үүнийг хийлгэх вэ зэрэг шинэ нөхцөл байдалд тулгуурлсан асуултууд үүсэв.
Хариулт. Тогтолцооны өөрчлөлт хийх тухайд,
Тэр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодох байх хэлбэрийг дурсах төдийд л нутгийн ахтайгаа /У.Хүрэлсүх.сурв/гүн хямралд орох шахсан. Нөгөө талаас ийм хэлбэрийг хэрэгжүүлвэл жинхэнэ тогтолцооны өөрчлөлт болох тул ҮХНӨ хийх биш, шинээр бичиж, инстүтиц хоорондын эрх мэдлийг дахин хуульчлах томоохон операц болно гэж спикер /Г.Занданшатар.сурв/ тодотгож буй. Энэ агуулга саях ҮХНӨ дээрх бүр эхэнд анигдсан тул МАН-ын залуус /Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын үе/ тогтолцооны шинжтэй өөрчлөлт хийх боломж анхнаасаа алга байв.
Хариулт. Өөрөөр биш юм бол хэнийг урдаа барьж, хэрхэн өөрчлөлт хийх гэж үзэх боломжтой вэ?
Эрүүл нүдээр “тогтолцооны” гэдэг үгийг ашиглахгүйгээр тэдний хийхийг зорьсон зүйлсийг зүгээр л “өөрчлөлт” гэж нэрлэцгээе. Эдний үеийнхэнд байгаа ганц том давуу тал ч юм уу зүтгэл нь яаж ийгээд зорилгодоо хүрэх гэж янз бүрийн зөв сайн, балиар заваан аргуудыг нийлүүлж ашигладаг байдал. Дүрэмгүйгээр урагшаа явахыг л чухалчилдаг зан чанрууд юм.
Тэгэхээр ард түмэн өөрчлөлтийг нь дэмжихгүй гээд МАН-ын залуусын элдэв лобби зогсчихно гэсэн үг ерөөсөө биш юм. Тэд ийм байдлаар “ӨӨРЧЛӨЛТ” гэх зам руугаа дөхөх боломжийг эрэлхийлэх болов уу. Үүнд,
- Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах замаар сонгуулийн тогтолцоог холимог болгох. Тэд ҮХНӨ-өөр эцэг хуулинд яг таг суулгаж, цаашид эвдэхгүй байх зорилгоосоо ухарч, нэг удаагийн өөрчлөлтийг органик хуулиндаа хийнэ гэсэн үг. Энэ ер нь ах нарынх нь хэрэглэсээр ирсэн туршлага. Зовохгүйгээр хийх хялбар зам юм.
- ҮХНӨ-ийг дагуулж, Улс төрийн намын тухай хуулийг маш сайн засахгүй л бол өөрчлөлт угаас өрнөхөөргүй байсан. Тэгэхээр ҮХНӨ хөндөхгүйгээр энэ хуулиа засан сайжруулах хувилбар бий. Үүнийг Ерөнхийлөгчийн нөмөр нөөлөг дунд хийхээр бүр хоёр жилийн өмнөөс бэлтгэсэн ч одоогоор бүтэлтэй түвшинд зангигдаагүй байгаа билээ, хуулийн төсөл нь.
- Дээрх хоёр агуулгаас гадна ҮХНӨ-ийг бусад улс төрийн нам тэр дундаа АН-ын шинэ дарга Л.Гантөмөрөөр үлээлгэж хийх арга. Саях АН-ын даргын сунгаан дээр машид сайн нөлөөлөлтэй байсан С.Баярцогт үсэрч ойчсон нь Л.Гантөмөр эрх баригчдын дэмжлэгийг авсан гэх логикийг ерөнхийдөө баталж өгсөн. Гэхдээ Л.Гантөмөр ил цагаанаар Т.Доржханд лугаа МАн-ын утсан хүүхэлдэй болчихгүй. Үүгээрээ тэр бас Л.Оюун-Эрдэнээс шуудхан зөрнө гэх санааг ч илтгэхгүй юм. Тэгэхээр нэг юм явсаар, явуулсаар намын дарга болсон Л.Гантөмөрийг ашиглах санаанаас эрх баригчид лав тойрохгүй. Тэдэнд өөрчлөлт хийх алхмуудаа Л.Гантөмөр нарын хөндлөнгийн этгээдүүдээр ил яриулж, дахин нэг аз турших арга зам үлджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэцүү үед нь АН-ыг босговол Гантөмөрийг шүтье
Уул нь энэ сонгуульд АН ялаасай гэж мөнч. Их хүсч байсан үмсан даанч Гантөмөрийн сүүдэр засагруу гэтэж байгаа Жёнко болж харагдаад байгаа учираас өөрт хамаар�##�тай бүх хүнийг Ман д өгүүлэхээс өөр сонголт �##�гадаа
Хүн намын араас орчихвий дээ
Одоо уул нь хэн нэгний гар хөл биш з�##�уу зоригтой хүн АН-ыг тэргүүлвэл гоё байхгүй юу
АН з�##�уучуудаар цус сэлбэх хэрэгтэй
С.Эрдэнэ ээ АН чиний өмч биш г ө л ө г минь
УВС намын хорчдын золиос болох нь ээ Монгол орон
Мангасууд зогсжээ
МАНын хулгайчууд 3 жилийн дотор ҮХ нд гар хүрээд байна гэж байхгүй шүү.Тогтолцооны өөрчлөлт гэвэл МАНыг татан буулгаад л өөрөө тогтолцооны өөрчлөлт юм.Ардчил�##�ын замаар замнана гэж үндсэн хуулиндаа заачихаад бид 100 жилийн түүхтэй нам гээд байгаа нь нийгмээ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ хуучинсаг коммунист үзэлтэй гэдгээ илэрхийлж байгаа юм. МАНын 100 жилийн түүх бол монголын 100 жил хоцрогдол бэлэнчлэх сэтгэлгээ , з�##�хуур�##� юм
Гантөмөр уг нь сайн хүн дээ
Олны түрлэг дунд үнэн явж л байдаг... ёстой гоё хэлжээ. ҮНЭН их удаан, замдаа олон удаа унана, ялагдана, цаг хугацаа их авна. Гэхдээ л эцсийн эцэст ҮНЭН заав�##� ялдаг нь жам юм даа.
