ЭДИЙН ЗАСАГ
"Тавантолгой" ХК-ийн нүүрсний цахим арилжаа хойшиллоо

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан лхагва гарагт зохион байгуулах байсан нүүрсний ээлжит арилжаа хойшилжээ. Тодруулбал, энэ удаагийн арилжаанд "Тавантолгой" ХК анх удаагаа оролцох байсан юм.
Тус компанийн нийт 12.8 мянган тонн нүүрсийг хил нөхцөлөөр худалдаалах байв. Одоогийн байдлаар уг компанийн анхны цахим арилжааны дараагийн тов хараахан тодорхой болоогүй.
Дуудлага худалдаагаар дуудах хамгийн доод үнэ нь тонн тутамдаа 173 ам.доллар, дэнчингийн хэмжээ 221.4 сая ам.доллар байжээ.
Мөн Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувиас таван хувь болгон бууруулсан юм. "Тавантолгой" ХК-ийн цахим арилжаанд эл шийдвэр нөлөөлсөн байх магадлалтай ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.