СПОРТ

Хонконгчууд Лэброн Жэймсийн өмсгөлийг шатаан, түүний эсрэг хөдөлгөөн өрнүүлэв

“Хьюстен рокетс” багийн менежер Дэйрил Морей хонконгчуудын бослогыг өмөөрснийхөө төлөө БНХАУ-ын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа. NBA-г ивээн тэтгэдэг БНХАУ-ын томоохон ивээн компаниуд гэрээгээ цуцлан, тус багийн тоглолтыг урд хөршид гаргахгүйгээ мэдэгдээд буй. NBA Д.Морейг дэмжсэн, хамгаалсан мэдэгдэл хийсэн нь хятадуудын уурыг улам хүргэсэн.

Тэгвэл “Лос-Анжелес Лэйкерс” багийн супер од Леброн Жэймс Д.Морейгийн эсрэг хэдэн үг хэлснийхээ төлөө хонконгчуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, үзэн ядагдаж байна.

Түүний өмсгөлийг шатаан, Л.Жэймсийн эсрэг хөдөлгөөн хүртэл өрнүүлэх болов. Л.Жэймсийн ярилцлагыг цацсаны дараа Хонконгт 200 гаруй хүн цугларч жагсаад өмсгөлийг нь шатаажээ.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button