ЭМЯ-ны ТНБД-ын жонхуу: Д.Сарангэрэлийг ялсан Д.Очирбат ШШГ тогтоолоо авчээ

ЭМЯ-ны ТНБД-ын суудал түр орлон гүйцэтгэгчтэй одоо ч сул хэвээр байна.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Эл шийдвэр нь Засгийн газрын хуралдаанаар баталгаажсан билээ.
Д.Очирбатын хувьд ЭМЯ-ны ТНБД-ын албан тушаалаас хууль бусаар халагдсан гэж үзэн, бүтэн гурван жил шүүхдэж, бүх шатны шүүх дээр Д.Сарангэрэлийг ялсан байна.
Шүүхийн явцыг тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх хурал Д.Очирбатын талд гарсан байдаг. ЭМЯ-ны зүгээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, Дээд шүүхэд гомдол гаргасан ч, гомдлыг хүлээж аваагүй анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Тэгвэл гурван шатны шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тогтоол өнгөрөгч гуравдугаар сард гарсан байна.
Одоо тус яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн гишүүний эхнэр С.Төгсдэлгэр ажиллаад өдгөө дөрвөн сарын нүүрийг үзэж байна.
Түүний хувьд оны нэгдүгээс сарын 01-нээс "КОВИД-19-ийн"-ийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан чөлөөлөгдсөн, Эрдэмбилэгийн оронд ийн ирсэн.
Тэгэхээр эл яамны ТНБД-ын албан тушаал жонхуурсан нөхцөл байдалтай байна гэхэд буруудахгүй. Тодруулбал, Ж.Чинбүрэнгийн эхнэрийг эрхлүүлэх үүднээс шинээр сонгон шалгаруулалт зарласан эсэх нь одоо ч тодорхойгүй. Гэтэл 2018 оны ТНБД нь сайд аснаа ялж, буцаж томилогдох бичгээ авчихсан яваа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төгсдэлгэр Чинбүрэнтэй ямар ч хамаар�##�гүй шүү, худлаа юм бичихээ болиоч...ер хүний нэр хүндэд х�##�дахаа болиорой, мэдээллээ нягт�##�ж ш�##�гаж нийтэлж баймаар даа..
Энэ эмээ одоо бол очжээ Ичдэггүй хөгшин �########� юмөа
Шир Сарангэрэл нүдэнд дахиж бүү үзэгдэг.