Ярилцлага

Амай: Би хар тамхи биш есөн салаат хэрэглэсэн. Шүүх яллавал амиа өгнө

Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаяр сүүлийн үед хар тамхи хэрэглэсэн гэгдэж, олны анхаарлыг татлаа. 80 гаруй орноор аялж, зургаан боть ном бичсэний ард тэр бөөрний дутагдлаар оношлогдож, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон нь гурван жилийн өмнө.

Чимээ имээгүй байснаа гэнэт л хэрэгт холбогдон, алдаж онож яваа мэт дүр зураг үүссэнд нь түүн рүү бичиж, “Дахиад нэг ярилцах уу. Өөрийгөө уудлах уу” гэлээ. Тэр зөвшөөрөв.

Үе үе яригдаж л байдаг мөнөөх “өвс”-ийг хуулиар зөвшөөрөх нь зөв гэх, мөн хэрэв шүүх дээр ялагдвал Амай өөрийн амийг егүүтгэнэ хэмээсэн зэрэг агуулгуудаар ярилцлага өрнөсөн учраас уншигчийг өөрийн оюунаар шүүн тунгаахыг хүсэж байна.

Надаас THC бодис илэрснийг хүлээн зөвшөөрнө, харин LSD илрээгүй

-Бид гурван жилийн өмнө, таныг бөөр солиулах хагалгаанд орсны дараахан ярилцаж байлаа. Юутай ч, таны бие давгүй юү?

-Амны билгээс ашдын билэг. Сайн гэж хэлнэ. Бодит байдалд хүнд байгаа. Хүмүүс намайг зөвхөн бөөрний дутагдалд орсон гэж боддог, тийм биш. Миний бие маш хүнд ачааллыг олон жил авсан. Тиймд одоогийн байдлаар зүрхний хавхлага хаагдахаа болих эрсдэлтэй нүүр тулж байна. Өдөрт 10-15 эм тогтмол ууж буй, үүнээс болж ходоод өвчиллөө. Олон жил хоолтой хоолгүй, даарч хөрж явсан тул бие байнга л өвдөж байна. Өвчин намдаагч тогтмол ууж буй. Хүнд цүнх үргэлж үүрснээс болж нуруу тасрах шахна. Дэлхий даяарх 8 тэрбум хүн дундаас хамгийн их оюуны ачаалал авсан тул сэтгэл санаа, нойргүйдлийн хүнд давааг давж явна.

-Хүн бүр л тантай уулзаад, хамгийн эхэнд “Бие нь сайн уу” гэж асуудаг байх. Энэ асуулт хүнд тусдаг уу, сэтгэл зүйн хувьд яаж хүлээж авдаг вэ?

-Монгол эр хүн учраас яаж ч өвдөж байсан тэр бүрээ ярьж, мэдэгдүүлээд баймааргүй. Юу ч болоогүй юм шиг царайлна л даа. “Бие сайн уу” гэж асуувал мэдээж “Сайн” л гэж хэлнэ. Харин ийм, тийм асуудалтай явна гэж тэр бүрийг тоочих дургүй. Асуувал нь баярладаг.

-Цаг гаргаж ярилцлагын саналыг хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн өдрүүдэд хачирхалтай мэдээллүүд их явлаа. Ер нь хэвлэлд ярилцлага өгч, өөрийгөө нээх шаардлага хэр байв?

-Хоёр долоо хоног гаруй хугацаанд маш хүнд байлаа. Хүмүүстэй уулзаж, ярилцаж чадахгүй ч боллоо. Хүнд хэцүү бодлууд тархинд орж ирсэн, одоо ч хэвээр байна.

-Тэр бүгдийг эхнээс нь тодруулаад явчих уу. Эхлээд таныг хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан гэсэн?

-Гуравдугаар сарын 24-нд өглөө 08.00 цагаас босоод, ойрд хийж буй: Бичсэн номуудаа сонсдог хувилбарт хөрвүүлэх ажлаа үргэлжлүүлж суулаа.

