"Халимаг иргэн орогнол хүсэх, паспортны хугацаа дууссан нь тусдаа ойлголтууд"
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр манай улсаас орогнол хүссэн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд буй халимаг иргэний талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өгөв.
Тэрбээр "Манай улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийг төрийн байгууллагууд нь дагаж мөрдөх зохицуулалтай байдаг. Тус халимаг иргэн манай улс руу нэвтэрч чадахгүй байгаа шалтгаан нь гадаад паспортын хүчинтэй хугацаа нь дууссантай холбоотой юм.
Ямар ч улсад хугацаа нь дууссан паспорттой иргэнийг нэвтрүүлдэггүй. Үүнийг агаарын тээврийн олон улсын яриа хэлэлцээрийн түвшинд зохицуулдаг. Мөн орогнол хүсэх, хугацаа нь дууссан паспортоор нэвтрэх хоёр нь өөр ойлголтууд. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.