Top StoriesСурвалжилга, НийтлэлУлс төрийн халуун сэдэв

Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нарын хамааралтай "Админерал" ХХК баяжуулах үйлдвэр барьж, ЭТТ ХК-иас 47 мянган тонн нүүрс авчээ

Нүүрсний сонсголын хоёр дахь шат эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Өнөөдөр сүүлийн өдөр. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хүмүүс “Админерал” ХХК-ийн асуудлаар гэрчээр дуудагдсан.

Иймд “Админерал”-ын асуудал нүүрсний сонсголоор хэлэлцэгдэхтэй холбогдуулан, 2023.04.04-нд нийтлэгдсэн контентыг сэргээн нийтлэв.

ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг цагдан хоригдож буй эдгээр өдрүүддээ нүүрсний хулгайн схемд өндөр хамаарал бүхий нэрсийг нээлттэй мэдээлж буй. Харин гагцхүү УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын тухайд л чимээ имээгүй суугаа гэх.

Үнэн хэрэгтээ нүүрсний мөнгө өнөөгийн эрх барьж буй улстөрчдийн дийлэнх олонход нь хамаатай гэвэл маргашгүй. Тэр дундаа намд, төрд өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн "гишгүүр"-үүд нүүрсэнд чиглэх магадлал бий ч цөөн хэд нь нэрлэгдэж, шүүхийн шийдвэр гараагүй байхад буруутгагдаж байгаа. Тийм ч болохоор Т.Аюурсайхан хаалттай чуулганы хуралдаанд "Намайг шоронд шийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайчдыг илчлэхэд зориулна" хэмээн өс зангидаж, ам шүд алдсан биз ээ.

Өөрөөр хэлбэл, нэр цэвэр үлдэж мэдэх ч нүүрсний хулгайтай сэжим холбогдох улстөрчид бий, тэднийг олон нийт мэдэх эрхтэй.

Энэ үүднээс өнөө цагийн улстөрд манлай роль гүйцэтгэж буй, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд нарын нүүрсэнд холбогдох мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

"Админерал"-ын түүх: Ц.Ламжавын санаачилгаар 2021 оны долдугаар сард үүсгэн байгуулагджээ

Эхэнд нь товчхон танилцуулбал, Д.Амарбаясгалантай ойр шадар ажиллаж байсан, өдгөө МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн дүү Ц.Ламжав нь нүүрс баяжуулах үйлдвэр барьж буйн дээр өнгөрсөн хугацаанд ЭТТ ХК-иас нүүрс тээвэрлэсэн, худалдсан байх магадлалтай байгаа юм.

"Админерал" ХХК-ийн түүхийг 2018 оны дөрөвдүгээр сараас бичнэ. Анх Ц.Ламжавын урилгаар БНХАУ-ын эрдэмтэн ЭТТ ХК-ийн уурхайд зочилсон байна. Улмаар уурхайн үнслэг ихтэй нүүрсийг баяжуулах үйлдвэр барих асуудлыг хөндөж, ХБНГУ-ын технологийг нэвтрүүлэхээр тохиролцжээ.

Энэ хүрээнд, "Админерал" ХХК нь 2021.07.02-ний өдөр:

  • Монгол талаас "Моновант" ХХК
  • БНХАУ талаас "Quzhou Longyuan Trading" Co.,Ltd
  • Хонг Конг талаас “Хонконг Руйшен Глобал Групп” ХХК-иуд хөрөнгө оруулснаар байгуулагдсан байна.

"Моновант" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Ц.Ламжав юм.

"Админерал" ХХК нь 2021 оны гуравдугаар сард ЭТТ-н уурхайн гурав, дөрөвдүгээр давхаргын коксжих, кондицийн бус болон найм, есдүгээр давхаргын хагас коксжих нүүрсийг худалдан авч, дээжийн нүүрсийг тээвэрлэх, хил гаалиар нэвтрүүлэх зөвшөөрлөө авсан байна.


