УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чөлөөлөгдсөн Ч.Гантулга Н.Тавинбэхийг шүүхэд өгч, Б.Чойжилсүрэн Ч.Саранжавыг томилох хүслээ гүйцээнэ

Улс орноо эрчим хүчний хараат байдлаас гаргая, томоохон станцуудаа богино хугацаанд барьж гүйцэтгэе гэсэн сэтгэл манай дарга нарт үргэлж дутаж ирсэн. Одоо ч хэвээрээ. Наад зах нь өөрсдийн хүнээр улстөрийн томилгоо хийж ирсэн нь гаднын хөрөнгө оруулагчдыг үргээж, итгэлцлийг эвддэг.

Ийм байдал засаг болон салбарын сайд солигдох төдийд гардаг. Тэгвэл эрчим хүчний салбарт халаа, сэлгээ явагдаж байна.


-Б.Чойжилсүрэнгийн шахаагаар Н.Тавинбэх Ч.Гантулгыг халах тушаал гаргажээ-

Улстөрийн ньюансууд: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн нэгжийн даргаар ажиллаж буй Ч.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл өнгөрөгч 2022 оны есдүгээр сараас цацагдаж эхэлсэн. Гэвч шийдвэр нь албажилгүй өдий хүрч ирсэн. Тэгвэл энэ сарын 01-нд Эрчим хүчний ТНБД Н.Тавинбэх тушаал гаргаж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Харин түүний оронд БШУ-ны сайд асан, одоо УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжавын нэр дуулдав. Түүний нэр эртнээс яригдаж байсан.

Ч.Гантулгыг халуутаа өнгөрсөн долоо хоногт сонгон шалгаруулалт зарлаж, баасан гарагт материалууд хүлээн авсан байна. Энэ долоо хоногт амжиж томилгоо хийгдэх төлөвтэй байгаа аж.

Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд болуутаа Ч.Гантулгыг ЭБУЦС-ын даргын суудлаа өг гэдэг шахаасыг хийж ирсэн гэж улстөрийн хөшигний ард яригддаг.

Ингэхдээ "Ц.Цогзолмаагийн нөхрийг томилохыг Засгийн газраас буюу дээрээс захиалсан" гэж ил цагаанаар хэлж ирсэн гэдэг.

Энэ үүднээс Б.Чойжилсүрэнгийн шахаасаар Н.Тавинбэх Н.Гантулга дээр тушаал гаргасан нь энэ бололтой.


-Суудлаасаа буусан Ч.Гантулга Н.Тавинбэхийг шүүхэд өгчээ-

Улстөрийн наймаа орж ирсэн гэж үзэж, халагдсан тал гомдолтой байгаа сурагтай.

Тодруулбал, халагдах тушаалаа авсанаас тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 06-нд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Нэхэмжлэлийнхээ хариуцагчаар Н.Тавинбэхийг дурдсан байна.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны гуравдугаар сарын 01-ны Б/26 тоот тушаал нь Сангийн сайдын 2021 оны дөрөвдүгээр тушаалаар батлагдсан "ЗГ-ын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"-ын заалтууд болон Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж буй аж.


Сэтгүүлчийн тэмдэглэл: Хөрөнгө оруулалт нь хийгдэж, ажлын хүрз нь хөдлөөд эхэлчихсэн ганц том төсөл бол Эрдэнэбүрэнгийн УЦС. Ийм байтал улстөрийн халаа сэлгээ хийж тоглосоор гацаах вий гэсэн айдас олон нийтэд бий. Эл төсөл ялангуяа том эсэргүүцэл, гацаануудтай тулгарч ирсэн. Саяханаас иргэд, төрийн байгууллагуудын оролцоо нэмэгдэж, ажил нь урагшлах цагаар улстөрийн томилгоо хийх нь асар эрсдэлтэй. Халаа сэлгээ хийгдэх бүрт өнөөгийн Засгийн газрын яриад зориод буй Шинэ сэргэлтийн бодлогод туссан эрчим хүчний сэргэлтийг дэмжих хөтөлбөрт эрсдэл үүссээр байна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 17, 2023 09:02

МУУ 60 ТЭРБУМЫХАН ЧОЙЖИЛСҮРЭНГЭЭР ДАМЖУУЛААД ЭРГЭЭД ҮХДЛҮҮД НЭГ НЭГЭЭРЭЭ БОСЧ АМИЛЖ ЭХЛЭЭД БАЙНА ШҮҮ

Зочин
Зочин
3 сар 17, 2023 09:07

Ч.Саранжав чинь жинхэнэ УЦС-аар Украйнд монголын эрчим с�##�барын цөөн инженер шүү
Харин энэ Ч.Гантулга нөхөр чинь юу билээ

Зочин
Зочин
3 сар 17, 2023 10:00
Reply to  Зочин

За үнэн бол сайн байнаа. УЦС-ыг саатуулж байгаа "дөрвөд" операц биш бизээ !

