Top StoriesЯрилцлага

Б.Ганболд: Энэ ярилцлагыг өгснөөрөө хараалгах, доромжлуулах зүйлээ хийж сууна

“Хамба” студийн захирал, найруулагч Бямбаагийн Ганболд “Тэнгэрийн андгай”, “Тэнгри”, “Орхидос”, “Улаан дөрвөлжин”, “Хоёр амь” зэрэг киногоороо үзэгчдийн сэтгэлийг сэртхийлгэж, тэдэнд нэгийг тунгаахыг “тулгасан”. Тэгвэл эл эрхэм энэ сарын 14-нд “Намаг” киногоороо үзэгчдийг “толинд харуулах” нь. Ингэхдээ тэрбээр киноныхоо нээлтэд ирсэн зочдод найруулагчийн хувилбараар үзүүлэх бол кинотеатруудад арай өөрөөр гаргах аж. Түүнтэй “Намаг”-ийнх нь талаар ярилцлаа.

-Яагаад “Намаг” гэж?

-Яагаад “Намаг” вэ гэж үү?

-Аанхаа.

-Бид урхинд, занганд амьдраад байна л даа. Хүмүүсийн харилцаа ерөөсөө л нэг нэгийгээ урхиддаг, эсвэл занга тавьдаг болчхоод байна. Шударга бус “юм” ил гарахгүй, улам ужиграад л. Энэ нь бидний сэтгэл зүй, харилцаанд улам нөлөөлж байна.

-Нийгмийг “Намаг” гэчхэж байгаа юм уу, та?

-Тийм л байна шүү дээ. Бид улам л доош сорогдож байна. Хүмүүс амнаасаа олигтой үг унагаахаа больж, нэг нэгийгээ үгүйсгэж, ямар ч өөдрөг үзэл бодолгүй болж. Болж бүтэж байгаа зүйл ч бараг алга. Амьдрал нь байна уу, улс төр нь байна уу, урлаг нь байна уу ялгаагүй. Үнэн бөгөөд үзэл бодол үгүй болно гэдэг мөхөхийн шинж. Намагтаа лав шигдчихээд, доош сорогдоод л. Эцэстээ живнэ. Энэ намгаас яаж гарах вэ гэж. Эерэг байя, зөв сэтгэлгээтэй байя, тархи толгойндоо салхи оруулъя. Ядаж аливаа мэдээ мэдээллийг дагаж шуурахаасаа өмнө ул суурьтай хандаж байя. Цахим ертөнцийн сэвээнд итгэдэг, сэтгэгдлээр нэг нэгээ “булдаг” байдал бүр өвчин болчихож. Яасан ч завтай юм. Энэ нь өссөн орчин, хүрээлэл, хүмүүжил, боловсролыг л харуулчхаж байгаа юм л даа. Энэ нийгэм эрүүл байна уу, үгүй юу гэдэг эндээс л харагдаж байна. Одоо тэгээд хаврын синдром нь хөдлөөд бүр аймаар болох биз.

-Тэгэхээр “Намаг”-аар үзэгчид өөрсдийгөө тольдоно гэсэн үг үү?

-Өөрсдийгөө, нийгмээ тольдох хэрэгтэй. Тэгж байж л сонголтын чинь үр дүн ямар байгааг харах болов уу. Хүн алхам тутамдаа сонголт хийж, хийсэн сонголтынхоо үр дүн, хариуг эдэлж яваа. Улстөржөөд л “76 мал” гээд л ярьцгаадаг. Өөрсдөө л сонгочихсон шүү дээ. Түүнийхээ хариуг л хүртэж байна.

Би ингэж боддог юм. Хүний үйлдэл, төлөвшил анхаарлаас эхэлдэг. Юуны түрүүнд аливааг анхаарна. Түүний дараа харилцана. Харилцаанаас итгэл үнэмшил төрнө. Тэгээд хэрхэхээ сонгоно, шийднэ. Тэгэхээр хамгийн чухал сонголтын өмнө анхаарлаа бүр илүү төвлөрүүлэх ёстой биз. Бүх зүйлийн эхний цэг анхаарлаас.

-Хүмүүс толинд туссан дүрсэндээ дурлах болов уу, эсвэл далдирах болов уу?