2021 оны наймдугаар сард технологийн дээж бүхий нүүрсийг гадаадын лабораторид хүргэн шинжлүүлснээр хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэгдэж, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс баяжуулах үйлдвэр барихаар тогтжээ.

"Админерал" ХХК хэрхэн нүүрс баяжуулах үйлдвэр барих болсон түүх ийм.

Үйлдвэр барихын сацуу ГХО компаниуд нь ЭТТ ХК-иас 47 мянган тонн нүүрс авчээ

Нүүрс баяжуулах үйлдвэрийг 2022 оны эхний хагаст ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн ч ажил хойшилсоор, өдгөө бүрэн гүйцэд баригдаж дуусаагүй байна.

Хамгийн сүүлд, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд дэд станц барих болон газардуулга хийх үйлчилгээнд тендер зарласан мэдээлэл байгаа юм.

Гэхдээ, зөвхөн нүүрс баяжуулах үйлдвэр барихаар анх үүсгэн байгуулагдсан "Админерал" ХХК нь албан сайт дахь үйл ажиллагааны чиглэлдээ, үйлдвэрлэлээс гадна "Худалдаа" гэж нэмжээ.

ЭТТ ХК-иас ил болгосон нүүрс худалдсаны нээлттэй дата мэдээллийн сангаас "Админерал" ХХК-ийн гадаад хөрөнгө оруулагчдыг шүүж үзлээ.

Ингэхэд, БНХАУ талын хөрөнгө оруулагч болох "Quzhoushi Longyuan Trading" компанид нийт 173 рейсээр 20,291 тонн нүүрс худалдсан байна.

Quzhoushi Longyuan Trading"-ийн худалдан авсан нүүрсний мэдээлэл

Харин, Хонг Конг талын хөрөнгө оруулагч болох "Rui Sheng Global Group" компанид нийт 234 рейсээр 26,448 тонн нүүрс худалджээ.

Нийт дүн:

  • Уурхайгаас 46,739 тонн нүүрсийг "Админерал" ХХК-ийн гадаад хөрөнгө оруулагчдад худалджээ.

Дээрх тоог 2021 оны долдугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сарын 3 (өчигдөр)-ны хооронд цуглуулсан. Учир нь "Админерал" ХХК энэ хугацаанд үйл ажиллагаа явуулсан.

Эхлэл огноог 2021 оны долдугаар сараас урагшлуулж ("Админерал" ХХК байгуулагдаагүй байсан хугацаанд) үзэхэд дээрх тоо өөрчлөгдөхгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, "Админерал" ХХК байгуулагдахаас өмнө дээрх хоёр компани ЭТТ ХК-иас нүүрс худалдан авдаггүй байсны нотломж болж байна.

"Админерал" нь ЭТТ-н Бортээгийн уурхайн гэрээт олборлогч

Мөн түүнчлэн, ЭТТ ХК-ийн бизнес түншүүдийн жагсаалтыг харвал "Бортээгийн уурхайн гэрээт олборлогчид" гэсэн хэсэгт "Админерал" ХХК-ийг багтаан бичжээ. "Админерал"-ын барих үйлдвэр Бортээгийн уурхайд түшиглэх юм.

"Админерал"-иас хахууль авсан байж болзошгүй үндэслэлийг АТГ шалгажээ

Түүнээс гадна, "Админерал" ХХК-ийг сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд оролцоотой гэсэн мэдээлэл байдаг ч дата нотломж байхгүй байгаа юм.

"Админерал"-ын тендерт оролцсон түүхийг шалгаж үзсэн ч мөн хоосон байна.

Гэхдээ энэ оны нэгдүгээр сард, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул болон "Таван толгой түлш" ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн ажилтан Б.Лхагвасүрэн нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Ингэхдээ "Админерал" ХХК-д давуу байдал олгож, хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдсан.

Дараа нь Б.Алтанзул ажлаа өгсөн юм.

Өөрөөр хэлбэл, "Админерал" ХХК нь нүүрсний хулгайн хүрээн дэх схемд оролцоотой, АТГ-аас шалгасан асуудлуудын дунд багтсан гэдэг ойлголтыг дээрх мэдээлэл өгч байна.

