НИЙГЭМНийгэм мэдээ

"Гурван настай хүүгийн биеийн байдал сайжрахгүй байна"

Ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн гэх гурван настай хүү ГССҮТ-д 15 дэх өдрөө ухаангүй, эмчлүүлж байна.

Хүүхдийн гэмтэл бэртлийн тухай ГССҮТ-өөс тодоруулахад: "Хүүхэд хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын хугаралтай, баруун шууны хугаралтай, шулуун гэдэсний орчим няцрал ихтэй, тархины хүнд гэмтэлтэй, ухаан ороогүй хэвээр байна. Биеийн байдал сайжрахгүй, хэвэндээ байгаа” гэв.

Хүүг төрсөн аавынх нь асаргаанд шилжүүлж, ээжийг нь уулзуулахгүй байгаа. Хүүгийн төрсөн аав "Би хүүгээ ухаан ороосой гэж залбирч байна. Эмч нар шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа" гэх мэдээлэл өгсөн.

Хүү амьсгалын аппаратанд 15 дахь өдрөө эмчилгээ хийлгэж байгаа ч сэргээгүй байгааг тус эмнэлгээс тодрууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 21, 2023 18:07

ХӨӨШ ТЭР ЭЭЖ ГЭЖ НЭГ МУУ БООВНЫ ДОНТОЙ ЯНХАН ХҮҮХЭН БАС НЯЛХ БАЛЧИХ ХҮҮГ ЯРГАЛСАН ТЭР ГАЖ ДОНТОНГ ШИНЖИЛГЭЭНД ОРУУЛААД ХОЁР БЫСДАГИЙН ЭРХТНҮҮДИЙГ ХУЖААД ДОНОРООР ХУДАЛДААД МӨНГӨӨР НЬ ХҮҮГ СОЛОНГОСТ ЭМЧЛҮҮЛЬЕ ИНГЭЖ ШИЙДЬЕЭ

Холбоотой мэдээ

Back to top button