-Мэдэхгүй юм. Тэр бас л тухайн хүнээс л шалтгаална. Дээр дурдсан хүнийг төлөвшихөд нөлөөлсөн хүчин зүйлсээс л шалтгаалах болов уу. Толины тусгалаасаа өөр байхыг хичээж ч мэднэ, өөр мэт дүр эсгэхийг оролдож ч мэднэ. Гэхдээ өөр байхыг мянга хичээвч алим модноосоо хол унадаггүй.

-“Намаг”-аа 2017 оноос хойш бодож явсан ч яг одоо л үзэгчдэд хүргэх гэж буйн шалтгаан юу байв?

-Киноны сэдэв, хэлэх гэсэн санаа, “сүнс” нь 2017 онд нийгэмд элбэг байлаа. Тийм ч болохоор “барьж авсан”. 2018 онд кино зохиол бэлэн боллоо. Уран бүтээлч хүний зовлон юу вэ. Мөнгө. Арилжааны кино биш учраас хөрөнгө босгоход амаргүй. Сэдэв агуулга, хийцийн хувьд дарк, хүнд. Гурав дөрвөн хүн мөнгө гаргая, хийе гэсэн ч тухайн үедээ нэг л болоогүй. Удалгүй цар тахал ч дэгдлээ. Тэгээд л цаг хугацаа явчихсан. Гэхдээ баярладаг юм, тухайн үед мөнгө өгье, хийе гэчхээд хийгээгүй хүмүүст. Тэр үед хийсэн бол би арай дутуу хийх байсан байж магад. Нөгөө талаас, кино урлаг таван жилийн өмнөхөөс хийц маяг, өнгө төрх, үзэл санааны хувьд өөр боллоо. Энэ нь эл киногоо одоо хийхэд, хүргэхэд илүү тохирсон цаг хугацаа.

-Таван жилийн өмнө биш, одоо хийсэн болохоор гүйцэд болсон гэж та бодож байна уу?

-Бас ч тэгж хэлж чадахгүй. Гэхдээ болох юм болдгоороо болно. Болохгүй юм болдоггүй л юм билээ. Болох цагтаа л болно, яг зургаараа. Гадаадын киноны хөгжил, стандартаас суралцах, судалгаа хийх зүйл их байна. Хүн үр хүүхдээ хүний хүүхдийн дор оруулахгүй л гэж хичээдэг биз дээ. Яг түүний адилаар кино гэдэг чинь миний “хүүхэд” учраас бусдынхаас дор оруулахыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр аль болох тэр стандартад дөхүүлсэн үзэл санаатай, агуулгатай, техник технологийн дэвшилтэй хийхийг хичээлээ.

-Найруулагч нар киногоо төсөөлөөд, бүхэл бүтнээр нь хараад, хэдийнэ дотроо бүтээчихдэг. Гэтэл “эцсийн бүтээгдэхүүн” болоод дэлгэцэнд гарахдаа тэр анх төсөөлсөнд дүйхгүй байх нь олон байдаг юм шиг.

-Тухайн найруулагч нарын арга барилаас шалтгаалах болов уу даа. Миний хувьд би гайхамшиг гэх нь хаашаа юм, өмнөхөө сайн хийхийг л боддог, хичээдэг. Сайн хийхийг хичээхийн тулд сайн бодох, боловсруулах хэрэгтэй. Нөгөө талаар, зургийн талбай дээр нэмэгдэх зүйл бас бий. Өмнө нь олж хараагүй зүйлээ шинээр мэдрэх, харах нь бий. Тухайн үеийн нөхцөл байдал, эсвэл хүмүүсийн ярьдгаар онгод гэгч нөлөөлдөг үү мэдэхгүй. Гэв гэнэт “Чи энийг ингээд хийгээч ээ” гэсэн санаа, мэдрэмж орж ирдэг. Энэ нь анх төсөөлсөн төсөөллийг илүү өсгөдөг, баяжуулдаг. Миний хайрцаглаад бодчихсон, харчихсан зүйл дээр тухайн үеийн мэдрэмжээс ургасан “зүйл” нэмэгдэхээр илүү баяжна л даа.