Д.Амарбаясгалан ба Ц.Чулуунзагд

Одоо хамаарал.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нь урьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, үүгээрээ илүү олны танил. Тэр үед Ц.Чулуунзагд нь Д.Амарбаясгалангийн доор, нарийн бичгийн даргын албыг хашиж байлаа.

Өдгөө МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд нь ер Д.Амарбаясгалантай ойрын хамаарал бүхий түншилж ажилладаг, МАН-ын бүх шатны сонгуульд хамтарч байсан түүхтэй. Тэд Говь-Алтай аймгийн гаралтай бөгөөд тус аймагт сүүлийн жилүүдэд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулагсад юм.

Тэгвэл, Ц.Чулуунзагдын дүү Ц.Ламжав нь дээрх "Админерал" ХХК-ийг үүсгэн байгуулсан талаар дээр дурдсан билээ.

Тэмдэглэл:

Тэдний хамаарал бүхий "Админерал" ХХК нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй, ГХО компаниуд нь нийт 47 мянган тонн нүүрсийг ЭТТ ХК-иас худалдан авсан зэрэг нь анхаарал татах өнцөг мөн. Тэрхүү 47 мянган тонн нүүрсийг ямар үнээр худалдсан нь ч сонирхол татах учиртай.

Өдгөө З.Энхболд өөрийн хамаарал бүхий "Страто" компанийн барьсан, жилд 1.5 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн асуудлаар шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжээд буй. Атал жилд 5 сая тонн нүүрс баяжуулах чадамжтай үйлдвэр барьж байгаа "Админерал"-ын цаана ТЭЗҮ болон бусад зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан эсэх нь ч анхаарал татна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
48 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-04 08:25

Энэ муу хулгайч нарыг бүгдийг нь буудаж �##�ахын сан

Зочин
Зочин
2023-04-09 14:50
Reply to  Зочин

Хүрээний бузрыг хэлж дуу�####�ггүй ээ гэдэг шиг. МАНын бузрыг бүр хэлж дуусашгүй.36.000 иргэнээ босгоод энэ намын бузрыг �######�уулах юм сан даа

Зочин
Зочин
2023-04-04 08:46

Баяжуулах үйлдвэр бариад монголдоо НЭМҮҮ өртөг шингээж татварааа монголдоо үлдээвэл сайн юм биш үү.Тамын тогооны үлгэр ярьж нэг нэгнээ муулах ямар хэрэгтэй юм бэ.Давхар АМНАТ авдагаа больчих.Тамын тогооны үлгэрээ боль.хятадууд хилийн цаана угаагаад олон хүн ажилтай болгож байна.Монгол хүн ажилтай орлоготой байж болно биз дээ.

Зочин
Зочин
2023-12-22 12:08
Reply to  Зочин

Khamgiin gol n' yagaad ETT-iin ezemshliin talbai deer tegeed ETT-iin munguur bariad bgaa um be.

Зочин
Зочин
2023-04-04 17:30
Reply to  Зочин

Khamgiin gol n' ygd Amarbayasgalan gantsaaraa boldog busad n' bolokhgyi bgaa um. Bas deer n' ETT-gees nyyrsee yaj avsan be gdg sonin l bna sh dee. Nyyrsnii tender n' dandaa nuutsiin zeregleltei, avilgaar esvel ynegyi l avdag gee biz dee.

Зочин
Зочин
2023-04-04 08:47

Угаасаа ждү чин хулгайч ш дээ ардын намыг бузарлаж сөнөөж байгаа новш

Найз нь
Найз нь
2023-04-04 09:11

Ardiin namiin hamgiin auyltai hulgaich shuu dee
Hamag horiig nairuulaad gemgui tsarailaad shudarga durd toglood bgaa hun dee Hurdan z##luulaach ee

иргэн
иргэн
2023-04-04 09:16

МАН-ынхан бүгд Хулгайч, Луйварчид

Зочин
Зочин
2023-04-04 10:05

setguulchiin medee er oilgomjgui bn shuu yag yu n buruudaad bgaan todorhoigui

Зочин
Зочин
2023-04-04 10:43

Амарбаясг�##�ан бол жинхэнэ хуурамч поп этгээд шүү дээ. Ийм амьтан ийм том намын ерөнхий нарийн дээр нь энэ засгийн г�##� тогоог барьж байдаг. Ийм амьтадаасаа Ерөнхий сайд та хурдан с�##�аачээ.

