СПОРТ

С.Цэрэнчимэд, Г.Мандахнаран тэргүүтэй долоон бөх дэлхийн цэргийн наадамд зодоглоно

Дөрвөн жил нэг удаа болдог “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадам аравдугаар сарын 18-27-нд БНХАУ-д болно. Наадмйн чөлөөт бөхийн төрөлд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай улсаас армид данстай эрэгтэй гурав, эмэгтэй дөрөв, нийт долоон тамирчин хүч үзэхээр өнөөдөр урд хөршийг зорив.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой хүрэл, 2014 оны цэргийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Батмагнай, 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, 2014 оны цэргийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, 2014 оны цэргийн дэлхийн аварга ОУХМ О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 53 кг-д залуучуудын ДАШТ болон цэргийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 57 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, 2014 оны цэргийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 68 кг-д 2018 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Даваанасан, 76 кг-д “Байгаль Опен”, “Монголиа Опен” олон улсын тэмцээний мөнгөн медальт ОУХМ Г.Ариунжаргал нар зодоглоно.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button