НИЙГЭМНийгэм мэдээ
Оюутан цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлнэ
Оюутан цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Тодруулбал, энэ сарын 10-ны өдрийг хүртэл бүртгэх билээ.
Оюутан цэрэгт элсэхийн тулд дараах журмыг хангасан байх ёстой. Үүнд,
- Улаанбаатар хотын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
- 2.8-аас дээш голч дүнтэй
- 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх юм.
Дээрх шаардлагуудыг хангасан оюутнууд И-Монголиа системээр хүсэлтээ явуулах боломжтой билээ.
Улмаар шаардлага хангасан хэмээн тооцсон хүүхдүүдийг гуравдугаар сарын 14-ний өдрөөс сургуулийнхаа харьяа дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр очиж, бүртгэлээ баталгаажуулахыг зөвлөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.