Сүүлийн жилүүдэд сэтгэл зүй, эрүүл мэнд, санхүүгийн амаргүй цаг үеийг туулсаар буй. Би ер анхнаасаа мөнгө санхүү хөөгөөгүй, 1997 оноос бүх амьдралаа улсдаа, нийгэмдээ зориулж, нийгмийн ажилтан болох замыг сонгосон. Техно хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулснаас эхлээд “Монгол бадарчин” төслийг ч өргөн хүрээнд хэрэгжүүлснийг монголчууд мэднэ. 2005 онд эд хогшил, гэр бүл бүгдээс татгалзаж, бадар буюу аяганаас өөрцгүй хилийн дээс алхаж, 12 жил аялсан. Дэлхий ертөнцийг анх удаа монгол хүний нүдээр судалж чадсан боловч эрүүл мэндээр хохирсон, хөдөлмөрийн чадвараа алдсан. Дээрээс нь шинжилгээ өгөх, эм тан авахаас эхлээд асар их зардалд орсон. Гэр бүл, ар гэрт ч асуудлууд үүссэн. Эдгээрээс үүдэж, үнэндээ гутарчихсан байсан.

24-ний өглөө ажлаа хийж байгаад, өдөр цайгаа уулаа. Тэгтэл 15.00 цагийн үед цагдаа хаалга тогшсон. “Хувцсаа өмсчихгүй юү, гараад уулзъя” гэсэн. Хууль төлөөлж буй хүмүүс учраас хүндэлж, машинд нь суутал намайг цагдаагийн газар луу аваад явсан. Хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээ өг гэсэн.

Сүүлийн үед хуулийн байгууллагууд намайг их оролдож байгаа л даа. Би өмгөөлөгч дуудахыг хүссэн. Өмнө нь өмгөөлөгчгүй очиход хууль зөрчин ял тохох гэж дайрахыг харсан учир хаширласан хэрэг. “Чи хар тамхи хэрэглэсэн байна. Юун өмгөөлөгч” гэх байдлаар дайрсан. Өмгөөлөгч орой 20.00 цагт ирэх хооронд цагдаа нар дарамталсаар байсан. Монголчууд дэлхийд Үндсэн хуулийг анх зохиосон ард түмэн. Тэр Үндсэн хуулийнхаа үзэл санааг зөрчиж, хүний эрхийг үл хүндэтгэн, ийм үйлдэл гаргаж байгааг нь эсэргүүцлээ.

Өмгөөлөгч ирсний дараа шинжилгээ өгсөн. Хариунд 10 төрлийн мансууруулах бодисын үзүүлэлт байсан. Надаас THC гэдэг бодис илэрсэн. Харин LSD гэдэг бодис илрээгүй. Гэтэл цагдаа нар дүгнэлт бичихдээ THC-гийн хамт LSD-ийг илэрсэн гээд биччихсэн байсан. Би олон эм тогтмол хэрэглэж байгаа. LSD илрэх ямар ч боломж байгаагүй. Өмгөөлөгч дуудсан нь зөв байж. “Яагаад илрээгүй бодисыг илэрсэн гээд биччихсэн юм бэ?” гэхэд шүүх дээр очоод  дахиад шинжилгээ авна, тэгэхэд баталгаажуулчих гэж байгаа юм.

-Харин THC илэрснийг хүлээн зөвшөөрчээ?

-Тийм, гурав хоногийн өмнө хэрэглэсэн гэдгээ хэлсэн. Дараа нь гэрт нэгжлэг хийсэн. Тэгэхэд 20 грамм есөн салаат олсон. Энэ бол ардын эм юм. Тэр ургамалд THC бодис агуулагддаг.

-Есөн салаат нь мансууруулах бодис биш юм уу?

-“Би гэмт хэрэг хийгээгүй, улсаа худалдаагүй байна. 24 цагийн тогтмол өвчин мэдэрч байна. Үүнээс болж хоол идэж чадахгүй байна. Энэ бол надад зайлшгүй шаардлагатай эм юм” гэдгийг цагдаа нарт тайлбарласан л даа.