Уншигч
Уншигч
2023-04-04 10:53

Эх орноо гэсэн сэтгэл өвөрлөн, эр зоригтойгоор хулгайчдыг илрүүлж, мэдээлэл түгээж байгаад баяр хүргэе.

Зочин
Зочин
2023-04-04 11:27

Топууд ч аман дээрээ попрон ард иргэдийг шилний цаанаас чихэр долоолгоод хачир дээрээ энэ улсыг самарч дуусгаж байх шив

Зочинtoriinbuyan daadaggui novshnuud
Зочинtoriinbuyan daadaggui novshnuud
2023-04-04 11:56

golchgonoson gar bas 1 hulgaichuu tee

Иргэн
Иргэн
2023-04-04 12:04

Амарбаясг�##�ан гэгч нөхөр гэмгүй царайлчихаад хамгийн том хулгайчуудын нэг биш юм уу?

Ardhvv
Ardhvv
2023-04-04 23:33
Reply to  Иргэн

Ene ih hurald chin tsever hvn baihgvi bvgd ih baga hulgaich baiga gedgiig mongolchuud bvgd med :minii nvd ed nariig bvgd hulgaich gej haraad olon jil bolj bna

Иргэн
Иргэн
2023-04-04 12:04

МАН-д хулгайч биш дарга байх магадл�##� маш бага даа.

Ardhvv
Ardhvv
2023-04-04 23:38
Reply to  Иргэн

chi AN-n nohoi you bas bvgd hulgaich hujaa bayrtsogt elbegdorj hujaa geel tsaasha yvna mun baragdahgvi

Зочин
Зочин
2023-04-04 12:24

Муу юм юү байна

Ард
Ард
2023-04-04 12:26

ЖДҮС - аас 100 тэрбумыг авч гишүүдийн амыг барих гэж тэрбум , тэрбумыг тараасан. Тэгэхдээ 50, 50 саяыг суутган авсан хэргийг нь ил гаргаж тавиарай.

Зочин
Зочин
2023-04-04 14:33

Миеэгээс Хүүк рүү хамгийн амархан гулсаж чадсан ЖДҮ-ийн хулгайч

Зочин
Зочин
2023-04-04 14:50

Амарбаясг�##�ан нь ийм юм чинь угаасаа бүтэхгүй юм байна даа

Ardhvv
Ardhvv
2023-04-04 23:42
Reply to  Зочин

haraajaar bvtehgvi tsaraitai hulgaiga nuusan gemgvi hvn shig yrij baidag hvn bol ter

Зочин
Зочин
2023-04-04 15:04

Amarbayasgalan bol zygeer l khulgaich. Terend er n' sursan oligtoi surguuli ch gj bdg umuu doo. Kkkk. Odoo er n' Amarbayasgalangiin vant uls baiguulagdakh gd bgaa um bishyy.

ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
2023-04-04 16:26

Хулгайч нар л байна ш дээ.

Зочин
Зочин
2023-04-04 16:43

Даанч амарбаясг�##�ан новшийн нүд нь д�##�ьдчаад байсан манын бүх улс төрчид хулгайч юм бишүү

Зочин
Зочин
2023-04-04 16:59

Амарбаясг�##�ан ч сайн ухвар хийвэл их будилааны эзэндээ. Баахан цаасан дээрх охин компаниараа тeндeр ху�####�г гэдгийг Отгон сэтгүүлч гаргаж ирж байсан. Татаасны хүүхнээ дэд сайд болгож ч үзсэн ккк. Даанч өнөөх нь таван үгэнд тар нь танигдаад хөөгдсөн. Эрдэнэс Монголын ша лгаруул�##�тыг бас будилаантуулсан гэж байгаа

Зочин
Зочин
2023-04-04 18:25

Өөрийн хамаар�##� бүхий хүнийг лоббидож Элчин сайд болгосон гэх юм билээ.