-Шинэ уран бүтээлчтэй ажиллах нь сонирхолтой юу, эсвэл гар нийлж дадсан хүмүүстэйгаа хамтрах нь амар уу?

-Жүжигчдийн хувьд зохиолоосоо шалтгаалж сонгоно. Ямар төрлийн кино, ямар дүр вэ гэдгээс шалтгаалж хэн тохирох, чадах вэ гээд л бодно, харна. Үнэхээр туршлагатай жүжигчин байгаад ч тэр дүрд огт тохирохгүй бол анхнаасаа л сонгож хэрэггүй шүү дээ. Тэр ардын, энэ гавьяат цолтой хүн тоглосноороо сайн кино болчихдог юм биш.

-Гэхдээ киноны маркетингт нөлөөлдөг юм биш үү. Өөрөөр хэлбэл хүн үзэхэд...

-Хэцүү дээ. Найруулагч “Үүнийг дүр болгож чадна” гэж бодсон хүнээ л сонгох нь дээр. Би тэгж л сонгодог. “Намаг”-таа Дооёо (Гавьяат жүжигчин, “DOZ” энтертайнментийн найруулагч, жүжигчин Ш.Доржсүрэн)-г гавьяат болохоор нь сонгож тоглуулаагүй. Тэр л миний киноны дүрийг дүр болгон бүтээж чадах учраас сонгосон. Харин кино группийн хувьд гар нийлсэн хүмүүстэйгээ ажиллах нь дээр. Харцаараа ойлголцоно, юу хүсэж буйгаа мэднэ. Цэцэг тарих гэж эхнээс нь оролдохгүй, хэдийнэ тарьчихсан цэцгээ усалж тордоно гэсэн үг.

-Хүн татах гэж олны танил инфлюнсерүүдийг “бөөнддөг”, эсвэл одоогийн ярьдгаар охид, залуусын крашуудыг кинондоо тоглуулдаг хүмүүсийг буруутгаж байгаа юм уу?

-Буруутгаж байгаа юм биш. Холливудын кинонуудад ч дор хаяж олны танил хоёр уран бүтээлч тоглосон л байдаг. Бараг жишиг гэхэд хилсдэхгүй. Дээрээс нь найруулагч нар хамтарч дадсан уран бүтээлчээ ахин дахин тоглуулах нь ч бий. Миний хэлэх гээд байгаа санаа нь тунг нь тааруулах хэрэгтэй л гэж. Өнөө үед тухайн кинонд, нэн ялангуяа монгол кинонд үзэгчдийн хараад мэддэг дор хаяж ганц хүн тоглохгүй бол хэн ч үзэхгүй.

Найруулагч гэж нэг нөхөр агаарт яваад л байна. Тэр агаараас санаагаа олно. Тэр санаагаа буулгаж, зохиол болгож, мөнгө босгоно. Тэр агаараа маш сайн ажиглаж,  тандаж, бодож, мэдэрч явах ёстой. Тэр агаар нь нийгэм шүү дээ.

-Үзэгчдэд буруу бий юү?

-Урлаг түрүүлж алхах ёстой гэдэг ч чадахгүй байгаа учраас үзэгчдийг буруутгах аргагүй. Уг нь уран бүтээлчид уран сайхан, урлаг, урлах гэдгээ эхлээд ойлгомоор байгаа юм. Түүний дараа шаглах, нитгэх тухай ярьдаг болж, тийм тохиолдолд үзэгчдээс буруу эрж болох байх л даа. Нөгөө талаас, хэдийгээр кино театрууд бизнесийн байгууллага ч гэлээ арилжааны киноны зэрэгцээ бусад төрлийн сайн уран бүтээлийг үзүүлдэг, үзэгчдэд тийм сонголт өгдөг бол үзэгчид хайрцаглагдахгүй.

-Кино бол үзүүлэх урлаг. Гэхдээ үзүүлээд байгаа хэрнээ л тэр бүхнээ үгээр давхар тайлбарлаад байдаг нь Монголын киночдын хамгийн нийтлэг алдаа юм шиг санагддаг. Энэ нь таны хэлээд байгаа бодох, тунгаах “ажил”-аа дутуу хийснийх үү. Цай ууж суугаа хүнээс өөр нэгнээр “Чи цай ууж байгаа юм уу” гэж асуулгаж, түүнийгээ харуулах жишээтэй.