Есөн салаатыг 1961 онд НҮБ-аас хар тамхи, мансууруулах бодисын конвенцоор хориглосон байдаг. Харин одоогоос 2-3 жилийн өмнө, хориотой жагсаалтаас буцаагаад гаргасан. Героин, кокаин зэрэг бодисуудын хамт дөрөвдүгээр зэрэгт хамааруулсан байснаа болиод, нэгдүгээр зэрэгт оруулсан. Өнөөдрийн нөхцөл байдалд энэ эрүүгийн гэмт хэрэг биш гэсэн үг. Нэгдүгээр зэрэг гэдэгт нь эмчилгээ, судалгааны зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн ургамлууд багтдаг.

Бидний өдгөө янжуур тамхи гэж нэрлэн татдаг тамхинд Tobacco навч агуулагддаг. Монголчууд анх орж ирэхэд нь тийм тамхийг таалдаггүй байсан. Манай байгальд олон янзын ургамал ургана, заримыг нь татдаг байсан, аргагүй шүү дээ. Харин есөн салаат бол монголчуудын өнө эртнээс татаж ирсэн янжуур тамхины орц. Дээр үеэс хэрэглэж ирсэн ургамал.

Одоо НҮБ хориглосон жагсаалтаас гаргачхаад байхад манай улс тухайн конвенцыг дагах учиртай. Харин мэргэжлийн бус сайд, Засгийн газартай байгаа учраас хар жагсаалтаас гаргаагүй байгаа. Иймд энэ асуудал ч дагаад сөхөгдөж байна.

Би судлаач хүний хувьд өмнө нь номдоо, өгсөн ярилцагууддаа энэ талаар ярьж л байсан. Хамгийн аюултай мансууруулагч бол алкохол гэж үздэг. Дараа нь героин, араас нь мөс, кокаин ордог. Тэдний араас хүмүүсийн өдөр тутам татдаг янжуур тамхи жагсана. Түүний араас есөн салаат эрэмбэлэгддэг юм.

Нэгдэн орсон гэрээ конвенцоо мөрдөх үүднээс манай улс есөн салаатыг зөвшөөрөх ёстой

-Тэр ургамлыг ямар зорилгоор хэрэглэсэн бэ. Эрүүл мэндийн шалтгаанаар гэж тайлбарлах байх, гэхдээ мансууруулах үйлчилгээ үзүүлдэг байж таарна.

-Надад эм хэрэгтэй байна. Өвчин намдаах, нойрны, хоолны дуршил сайжруулах эм хэрэгтэй. Би зөвхөн аялдаг биш судалдаг, судалж, түүнийгээ түгээж ирсэн хүн. Надад хамгийн сайн тус болох эм нь есөн салаат л байсан. Миний нойрыг хүргэж, өвчнийг намдааж, хамгийн чухал нь хоолны дуршлыг сайжруулдаг. Мөн есөн салаат хорт хавдрыг эдгээдэг увдистай.

Дэлхийн олон байгууллага баталж, нотолж, эрүүл мэндийн салбарт төдийгүй энгийн хэрэглээнд ч нэвтрүүлчихсэн байгаа. Гэтэл үүнээс илүү аюултай алкохол, янжуур тамхийг зөвшөөрөөд л байдаг. Өнө эртнээс хэрэглэж ирсэн, хоруу чанар байхгүй ийм ургамлыг хааж хориод, оронд нь гадаадын орноос янжуур тамхи импортолж, олноороо архидалтад нэрвэгдээд байна гэдгийг би өмнө нь олон удаа ярьж, хэлсэн. Авч хэлэлцээгүй учраас би өнөөдөр есөн салаатыг зүгээр л хэрэглэхээс өөр арга байхгүй.

-Өвс буюу марихуаныг зөвшөөрөх ёстой гэдэг шиг ойлголт уу?

-Хэд хоногийн өмнө Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх газрын байцаагчид мэдүүлэг өглөө. Гэтэл Hemp, Marijuana хоёроо ялгахгүй байсан. Тэр тусгай албаныхан ялгахгүй байгаа бол ард иргэд ч ойлгохгүй нь мэдээж. Намайг хар тамхи татсан, бараг героин судсандаа шахсан мэт мэдээлэл түгээлээ шүү дээ.