дөрвөд биш баяд
дөрвөд биш баяд
3 сар 17, 2023 21:33
Reply to  Зочин

зочин

Зочин
Зочин
3 сар 17, 2023 10:10

Энэ улсад МАН засаглаж байхад эрчим хүчний төсөл хөтөлбөр эхэлнэ гэж байхгүй гэдэг нь үнэн бололтой. Эцсийн шийдвэр гаргахад л дээдсүүд нь �##��##�цаад эхлэх нь ёс бололтой

Зочин
Зочин
3 сар 17, 2023 10:31

Мэргэжлийн бус хүнийг явуулж, мэргэжлийн хүн томилж байгаа юм байна.Харин ч том төсөлд хариуцлагатай хандаж байна гэж үзхээр байна

Зочин
Зочин
3 сар 17, 2023 10:40

МАН засаглаж байгаа цагт энэ улсаднэгч станц нэмэгдэхгүй АН үед гэрээ нь зурагдаж ажил нь эхэлж байсан станцын төслийг Даваасүрэн сайд зогсоож орсуудад өгсөн одоо 16 оноос хойш хэдэн жил орсууд юу хийв.

Зочин
Зочин
3 сар 17, 2023 10:56

Энэ засагт чойжилсүрэн мэтийн топ хулгайч луйварчид сайд хийхээр энэ улс орон яаж өөдлөх үү

Зочин
Зочин
3 сар 17, 2023 13:04

Шулам Цогзолмаа гийн шун�##� дуусна гэж байхгүй юм аа

Зочин
Зочин
3 сар 17, 2023 13:11

ТАЛХ Ганхуягын дүү ашгүй нэг �######�ж дээ.

Зочин
Зочин
3 сар 17, 2023 16:09

Улс төрчид гэдсэндээ хөлөө хийлцсээр бүрэн эрхээ дуусгана

Зочин
Зочин
3 сар 18, 2023 13:18

Гантулга т�##�х ахыгаа бодвол арай үнэмшилтэй ажилладаг таван толгой түлшийн ажлыг арай дээр явуулж бсан нь шүү дараа нь очсон дарга нь ёстой таван толгой түлшийг дампууруулсаан

Зочин
Зочин
3 сар 19, 2023 10:51

Энэ нөхрийг тагнуулаас оросын т�##�д мэдээлэл дхмжуулсан гээд х�##�сан сураг байсан, сүхгэрэлийн хамаатан бүх эрчмийн төслийг зогооох гэж тавигдсан гэж байн�##�ээ.

Зочин
Зочин
3 сар 19, 2023 10:54

Ene nuhur tosoldoo ajildag huuhnuudee bugdiig n huchindeed ajilaas n yavuuldag dontoi gar gesen z##lsan n bolj

Зочин
Зочин
3 сар 19, 2023 19:06

За харин ч мэргэжлийн хүн тавигдах гэж байгаа юм бишүү. Саранжав усан цахилгаан станцын инженер мэргэжилтэй. Очсон газар болгондоо ээлтэй ажил хийдэгээрээ �##�дарта шүү. Эрчимийнхэн бүгд мэднэ. Т�##�х ганхуягийн дүү харин энэ том төслөөс �######�ж байгаа нь аштай юу даа

Зочин
Зочин
3 сар 19, 2023 19:07

Энэ ганхуягийн дүү гантулга чинь харин том төслийн мэдээлэлээ оросуудад өгсөн улсын нууц задруулсан гэх сураг байсан шүү.

Balt
Balt
3 сар 21, 2023 18:24
Reply to  Зочин

Хогийн муу гөлөг м�##�чдыг дарамтлаад байсан шүү. Тэр муу м�##�чид айдаст автагдсан байгаа тул шинэ нутаг устай болох, өөр аймаг, хот руу шилжин суурьшихад нь туслах хэрэгтэй.

Зочин
Зочин
3 сар 21, 2023 08:09

Гантулга бол төмлийг маш буруу эхлүүлсэн хүн шүү

Б Батхуяг
Б Батхуяг
3 сар 23, 2023 01:58

Чойжилсүрэнгийн гараар ороод энэ төсөл дашин шог болох замдаа орвоо энэ нөхөр ер нь ямар ханаж цаддаггүй новш вэ

Зочин
Зочин
3 сар 23, 2023 10:16

Ажилаа сайн хийж байгаа хүнийг сольдог нь яаж байгаа юм вэ одоо ирэх хүн нь шун�##�ын гар гээд с�##�бар нь ярьдаг юм байна лээ шүү

бат
бат
3 сар 24, 2023 22:28

Саранжав чинь жинхэнэ эрчим хүчний хүн шүү.

Зочин
Зочин
3 сар 30, 2023 18:11

Ч.Гантулга ил цагаан оросыг дэмждэг, суганы үс нь гэдгээ зарладаг гар шд. УЦС-ын бүх ажлыг зогсоож, гацааж, хорлосон байлгүй. Энэ новшийг �######�уулж бж л төсөл хөдлөх бх.

Иргэн б
Иргэн б
4 сар 4, 2023 10:21

Эрчим хүчний ТНБД Н.Тавинбэх ӨӨРӨӨ Төрийн �##�баны тэргүүн �##�бан туша�##� болох ТНБДаргад хууль бусаар томилогдсон чадваргүй хүн шүүдээ

Иргэн б
Иргэн б
4 сар 4, 2023 10:23

Тавинбэх ЭРЧИМ ХҮЧНИЙ с�##�барыг унагааж байгаа хоролон сүйтгэгч

Холбоотой мэдээ

Back to top button