СПОРТ
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр 19.00 цагаас Хонконгийн багтай тоглоно

Шинэхэн гавьяатаар Ш.Энхийн-Одоор ахлуулсан Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ баг өчигдөр (2026.11.26) "FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers”-ийн эхний тоглолтоо Индонезийн шигшээтэй тоглож 72:64 онооны харьцаагаар ялалт байгуулсан.
Тэгвэл өнөөдөр шигшээ багийн тамирчид хэсгээ тэргүүлж буй Хонконгийн багтай тоглоно. Ахлах дасгалжуулагч Э.Ариунболдоор удирдуулсан шигшээ баг одоогоор F хэсэгт гурван хожил, нэг хожигдолтойгоор гуравдугаар байрт бичигдэж байна. Өчигдрийн тоглолтод ялалт байгуулснаар дараагийн шатанд шалгарах эрхээ авсан бөгөөд Хонконг болон Малайзтай хийх тоглолтод ялалт байгуулснаар чансаа оноогоо нэмэх боломжтой юм.
Д.МАРАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.