Энэ ургамал дотроо Hemp ба Marijuana гэж хоёр төрөлтэй. Манайд ургадаг есөн салаат нь Hemp. Ялгааг нь тайлбарлавал, Hemp бол шимийн архи, Marijuana нь этилийн спиртийн архи. THC есөн салаатад 0.5 орчим хувьтай агуулагддаг. Marijuana-д 20 хувьтай, асар их. Намайг ингэж саатуулахаас ч өмнө би тайлбарлаж, хэлсээр ирсэн юм аа.

Гэртээ байсан хүнийг уулзъя гээд аваад явчихсан, шинжилгээгээр илрээгүй LSD бодисыг илэрсэн гэж бичсэн нь гайхмаар. Бас нэг анхаарал татмаар зүйл нь, гурав хоногийн өмнө, гэртээ ганцаар хэрэглэсэн байхад тэд яаж мэдэв. Би гудамжинд хэрэглэж байгаад баригдсан бол өөр хэрэг. Хэрэглээгүй байхад хүрч ирээд саатуулсан асуудал. 28 цаг унтуулахгүй, нойр хоолгүй дарамталсан. Монгол цагдаагийн дарамттай улс болжээ.

-Нэгэнт энэ ургамлыг бид хар жагсаалтаас бид хасаагүй учраас та шүүх дээр хариуцлага хүлээх нь дамжиггүй болсон гэж харагдаж байна?

-Энэ бол манай улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцоо мөрдөхгүй байна гэсэн үг. Янжуур тамхинаас хор хөнөөл багатай гээд баталчхаад байхад  хорьж, хаагаад байна. Үүнд хэд хэдэн шалтгаан байгаа. Нэгэнт уншиж буй хүмүүст би ярьж өгмөөр байна.

Энэ ургамал өөрөө эдийн засгийн үр өгөөж ихтэй. Хувцасны болоод дулаалгын материал, түлш хүртэл гаргаж авах боломжтой. 1900 оны эхээр газрын тосноос синтетик материал гаргаж авах боломжийг нээсэн. Үүнийгээ борлуулъя гэхэд энэ ургамал саад болж байлаа. АНУ-ын үндсэн хууль хүртэл есөн салаатаас гаргаж авсан цаасан дээр хэвлээтэй. Ингээд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд муу гэдэг тархи угаалгыг явуулсан. Мэдээж үүнийг хэрэглэдэг хүмүүс Tobacco агуулсан янжуур тамхи татахгүй. Илүү хөнөөлтэй учраас. Дээрээс нь хүмүүс дуртайдаа алкохол хэрэглэдэггүй, сэтгэл зүйн шалтгаан дийлэнх.Тэгэхээр есөн салаат байгаа цагт алкохол уухгүй. Нөгөө талаар эмийн компаниуд ч үүнд дургүйлхэнэ. Дэлхийд хамгийн том бизнесийн нэг бол эм. Тэд эрх ашгаараа нийлж, АНУ-д есөн салаатыг хориглох хуулийг лоббидож, батлуулсан. Үүгээр дамжуулж, НҮБ-аар хориглуулсан түүхтэй.

Одоо дэлхийн олон улс эргээд хориглохоо больж, энгийн хэрэглээнд нэвтрүүлж буй. Есөн салаатад донтож, амиа алдсан нэг ч тохиолдол байхгүй. Гэтэл архи, янжуур тамхи ТҮЦ-т зарагдаж байгаа. Канадад гэхэд архийг зөвхөн тодорхой цагт ажилладаг дэлгүүрээс, зөвшөөрлийн дагуу худалдаж авдаг бол энэ ургамлыг CU шиг газар нь л зарж байх жишээтэй.

Манайд мэдлэг мэдээлэл бага. Нөгөө талаар нэгэнт хар жагсаалтаас хасахгүй, НҮБ-ын конвенцыг дагахгүй байгаа хууль эрх зүйн орчиндоо дулдуйдаж, хуулийн байгууллагууд ажиллаж таарна.г би нэгдүгээрт хөндөж, өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн.

