СПОРТ

БИЧЛЭГ: Монголын сагсан бөмбөгчид дэлхийн элсний наадмаас хүрэл медаль хүртлээ

Дэлхийн элсний анхдугаар наадам Катарын Доха хотод болж, Монголын тамирчид сагсан бөмбөгийн 3х3 төрөлд өрсөлдөв. 97 орны 1000 гаруй тамирчин спортын 14 төрөлд оролцсон тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй баг эрхээ авч хүч сорьсон юм.

Монголын 23 хүртэлх насны ангиллын эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн ахлагчаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, дасгалжуулагчаар С.Тулга, С.Төгсжаргал нар ажиллажээ.

https://www.facebook.com/MGL3x3/videos/439623390020644/

А.Ананд, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, Б.Алтангэрэл нараар багаа бүрдүүлсэн манай багийнхан хагас шигшээд БНХАУ-г 21:17, хүрэл медалийн төлөөх тоглолтод Украины сагсан бөмбөгчдийг 20:16-гаар хожлоо.

Ингэснээр дэлхийн элсний наадмаас Монгол Улсын анхны медалийг хүртэв.

https://www.facebook.com/MGL3x3/videos/581333926010061/

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button