СПОРТ

Э.Содномпилжээгийн бэлтгэлийн болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болжээ

Паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Гиннесийн дээд амжилт эзэмшигч, Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн бэлтгэл сургуулилалтын болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болжээ.

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлага Япоын Фүжи хотын захирагч Конагай Ёшимаса, дэд захирагч Морита Масафүми тус хотын иргэдийн төлөөлөгчдиын хурлын дарга Ичижёо Ёшихиро нартай уулзаж, хамтарч ажиллахаар болсон.

Тус уулзалтын үеэр энэ талаар тохиролцон, гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
eej
eej
2019-10-17 21:53

boljdee byartai huud amjilt husy!

Холбоотой мэдээ

Back to top button