СПОРТ

Кошики каратэгийн “Чингис хаан кап” тэмцээн Монголд анх удаа боллоо

Кошики каратэгийн аварга шалгаруулах “Чингис хаан кап” олон улсын нээлттэй тэмцээн аравдугаар сарын 12-13-нд Монголын үндэсний их сургуульд анх удаа болов.

Таван тивд тэр дундаа Монголд Супер Каратэ-до-г хөгжүүлэх зорилготой уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний их сургууль, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний олимпийн хороо, Дэлхийн кошики каратэгийн холбоо, Швейцар улс дахь Каратэ-до их сургууль, Монголын олимпийн каратэгийн холбоо, Монголын олон улсын таеквондогийн холбоо, Монголын супер каратэ-до байгууллага ажилласан юм.

Тэмцээн хувийн ката, бункай күмитэ, күмитэ гэсэн төрлөөр болж, аваргуудаа тодрууллаа.

Тэмцээний дүн:

Күмитэ төрөл:
Эрэгтэй +82 кг: 1.Н.Цолмон /МҮИС/ 2. О.Батзориг /Ирвэс/ 3.Г.Ганбат /Ирвэс/, Г.Дашпэлжээ /Ирвэс/

Эрэгтэй -82 кг: 1.Р.Мөнхбанди /МҮИС/ 2.Б.Сүх-Очир /Ирвэс/ 3.Ж.Рысхулбек /Эр зориг/, Б.Алтан-Очир /МҮИС/

Эрэгтэй 63,5-73 кг: 1.Б.Отгонбаяр /МҮИС/ 2.Б.Галбаатар /МҮИС/ 3.Б.Билгүүн /МҮИС/, Ц.Түвшинзаяа /ШШГЕГ/

Эмэгтэй +61 кг: 1. С.Отгонцэцэг /МҮИС/ 2. Г.Отгонтуяа
3. Ш.Ундаръяа /МҮИС/, А.Бунд /Цэцэн шонхор/

Эмэгтэй -61 кг: 1. С.Будхүү /Завхан/ 2. Ж.Бадамдарь /МҮИС/ 3.Ц.Бямбасүрэн /МҮИС/, М.Тэгшжаргал /Эрзориг/

Өсвөр үе 16-17 нас, эрэгтэй: 1. Б.Билгүүн /Илд бамбай/ 2.Б.Дэлгэрсайхан /МҮИС/ 3. Э.Ихбаян /МОК холбоо/, Б.Ганбаяр /МҮИС/

Өсвөр үе 16-17 нас, эмэгтэй: 1. Д.Энх-Амгалан /Эр зориг/
2. Д.Зулаа /МҮИС/ 3. Б.Отгонцэцэг/МҮИС/

БУНКАЙ КҮМИТЭ төрөл: 1. МҮИС баг: Ц.Бямбасүрэн, Ш.Ундаръяа, Г.Отгонтуяа
2. МҮИС баг: Б.Билгүүн, Г.Бүрэнбат, Б.Ганбаатар
3. МҮИС баг: Л.Лхагважаргал, С.Отгонцэцэг, Ж.Бадамдарь

ХУВИЙН КАТА төрөл:
Өсвөр үе ката: 1.М.Нарангоо /МОК холбоо/ 2.Ч.Энхзаяа /МОК холбоо/
3. А.Мөнххишиг /МОК холбоо/

Насанд хүрэгчид ката эрэгтэй: 1.Б.Бат-Эрдэнэ /МОК/ 2.Б.Билгүүн /МҮИС/ 3.Б.Ганбаатар /МҮИС/

Насанд хүрэгчид ката эмэгтэй: 1.Ц.Бямбасүрэн /МҮИС/ 2. Г.Отгонтуяа /МҮИС/ 3.С.Отгонцэцэг /МҮИС/, Ш.Ундаръяа /МҮИС/.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button