НИЙГЭМНийгэм мэдээ

О.Мөнхжин, Б.Гантиг нарыг хоёр хоногийн өмнө суллажээ

“Их бит" компанийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг хоёр хоногийн ШШГЕГ-ын харьяа 461-р ангиас суллажээ. Тэднийг суллах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. 

Тодруулбал, О.Мөнхжинг эрүүл мэндийн шалтгаанд үндэслэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасны дагуу шүүх шийдвэрлэсэн байна. Харин Б.Гантиг болон Б.Эрхэмбаяр нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг шүүх хүлээж аваагүй аж.

Тэднийг Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.

"Их Бит" ХХК-ийн “IHC” койны хэрэгт өнгөрөгч 2022 оны тавдугаар сарын 22-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ebe
Ebe
3 сар 29, 2023 22:11

Sain tulj dee haha

Холбоотой мэдээ

Back to top button