НийгмийнСПОРТ

Монгол, Киргизийн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолтыг тохиролцсон байсан уу

Монголын хөлбөмбөгчдийн амжилт, ур чадвар сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц ахисаар байгаа. 2022 оны ДАШТ-ий эхний шатыг түүхэндээ анх давснаас үүнийг бэлхнээ харж болно. “Талын хөх чононууд” 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтын “F” хэсэгт өрсөлдөж байгаа.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 15-нд Киргизийн багтай нутагтаа өрсөлдөн, 2:1-ээр хожигдсон. Киргизүүд манайхнаас чансаагаараа 86 байраар урд бичигдэж буй тул Монголын хөлбөмбөгчид боломжийн хэмжээнд тоглосон гэж дүгнэхэд буруудахгүй болов уу. Азидаа дээгүүр өрсөлддөг багт ганцхан онооны зөрүүгээр хожигдсон нь чамлах амжилт биш.

https://www.facebook.com/MongolianFootballFederation/videos/564885490974123/

Одоогоор Монголын шигшээ багийнхан ДАШТ-ий хоёрдугаар шатанд гурван оноотой хэсэгтээ дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа.

МОНГОЛЫН ШИГШЭЭГИЙНХНИЙ АМЖИЛТЫГ МХБХБ-ны ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАГААД ҮГҮЙСГЭВ

Монголчууд шигшээ багийнхнаараа бахархаж, хөлбөмбөгийн спортоор амьсгалж буй энэ өдрүүдэд нэгэн таагүй мэдээ амнаас ам дамжин шуугиж, олныг талцуулж байна.

Энэ нь Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, “G Mobile” компанийн ерөнхий захирал, хөлбөмбөгийн “Улаанбаатар сити” клубийн эзэн Г.Дашнямын мэдэгдэл. Тэрбээр цахим хуудсандаа “Монгол Киргиз 100 хувь тохиролцсон тоглолт. Би цаг нь болохоор энийг нотолно. ФИФА Anti match fix” гэж байгууллага байдаг юм” гэж нийтэлсэн.

Зүгээр нэг жирийн эргэн бус, Монголын хөлбөмбөгийн холбооны томоохон, хариуцлагатай албан тушаалтан ингэж бичсэн нь олныг гайхшируулж, талцуулж байна. Тэрбээр яагаад ийм мэдэгдэл гаргав, шигшээ багийнхаа тамирчдын амжилтыг үгүйсгэв гэдэг асуулт яах аргагүй урган гарна. Тэгээд бүр ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино манай улсад айлчлах үеэр ийм “мэдэгдэл” гаргасан нь бүр ч хачирхалтай.

Киргизүүд өмнөх тоглолтод Мьянмарыг 7:0-ээр хожсон. Тэгэхээр манай хөлбөмбөгчидтэй бүхнээ шавхалгүй тоглоорой гэж тохироод, шүүгч нь нэг пенальти заагаад 2:1-ээр хожсон юм бол шигшээгийн залуус бүтэн тоглолтын турш тамираа тасартал, шөрмөсөө таттал гүйх хэрэг байсан юм уу, Г.Дашнямынхаар бол.

Тэрбээр Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбалын гоолыг ч үнэ цэнэгүй болгохыг санаархав. Цаг нь болохоор нотолно гэдэг нь юу гэсэн үг вэ. Нөгөө л сандал ширээний төлөөх тэмцэлдээ шигшээ багийн тоглогчдыг битгий хутгаасай. Хэн нэгнийг харлуулах, бүдгэрүүлэх хэрэгсэл нь тамирчид байх учиргүй.

МХБХ: ОДООГООР ЯМАР НЭГЭН ТАЙЛБАР ХЭЛЭХЭД ЭРТ БАЙНА

Цахим хуудасныхаа хаягийг хэн нэгэнд алдаад, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ биччихсэн юм болов уу гээд түүнээс тодруулахаар утас руу нь залгахад ер авсангүй. Энэ талаар МХБХ-ныхонтой ярилцаж, ямар нэгэн андуурал гарсан эсэхийг ярьсан эсэхийг төдийгүй ер нь түүний мэдэгдэлд ямар байр суурьтай байгааг нь тодруулахад “Одоогоор Г.Дашням ерөнхийлөгчтэй уулзаагүй байна. Ер нь ямар шалтгаанаар тэгж бичсэнийг нь мэдэхгүй. Ирэх долоо хоногт уулзаж, ярилцана. Тийм болохоор одоо ямар нэгэн тайлбар хэлэхэд эрт байна” гэлээ.