-Кино зохиолоо хэр нухсан, усыг нь хэр шавхсантай л холбоотой. Үгэнд харам байх тусам кино амттай болно. Дүрслэлийн урлаг болохоос биш яриан урлаг биш шүү дээ. Яах вэ, дадлага туршлага дутмаг байгаагийн л шинж.

-Кино урлаг Монголд хөгжөөд 90 шахам жил болж байхад суугаагүй туршлага гэж үү?

-Хэн хийхээс шалтгаалж байгаа юм. Би гэхэд л 10 гаруйхан кино хийж байж л дөнгөж сурч байна шүү дээ, алдаж эндэж, хөөрч баясаж, гутаж гуньж явж байж. Уран бүтээл болгон нь хит болно гэж байхгүй л дээ. Тэгэхээр уран бүтээлч хүн алдаж оноод, өөр лүүгээ, дотогшоогоо ханддаг болох тусам, зохиол дээрээ ажиллах тусам л үгэнд харам болно. Энэ үгийг хэлж байхад дүрслэлээр хэрхэн үзүүлэх вэ гэж бодох ёстой. Зохиолч бол өөрийнхөө үгэнд дурлаж, автаж, үг нь улам л ундарч бичнэ. Харин найруулагч тэр зохиолыг дэлгэцэнд хэрхэн амилуулахыг, амилуулахдаа үг, дүрслэлээр хэрхэн “тоглох”-оо бодох ёстой юм. Харилцан яриа ихтэй сайн кино ч бий. Гэхдээ зохиол нь сайн учраас сайн байгаа юм. Яах вэ, манай кино урлаг хөгжиж байгаа. Уран бүтээлчид сэтгэлгээний хувьд дутахгүй гэж би боддог. Харин ганц л том алдаа бий. Жаахан яаруу. Үүнд хөрөнгө санхүү, продюсерын шахалтаас авхуулаад нөлөөлдөг хүчин зүйлс ч бий л дээ. Илүү яривал нурших юм болно.

Ер нь уран бүтээл гэдэг шатаж байж хийдэг зүйл. Шатна гэдэг нь өөрийгөө нөөж, бодож, боловсруулж, төлөвлөж байж хийхийг хэлж байгаа юм. Сэтгэлийн хөөрөлд автаж биш. Миний л бодол. Миний багш (найруулагч П.Туваанжав) хэлдэг байсан юм, “Найруулагч хүн юуны түрүүнд сайн зохион байгуулагч байх ёстой” гэж. Эцсийн дүнд найруулагч бусад уран бүтээлчдэдээ хир халдаах эрхгүй. Бүх зүйлийг өөрөө сонгосон, бий болгосон учраас тэр кино муу болбол найруулагчийн л алдаа. Ялаа өөрөө л үүрэх хэрэгтэй. Тэр зохиол, жүжигчний тоглолт, эвлүүлэг, хөгжим, тэр болгоныг “Болсон” гэж хэлээд өөрөө баталчихсан учраас. Киноныхоо урьдчилсан үзлэгийг хийгээд “Энэ боллоо” гэчихсэн учраас. Яах вэ, нас ч нөлөөлдөг байх. Би л гэхэд арван хэдэн жилийн өмнө их л дүрэлзэж байж. Ид ирэн дээрээ ч байж. Хүний тойрохгүй, туулаад л гардаг үе. Харин юм хийх тусам улам л дотогшоо болчихдог юм уу даа. Хүнд хатуу үг харамгүй хэлдэг байснаа ч больсон.

-Ухаан суусан гэсэн үг үү, уужуу болсон хэрэг үү?

-Харин л дээ. Өөрийгөө бодож байгаа юм гэвэл нэг их зөрөхгүй болов уу.

-“Уран бүтээл болгон хит болно гэж байхгүй” гэлээ. Танд тийм “хүүхэд” хэр олон байна?

