Нийслэлийн 1.5 сая хүн "туршилтын туулай" биш, сайд аа

Нийслэлийн 1.5 сая хүнийг "туршилтын туулай" гэж санадаг болох нь.
Утаагүй зуух, яндан, сайжруулсан шахмал түлш, одоо бүр хагас кокосжсон нүүр туршина гэх.
Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт "Цэвэр агаар" форум болж өндөрлөв. Өвлийн ид утааны үе дууссаны дараа болсон эл хуралд яригдсан нэг зүйл өнөөдрийн түвшинд анхаарал татаж байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "ирэх өвөл сайжруулсан түлш биш хагас коксожсон туршина" гэж мэдээлсэн аж.
Эл асуудал "хагас коксожсон" нүүрсэндээ гол нь биш "туршина" гэх хэллэг анхаарал татав. "Туршина" гэдэг үг өөрөө ноцтой. Нийслэлийн 1.5 сая хүн "туршилтын туулай" болж таарч байна уу.
"Хагас коксожсон нүүрс хэрэглэх"-ийг нь буруутгах гэсэнгүй. Энэ чиглэлийн мэргэжилтнүүд "Техникийн хувьд зөв шийдвэр. Энэ нь ямар ч төрлийн нүүрсийг агааргүй орчинд 500-600 градуст халааж гаргаж авдаг. Технологийн хувьд жинхэнэ утаагүй гэж хэлж болох түлш" хэмээн дүгнээд эхэлсэн байгаа юм.
Гол нь туршихгүйгээр, туршаад бэлэн болчихсон иргэний үнэт амь нас, эрүүл мэнд эрсдэхээргүй бүтээгдэхүүн хэрэглүүлэх шаардлага байна.
Туршилтын гашуун туршлага бидэнд бий: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу одоогоос дөрвөн жилийн өмнө захирамж гаргаж Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй, сайжруулсан шахмал түлш хэрэглүүлж эхэлсэн. Тухайн өвөл нь утаа мэдэгдэхүйц төвшинд буурч, хаа сайгүй л ам сайтайг ч хэлэх үү. Утааг ялсан баатар шиг байв. Харамсалтай нь олон иргэн угаарын хийд хордож амь насаа алдсан. Олон иргэний амиар туршилт хийсэн гэж хэлэхэд нэг их буруудахгүй л болов уу.
Нийслэлийн агаарын бохирдлыг арилгахын тулд хамгийн эхлээд түлш, зуухаа сайжруулах шаардлага бидэнд бий нь үнэн. Удаах нь төгс шийдэл буюу орон сууцжуулах. Гуравт, гэр орон сууцыг цахилгаан халаагуураар халаах, хангах явдал юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Туршилтын сайд юм биш үү өөрөө тэгээд бид хэдийг туршаад байгаан байна л даа
Ганцхан цахилгаан станцын ажлыг эхлүүлчихэж чадахгүй бол яах гэж сайдын сууд�##�д суудаг юм бэ. Чадахгүй бол эртхэн �######�аарай гэж эрт хэлсэн дээ
Эргүүтэж өгөх юм аа
ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДИЙН ТУРШИЛТААР ҮХЭЭГҮЙ БОЛОХООР ОДОО БҮР ХҮЧТЭЙ НҮҮРСЭЭР НАМ ШААХ НЬ ДЭЭ
Энэ түр зуурын сайд юуч хийхгүйдээ зүгээр л ч�##�чиж бна утааг бууруулах үнэн сэтгэлтэй сайд дарга хаанаасч олдохгүй бас 5р цах станц барьчих аавын ээжийн охин монголд төрөх болоогүй бололтой
МАНАЙХ ПОЛЬШ ЦАХИЛГААН ЗУУХТАЙ. ЦАХИЛГААНЫ МӨНГӨ ИХ ГАРДАГ ТУЛ НҮҮРС ТҮЛДЭГ. ЭНИЙГ МЭДДЭГҮЙ ХУЛГАЙЧИД ЛУЙВАРЧИД ЭЭЛЖЛЭН ЭНЭ ОРНЫГ САЛБАРЫГ УДИРДАЖ БАЙГАА ЦАГТ УТААТАЙГАА АМАР САЙХАН ЖАРГАНА ДАА. ГАРЦ НЬ УУ? ТЭДНИЙГ МОНГОЛООС БҮҮР ДЭЛХИЙГЭЭС �######�УУЛАХ
Авилгаас хурааж цуглуулсан мөнгөөрөө 1 ДЦС бариад асуудлаа шийдэж болдоггүй юм уу?