Б.Болор-Эрдэнэ улс төрд дарамт, шахалтад өртдөг байсан хэмээн гадаадын хэвлэлд ярьжээ

"APNews" сайтад ЦХХХ-ны дэд сайд асан Б.Болор-Эрдэнийн өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Б.Болор-Эрдэнэ Монгол Улсыг нэн тэргүүнд дижитал улс болгон хувиргаж, залуучуудад, ялангуяа 3.3 сая хүн амтай орны охидод код бичиж сурахад нь туслахыг хүсдэг байна. 30 настай Б.Болор-Эрдэнэ нь Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамд дэд сайдаар нэг жил ажилласан юм.
Энэ хугацаанд тус улсын төрийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж, алслагдмал нутгийн иргэд паспорт сунгах, татвар хураах гэх мэт үйлчилгээ авахдаа дараалалд зогсох шаардлагагүй болгосон.
Тэрбээр одоо Оксфордын их сургуульд улс төрийн чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөрт суралцаж байгаа бөгөөд ядуу амьдралтай өрх, нүүдэлчин айлын охидод компьютерийн программчлалыг заадаг "Girls Code"-ийн үйл ажиллагааг хариуцдаг.
Б.Болор-Эрдэнэ "The Associated Press" агентлагт ярилцлага өгөхдөө улс төрд байхдаа цахим дарамт шахалтад өртөж байсан тухай болон Орос, Хятадын дунд оршдог ардчиллын хувьд Монгол Улс онцгой байр суурь эзэлдэг талаар ярилаа.
Дэлхийн банкны мэдээлснээр Монгол Улсын нийт хүн амын 84 гаруй хувь нь интернэтэд холбогдсон бол арван жилийн өмнө ердөө 18 хувьтай байсан аж.
ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЕ.
-Нийгмийг дижитал болгох төсөл яагаад чухал вэ?
-Монгол бол дэлхийн хамгийн сийрэг хүн амтай орнуудын нэг. Манайд хөдөө орон нутагт нүүдэлчин иргэд амьдардаг. Хотын хүмүүсээс ялгаатай нь нүүдэлчид төрийн байгууламж руу очихын тулд 5-10 цаг зарцуулдаг.
Дараа нь тэд паспортоо авахын тулд долоо хоног тухайн газраа байх хэрэгтэй болдог юм. Тиймээс дижитал болох нь маш шаардлагатай зүйл. Мөн надад таалагддаг нэг зүйл нь компаниа бүртгүүлэх, иргэний үнэмлэх авах, нийгмийн даатгалаа харах зэргийг И-Монголиа системээр орон нутагт буй малчин ч харж, ашиглах боломжтой байдаг нь юм.
-Монголд интернэтийн тархалт хэр байна?
-Монгол бол 330 сум, суурин, 3.2 сая хүн амтай маш том улс. Миний ажилласан хамгийн чухал зүйл бол дижитал болгох явдал байсан. Би интернэтэд тогтмол нэвтэрдэггүй хүмүүстэй ч холбогдохыг хүссэн. Энэ нь хэн ч интернэтэд холбогдож, мэдээлэлд ойр байх явдлыг хангана.
Манай улс одоо 330 суманд интернэттэй болсон. Энэ нь ямар ч вэбсайт, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд үнэ төлбөргүй холбогдох боломжийг олгоно.
Монгол бол ардчилсан орон. Орос, Хятадын хооронд байрлаж, ардчиллаа хамгаалж байгаа нь үнэхээр сонирхолтой. Гадаадын иргэд Монголд аялах үедээ үг хэлэх эрх чөлөөтэй байгааг гайхдаг.
Одоо интернэтийн ачаар маш олон илэрц гарч ирж байгаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд авлигатай тэмцэж байна. Тэгэхээр УИХ-ын олон гишүүн авлигын хэргээр шалгагдаж, зарим нь огцорч байх жишээтэй.
-Та яагаад төрийн албан тушаалаа орхисон юм бэ?
-Монгол Улс уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай учраас дижитал үндэстэн болгон өөрчлөх нь миний алсын хараа байсаар ирсэн. Дижитал технологи бидэнд хоёр дахь боломжийг олгож, Монголын эдийн засгийн хоёр дахь салбар болно гэдэгт би одоо ч итгэлтэй байна.
Намайг төрийн албанд ажиллаж байх үед "Чи хэний туслах вэ", "Чи энд зөөгч хийхээр ирсэн үү" гэх мэт асуултыг залуу эмэгтэйг харах бүрдээ асууна. Тогтсон хэвшмэл ойлголттой.
Харин хөгшин эрэгтэй улстөрчид намайг өрсөлдөгч гэж хардаг тул цахим дээрэлхэлтийг их авсан. Гэхдээ би олон залуу дэмжигчидтэй. Тиймээс би огцрохдоо тогтолцооны эсрэг тэмцэх байсан ч улс төрийн системд байгаа тул тулалдах боломж бараг байгаагүй.
Би огцроод, дараа нь залуучуудыг, ялангуяа эмэгтэйчүүдийг нэгтгэж, төрд ажиллах ямар байдгийг бодитоор хэлмээр байна.
-Та Монголд ямар өөрчлөлт гарна гэж найдаж байна?
-Чингис хаан, мориноос өөр дүр төрхөөр дэлхий нийт бидний талаар мэдэхгүй, хардаггүй. Монголд юу болж байгааг мэдэхгүй байгаад харамсдаг. Орчин үеийн Монголын талаар дэлхий нийт мэдэж аваасай гэж найдаж байна. Энэ бол технологийн өөр нэгэн эрдэнийн зүйл гэдэгт би итгэдэг.