-Муу бүтээл хийе гэж хэн ч бодохгүй. Муу ч, сайн ч миний “хүүхэд”. Нэгэнт хийчихсэн. Тэгээд л өнгөрнө. Үхсэн, нэг алдаа л биз. Миний л хохь. Харин дараагийнхыгаа илүү бодно, илүү хичээж хийнэ. Хийх эрч хүч хэзээд л байх ёстой, уран бүтээлч хүнд. Ази хүн учраас Азийн найруулагч, кинонуудыг илүү онцлоод байна. Өмнөд Солонгосын Пак Чан Ук найруулагч 40 гаруй кино хийсэн ч хүмүүс “Oldboy”, “Decision to leave” тэргүүтэй хэдэн киног л мэднэ. Ким Ки Дук, Жан Имоуд ч алдах үе байсан л байдаг. Алдартай дуучны хэдэн дуунаас хүмүүс хэдийг нь мэддэг билээ, зураачийн бүтээлүүдээс хэд нь олонд хүрдэг билээ. Ингээд бодохоор хийсэн болгон хүнд хүрнэ, хит болно гэж байхгүй л дээ.

-Гэхдээ онцолж тоодог нь бий биз дээ?

-“Энэ маань яана даа, эвий дээ. Энэ минь бусдаасаа арай дөнгүүр дээ” гэж хүн хүүхдүүдээ боддог шүү дээ. Ялгаагүй.

-Ярилцлагаа “Намаг”-ийн тухай асуултаар дуусгая. Олон улсын наадмуудад “сойно” гэсэн. Хаанахын аль наадмаас эхлэх вэ?

-БНСУ-ын Бусаны олон улсын кино наадмаас эхлэх болов уу, ирэх намар. Би яг одоо энд чамтай ярилцаад сууж байгаагаараа өөрийгөө хэн нэгнээр хараалгах, хэлсэн ярьсан болон гадаад үзэмжээрээ доромжлуулах зүйлээ хийгээд сууж байна л даа. Манай нийгэм яг л тийм байна, намаг балчиг шиг. Тэгэхээр хүн сэтгэлийн хаттай байх ёстой юм байна.

-Дөжрөх ёстой гэж үү?

-Дөжрөх биш ээ. Дөжирч бас болохгүй. Тэгвэл амьгүй болчихно. Өөртөө итгэлтэй л байх ёстой. Ялангуяа найруулагч хүн.

-Эго өндөртэй байх хэрэгтэй гэсэн үү?

-Эгогүй бол хүн яаж амьдрах юм бэ, яаж оршин тогтнох юм бэ. Эго байх хэрэгтэй. Гэхдээ тун гэж зүйл мэдээж бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Lol
Lol
4 сар 5, 2023 12:52

Фашист л�##�рын өвгөн намагтаа живж үхнэ

Зочин
Зочин
4 сар 6, 2023 20:09
Reply to  Lol

Л..р.н банди минь чи ч гэсэн хэзээ нэг өдөр намагт живэхээс новшийн муухайгаар үхэж д�##�д орох болно. Тун удахгүй... Тэр үед бага шиг чарлаж гаслаарай!

Чингис
Чингис
4 сар 5, 2023 14:37

Фашист төрхтэй тэнэг өвгөн.

Баатар
Баатар
4 сар 5, 2023 18:13

Нийгмийн ил харагдахгүй мөртлөө сүүдэрт байх муу муухай бүхнийг тод томруунаар харуулдаг энэ найруулагч мундаг хүн шүү. Доор сөрөг коммент бичиж суугаа зарим нэг дагавараа зоддог, эхнэр, нөхрөө зовоодог, гаж гарууд их эмзэглэх нь аргагүй..

Last edited 2 Он Өмнө by Баатар
Зочин
Зочин
4 сар 5, 2023 20:31

Муулаад байгаа хар массынхаа бах тав , хүслийг нь хангаж амьдардаг өрөөсөн дугуй нь здээ

Би нь байна
Би нь байна
4 сар 5, 2023 23:29

Сайн найруулагч байна аа

Зочин
Зочин
4 сар 5, 2023 23:36

Ямар сэжгиин хүүр вэ

Dsdstr
Dsdstr
4 сар 6, 2023 00:32

Sain nairuulagch shte.