Кочегар ерөнхий сайдтай монгол яаж ч дээшлэх вэ дээ
Мядагбадам сайн бичдэг сэтгүүлч мөртөө нээх бичиж попорч явахгүй юм Монголоор нэг сэтгүүлч байхад
Унтуулж байгаад толгойг нь угаахыг зөвлөлдөх сан�##� асуулга гэдэг юм уу. Бага тэнэгтээрэй. МАН чинь угаасаа АН тай түрийвч нэгтэй биз дээ. АН чинь яг ХҮН шиг тоглоомын нам.
МАН угаасаа хашаа ч хөдлөх
Аргагүй болсон. Сонгууль болвол унана гэдгээ мэдээд үлдэх аргаа бодож байна. Үүнийг АН хүлээж аьахгүй янзтай.Тэгвэл ард түмний эсэргүүцлийг туйлд нь хүргэж нам дарна гэвэл бүр шившиг болж дахин сэхээргүй болно. Одоо яах вэ??? Сонгууль яар�##�тай явуулах нь хамгийн дундач арга гэлтэй.
Ард түмэн 30 гаруй жил ноёлож ирсэн хөрөнгөлөг хүмүүсийн мафийн сүлжээ. бүтэц, тлгтолцооноос МАН - ын ҮХНӨ оруулах сан�##�ыг дэмжиж байж л одоогийн буруу тогтолцоог өөрчилж, авилга, хулгайнаасаа с�##�аж, шинэ хөгжлийн замд эргэлт буц�##�тгүй шилжинэ. Улс төрийн намуудын мөн сонгуулийн систем, хуулиудаа доривтой өөрчлөх ажилыг ч зэрэгцүүлэн хийж шинэчлэх ёстой. Монгол улсын Ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгодог одоогийн хуулиа өөрчлөх шаардлагагүй. Харин хоёр шаттай улсын Их, Бага хур�##�тай болгож, Улсын Их хур�##�, Орон нутгийн ИТХ- уудын сонгуулийн хугацаа, улс орны хөгжлийн төлөвллтийг тав, таван жилд 2025 оноос шилжүүлэж ажиллах нь төр засгийн тогтвортой байдлыг хангаж, улс орны хөгжлийн �##�хааг тэлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Гантөмөрөөс бусдыг нь зөвшөөрөхгүй бна гэдэг чинь МАН ын утсан хүүхэлдэй болохын цондон биш үү Ер нь Эрдэнээс их айж бгаа нь тэр нь МАНыг хүчтэй эсэргүүцэгч юм бна түүний эсрэг тооллын бүтэн баг ажиллаж бна шүү мөнгөтэй улсууд юу санаснаа гүйцээх л байх даа бид ч нохойн хоол болжээ
Гантөмөр тэгж АНамаа шавхай ш�##�баагтай хутгахгүй ээ
AN iig Erdene l ene heden jil bulshilchihgui avch uldsen.odoo ed nar niileed avch sanaagaa heregjuuleh ni de
Тийм , ортой л ...
МАН-ын захи�##�гаар сонгогдсон Увсын мафийн гар хөл Лу.Гантөмөр бол мэнгэт Нямдоржын хуурай дүү шүү.
Барьца�##�агдсан хүн аж
Гантөмөр бол АН-ын хууль ёсны дарга биш. Эрдэнэ хууль ёсны дарга хэвээрээ байгаа шүү. МАН-ынхан Эрдэнээс ямар их айж байнаа? Эрдэнийн төлөө АН-ынхан нэгдэцгээе.
эрдэнээ �######�аад өгөөчээээээээээээээээ