Улс төрийн халуун сэдэв

Б.Ганхуяг мэдүүлэгтээ Т.Аюурсайхан, Д.Амарбаясгалан нарыг нүүрсний хулгайн хэрэгт нэрлэхээс татгалзжээ

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нүүрсний хулгайн гэх хэргийн хүрээнд дөрөв дэх сардаа цагдан хоригдож буй.

Тэрбээр Эрүүгийн хуулийн Хялбаршуулсан журам албан тушаалтнуудад үйлчилж байх үеэр хэргээ хүлээх оролдлогууд хийж, олон тооны улс төрчдийг нүүрсний хулгайн хэрэгт нэрлэсэн. Түүний мэдүүлгэд үндэслэж, АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт хамруулан, таван УИХ-ын гишүүн багтааж, нийт 17 хүнийг нийтэд зарласан байдаг.

Гэвч уг нэрсэд Б.Ганхуягтай сүүлийн жилүүдэд хамгийн ойр байсан, томилгоог нь анх гуйж хийлгэсэн түүхтэй Т.Аюурсайхан гишүүн багтаагүй нь анхаарал татдаг. Улмаар АТГ-аас нэрлэгдсэн 17 хүн дотор багтсан Х.Мандахбаяр болон Б.Ганхуягтай ойрын харилцаатай явж ирсэн түүхтэй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр багталгүй үлдсэн.

Өнгөрсөн жилүүдэд Б.Ганхуягаас ЭТТ-д хамаарах асуудлаар улс төрчид юм гуйхдаа Т.Аюурсайхан болон Д.Амарбаясгалан нараар дамжуулдаг байсан талаар ил цагаанаар яригддаг. Хэдий тийм ч өнөөг хүртэл Б.Ганхуяг мэдүүлэгтээ Т.Аюурсайхан, Д.Амарбаясгалан нарыг огт дурдахгүй байгаа аж.

Хуулийнхан нүүрсний гэх хэрэгт Т.Аюурсайханыг хамруулан шалгахдаа өндөр өртөг бүхий адууны жүчээ, марк, уран зураг сэлтэд анхаарлаа хандуулсан гэгдэж буй. Түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс их хэмжээний алтан гулдмай олдсон гэгдсэн ч албаны эх сурвалжууд үүнийг эрс үгүйсгэсэн юм.

Харин МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн нүүрсний хулгайн хэрэгт огт хамран шалгагдаагүй. Харин ч эсрэгээрээ шүгэл үлээгчийн дүрээр нийтэд уг хэргийн талаарх мэдээллийг өгөх болсоор нэлээд удав.

Түүний зөвлөх Ц.Чулуунзагдын төрсөн ахын "Админарал" компани ЭТТ-гоос 47 мянган.тонн нүүрс авч, 5 сая тонн нүүрс баяжуулах чадамжтай үйлдвэр барьж байгаа талаарх баримтаас /линк/ өөр сувгууд төдийлөн харагдахгүй байгаа билээ.

Б.Ганхуягийн хувьд өнгөрсөн жилүүдэд ЭТТ-н Гүйцэтгэх захирлаар ажиллахдаа шууд үүрэг чиглэл авч ирсэн гэх Т.Аюурсайхан, Д.Амарбаясгалан нарыг нэрийг нэрлэхээс татгалзаж байгаа нь ихээхэн анхаарал татах асуудал юм. Харин Т.Аюурсайхан гишүүний тухайд өөрөөс нь ЭТТ-д хамаарах асуудлаар хандаж байсан улс төрчдийг нэрлэнэ гэдгээ илэрхийлж, намынхнаа айдаст автуулсан гэгдэж буй.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 5, 2023 09:11

Энэ хоёр хамгийн түрүүнд нэрлэгдэх хүмүүс

Найз нь
Найз нь
4 сар 5, 2023 10:03

АМАРБАЯСГАЛАНГ ХУРДАН ШАЛГААЧ ЭЭ НҮҮРСИЙГ АЛТАН ГУЛДМАЙ БОЛГОСОН ХУЛГАЙЧ ШҮҮ

Зочин
Зочин
4 сар 5, 2023 10:39

Амарбаясг�##�ан Мандахбаяр хоёр нийлж нүүрснээ с яг хол явж харагдаач. Эрхэт монголын бүх барьсан хаус орон сууц бүгд нүүрсээр боссон.

Зочин
Зочин
4 сар 5, 2023 11:22

Ха ха хулгайчид хүн чанар гарг�##�аа юу. Угийн хүн хогнууд удахгүй л дээ

Зочин
Зочин
4 сар 5, 2023 12:43

Энэ Амарсайхан, Амарбаяслгаган нарыг хурдан ш�##�гаач ээ. Хамгийн аймаар хулгайч, луйварчин хүүмүүс шүү дээ. Ёстой Амймаар. ЖДҮ% Хөгжлийн банз, ЭТТ, Богдуул, зээлийн сан гэх мэт.......

Эрдэнэ
Эрдэнэ
4 сар 5, 2023 13:24

Хүрэлсүх Чимэдцэрэн Мөнхбат Занданшатар Бадамжунай 4 шиг уснаас хуурай гарна наад хулгайч чинь ял завшина. Нүүрсний хулгай бол Оюун-Эрдэнэ Нямбаатар хоёрын шоу

Зочин
Зочин
4 сар 5, 2023 13:32

2024 онд МАНыг нам унагаах хэрэгтэй. Цайчихсан хулгайч нар одоо болноо.

Зочин
Зочин
4 сар 5, 2023 14:25

Гөлөг. Ккк. Угаасаа дээдсүүдийг долоож, доод ажилтнууддаа арслан бар шиг байдаг. Ккк

Зочин
Зочин
4 сар 5, 2023 14:29

Ulsiin hamag yum idej uuchaad zugr bna gedeg bol arai dendu ard irged ee yagaad uruwduhgui uchuuhen uursdiigu bolgood bdag yum be

Холбоотой мэдээ

Back to top button