Миний хайж байгаа, шударгаар ирээдүйд хүрэхийг хүсэж байгаа зүйл бол Засгийн газрын үе дамжсан явдлыг өөрчлөх. Монгол жижиг улс. Бид залуу авьяасыг ашиглах ёстой. Хэрэв та 20, 30 жил төрд ажилласан, орчин үеийн ертөнцийг ойлгоогүй, дэвшил, хүний эрхийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байгаа бол өөрчлөлт хийж чадахгүй.
Тиймээс бид өөрчлөлтийг бий болгохын тулд залуучууд, ялангуяа авьяаслаг, өндөр боловсролтой, тууштай залуучууд нэгдээсэй гэж хүсэж байна.
Би Харвард, Кембриж, Оксфордыг төгсөөд АНУ-д ажиллаж байгаа монгол төгсөгчдөөс Засгийн газарт, эсвэл Монголд буцаж очоод ажиллах хүсэлтэй эсэхийг нь асуудаг. Гэвч тэд зугатсан хэвээр байна. Тиймээс эдгээр залуучуудыг нэгтгэж чадна гэж найдаж байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюунэрдэнийн нууц амраг зүгээр л тэр баруундаа �########�даад явж бай. Чам шиг бузар Монголд хэрэггүй.
Мундаг бүсгүй шүү. Ёс суртхууны доройтолд орсон зарим монгол хүн муулж ханамж авч байхым даа.
Иим �########� төрд бсн гэхлээр
Бузар минь дуугүй л бай эсвэл оюука н юмыг хүсээ юу
Би з�##�уучуудтай хамт ажиллах, тэднийг дэмжих сонирхолтой. Гэхдээ энэ охин арай бишээ. Ярьж байгаа, хэлж байгаа нь ...өөрийгөө засаад гэрээ зас гэсэн ардын үг гайх�##�тай үнэн үг шүү. Энэ охины мэдлэг чадвар, хүсэл мөрөөдлийг хэн ч үгүйсгээгүй. гагцхүү эхлээд өөрөө хүн болооч гэж хүмүүс хүсээд байгаа юм шиг санагдах юм.
ene henii nua ve?
Болор-Эрдэнэ давгүй ажилласан,яахав атаархагчид хаа сайгүй л байдаг.Манай төрд , үзэл бодлын хувьд �##�ь эрт тэтгэвэрт гарсан идэр , дунд насны чадвар сул хүмүүс маш олон бий.Тэднийг харахад л бухимдмаар,бүр нэг цэгийн үйлчилгээний Нийгмийн даатг�##�ын ажилтнууд хүртэл асууж мэдэхийг хүсэхэд утсаа оролдоод л хээв нэг суугаад л байдаг
Sain baina. amjilt
Ali ch uls , ali ch niigemd ue hoorondiin ul oilgoltsol bdag l uzegdel. Mongold l gants bdg met devergej yarih hereg bnauudaa. Iim yum yariad bgaa ni ene hun hir hemjeenii setgelgeetei ni oilgomjtoi l yum.
ХҮЧИРХЭГ МУНДАГ БҮСГҮЙ ШИГ САНАГДЛАА МАНАЙХАН ТУЙЛШРАХ ХЭРЭГГҮЙ ОЮУНЭРДЭНЭТЭЙ БАВАЛЦАЖ БАЙХЫГ НЬ ХЭН ХАРСАН ЮМ БАВАЛЦСАН Ч ЯАДАГ ЮМ ӨӨРСДӨӨ ЧАДАХГҮЙДЭЭ АТААРХАА ЮУ? ХЭЛЭХ ҮГТЭЙ ХИЙСЭН ЮМТАЙ ХҮН БАЙНАДАГ.ТЭГЭЭД Ч ХЭНТЭЙГЭЭ АВАЛЦАЖ ЯНАГЛАХЫГ ҮНДСЭН ХУУЛИАР ХОРИГЛООГҮЙ ЯМАР Ч ЭР ХҮН ТААЛАГДСАН БҮСГҮЙГЭЭ ТЭНГЭР ХАРУУЛАХЫГ Л ЗОРЬДОГ ШҮҮ ЭНЭ БҮСГҮЙ ХАРИН ТААЛАГДЛАА ЗӨВ ЧААЛГАСАН Ч ӨӨРТӨӨ ХЭРЭГТЭЙ ХҮНЭЭ СОНГООД ЧААЛГАСАН БАЙНАШТ АМЖИЛТ БҮСГҮЙ ЧИ ЧАДНАА ТОГТОЛЦООГ НУРААХАД ЧИНЬ МОНГОЛЫН ОЮУНЛАГ ЗАЛУУ СЭХЭЭТНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ЧАМТАЙ НЭГДЭНЭ БҮҮ АЙ БИ АНГЛИД СУРАЛЦАЖ БАЙГАА ЧИ НААШАА НИСЭЭД ИР БИ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЬЯА МАНАЙ ТӨРД БОЛОЬСРОЛТОЙ ХҮН БАЙХГҮЙ ШҮҮ ДАНДАА ТАТААС ХӨНЖИЛНИЙ ГАРУУД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ.
Ха�##�гаар биш тооноор, байшингаар бол поорчик дамжаад орж ирээд шууд хойморт шаачихаар хүмүүс уурлахгүй яахав дээ. Дара�##��##� дайрсан хэл амтай авгай нарт хэзээнээсээ дургүй шүү.
энэ эмэгтэйг дэмждэг. монголын шинэ үеийн боловсролтой з�##�уусын нэг. амжилт хүсье.
з�##�уу хүнд �##�даж онох юм их бий, огт юм хийдэггүй хүн тэрнийг мэдэхгүй, хэл амаа билүүдэж л байг. идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэдэг юм бүсгүй минь, цэцэглэж яваарай