Гадаад мэдээУРЛАГ

BTS хамтлагийн Шюга энэ сарын 21-нд соло цомгоо гаргана

BTS хамтлагийн гишүүн, реппер, продюсер Шюга энэ сарын 21-ний өдөр "D-Day" нэртэй цомгоо гаргах болсныг "BigHit Music"-аас мэдээллээ.

Тэрбээр уг цомгоо Agust-D-ийн өмнө гаргасан бие даасан төслүүдийнхээ нэртэй холбон гаргаж байгаа юм.

"D-Day" нь түүний 2016 онд гаргасан "Agust-D" болон 2020 онд "D-2"-ын холимог хуурцаг ажээ. Мөн "Agust-D" гурвалын сүүлийн хэсэг гэдгийг тодотгосон юм.

Энэ цомогт багтсан бүхий л дууг Шюга өөрөө бичиж, зохиосон бөгөөд уран бүтээлчийн сэтгэлийн түүхээ хуваалцахын тулд продюсерийн ажлаа ч гардан хийсэн гэдгийг "BigHit Music" мэдээллээ. Цомгийн эхний хувилбар баасан гарагт олны хүртээл болох юм.

BTS member Suga / Captured from BigHit Music's Twitter

Тэрбээр анхны бие даасан дэлхийн аялан тоглолтоо энэ сарын 26-27-ны өдрүүдэд Сан Диего дахь Белмонт паркаас эхлүүлэхээр төлөвлөжээ. Бие даасан тоглолтоо АНУ, Индонез, Тайланд, Сингапур, Солонгос болон Япон улсад хийх аж.

Шүтэн бишрэгчид түүнийг цэрэгт явах дараагийн гишүүн тул дээрх үйл ажиллагаануудыг хийж байгаа хэмээн таамаглаж буй. Учир нь хамтлагийн гишүүн Жэй Хөүп соло уран бүтээлээ олон нийтэд хүргэж, фен уулзалт хийх үедээ цэрэгт явахаар болсноо мэдэгдсэн юм. Тэрбээр энэ сард цэрэгт явах билээ. BTS хамтлагаас анх удаагаа цэрэгт явсан гишүүн нь Жин юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button