Зочин
Зочин
2023-04-04 19:53

Хулгайлсан юм уу худ�##�даж авсан юм уу мөнгөө төлж аваад нэмүү өртөг шингээж байв�##� бараг магтууштай бус уу

Зочин
Зочин
2023-04-04 20:30

Гайхаад байх зүйл огт �##�га

ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
2023-04-05 06:47

АН, МАН-ынхан тэр чигтээ бүгд хулгайч болох нь тодорхой боллоо. Сонгуульд АН-ынхыг мөн МАН-ын нэг ч хүнийг гаргаж болохгүй шүү.Бид хулгайч нарыг сонгож байх ёстой юм уу?

Norov
Norov
2023-04-05 18:39

Монгол хүн монгол ул�####�а үйлдвэр барьж яагаад болохгүй гэж . Хаанахын хөрөнгө оруул�##�т байх нь хамаа �##�га. Хятадууд бохироор нь аваад өөрсдөө угааж байна. Тамын тогооноосоо гармаар юм. Үйлдвэр нь ашигл�##�танд ороогүй байхад л атаархагчид бөмбөгдөөд эхлэх юм. Яаж улс хөгжих вэ?Ажлын байр татвар нь монголдоо үлдэнэ. Туйлшроана гэхэд арай л юмаа. Тэгээд зүгээр түүхийгээр нь хятад руу гаргаад л байж байлгах санаатай, монгол улсыг хөгжүүлэхийг хүсдэггүй гадаадын тэжээврүүд л ийм юм бичиж байгаа даа.

Зочид
Зочид
2023-12-23 20:34
Reply to  Norov

хамгийн гол нь баяжуулах үйлдвэр барьж дуусаагүй одоо хүртэл нүүрс тээвэрлэх тендерт роогүй байж 47 нган тонн нүрс згээртл түхийгээр гаргаж хулгайсан нь зөв үү? Энэ Амарбаясг�##�ан гэдэг хулгайч бол өөрөө төдийгүй авга Бямбасүрэн, ах Лувсандорж, эгч Амарзаяа нартайгаа нийлж хам хулгайчид болох нь снсголоор ил босон шүүдээ. Энэ улгайч ЖДҮ сан, 60 тэрбумын сх?м, Хөгжлийн банк, төрийн банкны бүх хулгайд оролцсаон хамгийн үл бүтэх, Албан туша�##�ыг өрөөндөө хүн дуудаад мөнгөөр худ�##�ддаг хулгайч шүүдээ. Оюун-эрдэнэ энэ хулгайчийг дэргэдээ байлгаад буй нь бас но-

Зочин
Зочин
2023-04-09 09:55
Reply to  Norov

ЭТТ нүүрсээ үнэтэй зараад тэр мөнгөөрөө нь ЭТТ өөрөө нүүрс баяжуулах үйлдвэр барихгүй байгаад л ард олон бухимдаад байгаа юм. МАН-ийхан нууц гэрээний үнээр нүүрс авна, маш хямдхан л авсан байгаа ш дээ.

Зочин
Зочин
2023-04-08 09:01

АМАРБАЯСАГЛАН ЧИНЬ ОДОО ЯАСАН БАЯН ЮМ БЭ .БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР ГЭДЭГ ЧИНЬ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРООР БОСДОГ ЭД БИЗ ДЭЭ.