FIFA-ийн ЕРӨНХИЙЛӨГЧ “ЖАВТИЙ ХҮРТСЭН” Б.ГАНБОЛДТОЙ УУЛЗАВ

Үүний сацуу бас нэг зүйл олны анхаарлыг татсан нь ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино манай улсад айлчлах үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан, “Морь” хэмээх Б.Ганболд олны нүдэнд ил гарсан явдал. Тэгээд бүр FIFA-гийн ерөнхийлөгчтэй халуун дотно уулзан, гар барилцсан нь хачирхалтай.

Б.Ганболд МХБХ-г удирдаж байхдаа 2011 оны FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр FIFA-гийн Гүйцэтгэх хорооны гишүүн Мухаммед Бин Хаммамаас их хэмжээний авлига авч, мөн бусад орны төлөөлөгчдөд авлига өгсөн, 2018, 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулагч улсыг тодруулахад нөлөөлсныг нь тогтоосон. Улмаар FIFA-гаас түүнд “жавтий хүртээн”, хөлбөмбөгийн олон улсын болон тодоодын аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг нь таван жилээр хассан юм.

Б.Ганболд төдийгөөс өдий хүртэлх хугацаанд нам гүм амьдарсан. Үнэндээ түүнд олны нүдэнд ил гарах, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нүүр байхгүй, Монголын хөлбөмбөгийн хөгжилд хамгийн их чөдөр болсон хүн хэмээн спортын хүрээнийхэн түүнийг дүгнэдэг.

“Жавтий хүртээсэн” авлигачтайгаа FIFA-гийн босс жаргалтай нь аргагүй уулзсан нь хачирхалтай.

Н.ЧИМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тв үздэг хүн
Тв үздэг хүн

Нэвтрүүлэгч ичинхорлоотой жиг ургуулаад явж байсан хүн өвгөн болжээ. Америк руу гаргаж өгж бсан гэж иухайн үед хэвлэлээр шуугьж бсан санагдаж байна. 10 гаруй жилийн өмнө

О.Цэрэнжав
О.Цэрэнжав

Дэд Ерөнхийлөгч хариуцлагагүй юм бичжээ. Монгол, Киргиз аль аль нь амиа тавин 3 онооны төлөө алалцсаныг бид бүгд харсан. Морь Ганболд хуучны танилтайгаа Буудал дээр нь отож хүлээж байгаад уулзаа л биз. Энэ бүгдэд хэн нэгнийг буруутгах гэж чичирч байгаа сэтгүүлч ухаантай Тамир гэж бууны нохойгоос хэн ч айхгүй шүү дээ. Сэтгүүлчид нь ч дотроо Тамирыг үздэггүй. Одоо хэн нь ойлгомжтой нэг нөхрөөс 5н цаас аваад элдэв юм зохиогоод бичиж суугаа нь илт байна лээ.

М
М

Түй нуль алдаа

Kelgreelm
Kelgreelm

Cialis By Mail [url=http://cialibuy.com]cheapest cialis 20mg[/url] Yagara Cialis Cialis 20 En Madrid

StevSlarie
StevSlarie

Cialis 36 Stunden http://cheapcialisir.com - Cialis Is Amoxicillin In Penicillin Family cheapest cialis 20mg Acquisto Viagra San Marino

LesOrdiff
LesOrdiff

Priligy Lloyds http://cialisjh.com - cialis 40 mg Does Cephalexin Contain Sulphur Cialis Is Priligy Safe

MatFuse
MatFuse

Kamagra Sublinguale http://abuycialisb.com - Buy Cialis Acheter Dapoxetine 90mg Generique Buy Cialis Baclofen Prix

Холбоотой мэдээ

Back to top button