Alim
Alim
4 сар 6, 2023 00:33

Гоё секстэй гэсэнүүдээ кк

Doko
Doko
4 сар 6, 2023 06:31

Сайн найруулагч, нийгмийн шаарууд, хүний оронцогууд эргэн тойронд, сэтгэл зүйд "ухамсрын намаг" гэж үздэг. Их зөв сэдэв хөндөж, намагт шигдсэн хүн өөрийнхөө ухамсаргүйг олж эс харна. Энд Ганболдыг муу муухайгаар бичиж амьтад бол намгийн мэлхийнүүд.

Зочин
Зочин
4 сар 6, 2023 10:08

ЗА ЧИ БИГИЙ ХУЦАА ӨӨРӨӨ НАМАГ БАЙТУГАЙ ТАМД ШИДЭГДСЭН АМЬТАДЫН МАЛГАЙ ТОХЧИХООД БИТГИЙ БУРХАН ЦАРАЙЛААД БАЙ .КККК.

Ёстой муухай харагдаж бна
Ёстой муухай харагдаж бна
4 сар 6, 2023 11:41

Олон түмэнд үлгэр дуури�##� үзүүлэх ёстой урлагийн с�##�барын хүн байж өмссөн зүүсэн нь юу вэ? Фашизмыг хувцсаараа сурт�##�члаад байгаа юм уу? Буруу шүү. Ямар учир мэдэхгүй з�##�уу хүүхэд биш дээ, өдий насны хүн

Зочин. Зочин
Зочин. Зочин
4 сар 6, 2023 11:48

ЭНЭ НИЙГЭМД ҮЗЛИЙН МУУХАЙ ЗҮЙЛИЙГ БАЙГААГ МЭДСЭНЧ МЭДЭЭГҮЙ, ХАРСАН Ч ХАРААГҮЙ СЭТГЭЛГЭЭНИЙ ГҮН ХЯМРАЛТ ОРООД-30- ЖИЛ БОЛЖ БАЙНА, АРАЙ ГАЙГҮЙГ ГАЙТУУЛААД НАМАГ РУУ ХАМТ ОРУУЛАХ ГЭЖ ДОРОМЖИЛОЖ, НОВШИРДОГ ХАР НИЙГЭМ ДЭЭ. АНХААР!!!!!!

ОРШИХ УУ МӨХӨХ ҮҮ???
ОРШИХ УУ МӨХӨХ ҮҮ???
4 сар 6, 2023 16:05

НАМАГТ ЖИВЭХДЭЭ ДУРТАЙ СОХОР БҮЛЭГ ГЭЖ БИЙ. ТЭД ӨӨРСДИЙГӨӨ ЭРДЭМТЭЙ, УХААНТАЙ ГЭЖ ДЭВЭРГЭЖ СОХОРСОН БАЙДАГ. ЭНЭ НАЙРУУЛАГЧИЙГ ФАШИСТААР ЦОЛЛОГЧИД НАМАГТАА ЖИВСЭН МЭЛХИЙНҮҮД ШҮҮ

fuck Putler
fuck Putler
4 сар 7, 2023 09:28

монголчууд бүгд намагт живсэн гэдэг нь үнэн

зочин
зочин
4 сар 9, 2023 12:25

...өдий насны хүн тэгээд өөртөө тохирсон хувцас өмсөж үзэгчидээ хүндлэхгүй дээ...энэ улсыг хөмрүүлэх гэсэн намуудын маргаан+увайгүй �##�бан туша�##� авилга хөөцөлдсөнөөр ийм болхи нийгэмийг үүсгэсэн тэр "хөлсний намуудын" үүсэл бутр�##�аас нийгэмд хэрхэн нөлөөлсөнийг л харуулах гэсэн юм биш үү...хөлсөний намуудын хийрхэлд автан �##�бан туша�##� авилг�##�д идэгдэж хэрхэн өмхийрсөн нийгэм үүсгэж, бүтээснээ устгаж тэдний өгөөшинд орж хамаг байдгаа �##�даж байгаа нь намын зорилого болгосныг харуулах гэсэн юм бишүү..тэр з�##�уустаа зориулж хувцаслаа юу...

Зочин
Зочин
4 сар 9, 2023 20:19

mundag nairuulagch bna

Холбоотой мэдээ

Back to top button