СПОРТ

Л.Сосорбарам залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч боллоо

Марокко улсад үргэлжилж буй жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос эрэгтэй долоо, эмэгтэй найман бөх зодоглож байна. 81 орны 517 жүдоч оролцож буй тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам түрүүллээ.

18 настай тэрбээр эхний тойргуудад Германы Анника Вурфел, Узбекистаны Сита Кадамбоева, Нидэрландын Наоми Ван Кревел нарыг нарыг өвдөг шороодуулсан. Улмаар хагас шигшээд Бразилын Лариса Пиментаг, аваргын төлөөх барилдаанд Тайваний Сү Лин Сүаныг цэвэр ялав.

Ингэснээр залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын хоёр дахь (түүнээс өмнө ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр), эмэгтэйчүүдээс анхны жүдоч болов.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат, Монголын үндэсний биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр дамжааний оюутан Л.Сосорбарам 2012 онд жүдогоор хичээллэж, эл спортод хөл тавьжээ. Насанд хүрэгчдийн Азийн АШТ, залуучуудын олимпын мөнгөн медальт тэрбээр энэ жил Сэлэнгэ аймагт болсон насанд хүрэгчдийн УАШТ-д 18 настайдаа түрүүлэхдээ шилдэг тамирчнаар шалгарч, цахиур хагалсан.

Залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн монгол жүдочид:

Түрүүлсэн: Ө.Дүүрэнбаяр (+100 кг, 2014), Л.Сосорбарам ( 52 кг, 2019)

Үзүүрлэсэн: Д.Төмөрхүлэг (60 кг, 2008, 2009), Н.Цэнд-Аюуш (-70 кг, 2011), Ө.Дүүрэнбаяр (+100 кг, 2013), Ц.Цогтбаатар (60 кг, 2014, 2015), Л.Энхрийлэн (эмэгтэй 57 кг, 2017)

Хүрэл медаль хүртсэн: Б.Тэмүүлэн (+100 кг, 2008), Б.Мөнгөнчимэг (эмэгтэй -63 кг, 2013), Б.Амартүвшин (55 кг, 2014, 2015), Б.Ганбаатар (55 кг, 2014), Г.Наранцэцэг (44 кг, 2015), Л.Өнөболд (55 кг, 2017), Ж.Амарболд (60 кг, 2017).

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-02-02 02:38

Priligy Mercadolibre http://abcialisnews.com - Cialis Propecia Farmacia Online generic cialis from india Canadian Health Club Viagara

MatFuse
MatFuse
2020-02-02 05:32

Tenormin No Script http://viacialisns.com/#174 - Cialis Propecia Efectos 1 Mg Cialis Acquisto Viagra In Italia Farmaco

Холбоотой мэдээ

Back to top button