сүх
сүх
2023-04-09 08:23
Reply to  Зочин

харин тэр их мөнгийг хаанаас хулгай хийв гэдэгт учир бн

иргэн
иргэн
2023-04-08 11:08

Сэтгүүлч д амжилт хүсье..............................Энэ бол жинхэнэ эрэн сурв�##�жлах сэтгүүлчийн ажил юм ...................................... Сайн бна

Зочин
Зочин
2023-04-08 16:34

Амарбаясг�##�ангийн оролцсон бүх юм нотой луйвартай болдог. Хэзээ ч шудрага байж чадахгүй хүн. Одоо л худлаа дүр эсгээд л гүйгээд байгаа

Зочин
Зочин
2023-04-08 23:21

МАНгар ху жаа намын бдаг л нэг хулгайч ху жаа л бнадаг

сүх
сүх
2023-04-09 08:18

Оюуэрдэнээ наад Амараагаа ш�##�гаж чаднуу тэгвэл жинхэнэ шударга гэж үзнээ иим хогын ноходыг одоол сайн ш�##�га

Зочин
Зочин
2023-04-09 10:10

Бэлцийсэн усан нүдэлчээд л�##�рын хулгайч Бадамжунай шиг ээ бас л хулгайч юмуу хаашаа юм.

Зочин
Зочин
2023-04-09 12:13

Иргэн яагаад үйлдвэр барьж болдоггүй юм. Хүнтэй найз танил байж болохгүй юү. Улстөрийн зорилгоор бусдыг буруутгах өө сэв хайж хов жив хөөцөлдөж хүний нэр хүндэд х�##�дах энэ сайтын үндсэн ажил гэлцдэг. Бусдыг өөрсөдтэйгээ адилтгаж хулгайч болгох санаарх�##� нь хол явахгүйг хөлсний бичээчид мэдэх ч яах билээ

зочмн9зочимаа
зочмн9зочимаа
2023-04-09 15:23

муу хулгайч улс төрчид Мананг йн шун�##�аас болж чанартай нүүрсээ хулгайлж зарчихаад чанаргүй үнс хогоор хэдэн зуун иргэдийг хордуулж санаатай �##�ав

Зочин
Зочин
2023-04-09 23:07

Амарбасг�##�ангаа бариачээ тэгээд та нар чинь шудрага гээ биздээ

Зочин
Зочин
2023-12-12 15:13

ETT bol turiin umchit bolon bidnii ezemshdeg company. Admineral LLC xuviin company. Iimees ene xuviin companii bux yum bidend xamaatai. Duraaraa tendergui yamar urtugtei uildver baiguulsan be, xedii xemjeenii nuursiig xedeer unelj ene xuviin company xuviin uildvertei bolood baigaa yum. Odoo xedii xemjeenii bayajuulsan nuurs gargasan, xaashaa gargasan, orson orlogo geed bux yum ni bidend il todorxoi baimaar baina. ETT-oos nogdol ashig xaana baina ve

Сайн бод, ярилц гишүүдээ
Сайн бод, ярилц гишүүдээ
2023-12-22 09:06

Жаахан гаагүй амьдр�##� нь хэвийн хэрүүл тэмцэл �##�лагагүй болоод 70-80 жил боллоо гэсэн шиг дотороо жийлцээд эхлэх гээд байна уу.
Тэгээд байв�##� гадныханд дарлуулаад зөвөө ч мэдэхгүй буруугаа ойлгохгүй өөрсдийгөө �##�аад амьдар гэвэл юу гэмээр байнадаа

Зочин
Зочин
2023-12-22 12:14

Ingej khulgai khiikh geed zasag deer alban tushaal avchikhaad deer n' khuuli zurchuud namiin Gensekee davkhar khiigeed ichikhgyi gyrdiigeed yavaa um bna. Khaa bna nuguu Oyun-Erdene chukham zygeer khulgaichdad arga khemjee avna. Z##laarai gd bsan. Buuruu niilyylchikheed l suugaad bgaa shyy. Tegekheer khamtarch idej uusan l gsn yg baikhdaa.

Зочин
Зочин
2023-12-22 13:27

Khalbaga nyyrs ch avaagyi gd khutsaad bsan yu ve ene Amarbayasgalan odoo. Itegchikhsen bsan chin bodit baidal iim bsan baina sh dee.

Зочин
Зочин
2023-12-22 13:38

Amarbsgln ogcor!!!

Холбоотой мэдээ

Back to top button