-Ярилцлага эхлэхийн өмнө тогтолцоонд хамаарах дөрвөн багц асуудлыг хөндөж буй гэсэн. Ямар дөрөв юм бэ?

-Би есөн салаат хэрэглэснээ зөвшөөрсөн, гагцхүү асуудлыг шүүх шийднэ. Гэтэл цагдаагийн байгууллага хүний эрхийг олон талаар зөрчсөн учраас тодорхой хариуцлага тооцохыг хүсэж буй. Би хэрэв нягтлаагүй, өмгөөлөгч дуудаагүй бол LSD бодис хэрэглэсэн асуудалд унах байлаа. Энэ бол нэгдүгээр асуудал. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас дуудаж уулзсан, алба хаагчид нь хариуцлага алдсаныг хүлээн зөвшөөрсөн. Арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн.

Хоёрт, олон жил улсынхаа төлөө зүтгэсэн үйл хэргийг маань хар тамхи татсан болгож, хэвлэл мэдээлэл яллалаа. Нэг нь ч надаас яг юу тохиолдсоныг тодруулж, асуулгүйгээр, зүү тариур, кокаины нунтаг бүхий зургийн хамт мэдээлцгээсэн. Би энэ их мэдээллийн давлагаан дунд сэтгэл зүйн хүнд байдалд орлоо. Тэдэнд хариуцлага тооцох хэрэгтэй.

Гуравт, би шүүхээр орно, айхгүй байна. Гэхдээ манай улс есөн салаатыг зөвшөөрөх ёстой. Миний адил зовж буй олон хүнд энэ эмчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй. Химийн аргаар гаргаж авсан эмийн зардлаа дийлэхгүй нас барцгааж байна. Миний мэдэхийн, Монголд энэ ургамлын тосыг гаргаж аван хэрэглээд хорт хавдрыг ялсан хоёр ч тохиолдол бий. Архинд донтсон, сэтгэл гутралд авсан, хорт хавдар туссан, нойргүйдсэн бүх хүнд эмчилгээ болно. Манай том эмч нар ч энэ талаар судалсан байдаг, гэвч “Ойлгохгүй, сонсох хүн байхгүй” гээд сөхөж тавьдаггүй.

Дөрөвт, би хийсэн ажлаа үнэлүүлмээр байна шүү дээ. Миний бүтээсэн амжилт МАН-ын 30 юм уу 100 жилийн биш, Их Монгол улс байгуулагдсаны 817 жилийн биш, ер манай үндэстний өнө эртний түүхэнд ганц. Нүүдэлчин гэж яривал хамгийн хол газар нүүдэллэсэн, эр хүн гэж яривал хамгийн олон дайнд оролцож явсан. Аялал жуулчлалын нэг дугаарын мэргэжилтэн мөртлөө би БОАЖЯ-нд ажиллаж чадахгүй байна. Дэлхийн соёлыг судлаад ирсэн мөртлөө Соёлын яаманд ажиллаж чадахгүй, сайд нь Монголыг К-Попын төв болгоно гэж ярьж байна.

Ийм дөрвөн асуудлыг дэвшүүлж байна.

Би үхлээс айдаггүй учраас ийм замыг туулсан. Гэхдээ би ялбал энэ олон өвчтэй хүмүүст тус дөхөм болох болно.

-Таныг өөрийгөө хянах чадваргүй байхад нь эрэн сурвалжилж олоод, гэр бүлд нь хүлээлгэж өгсөн гэдэг ямар учиртай юм?

-Намайг доромжилж, гүтгээгүй өдөр байхгүй. Би тэсдэг л байсан. Хийсэн юмтай хүн учир санаа зовдоггүй байлаа. Гэтэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нэгэн зэрэг бөмбөгдлөө. Өөрийгөө хянах чадваргүй байхад нь олсон ч гэх шиг. Гэтэл би тэр үйл явдлаас хойш гэрээсээ ер гараагүй. Би өмнө нь дуугүй л тэвчдэг байсан, харин одоо дуугарах хэрэгтэй болж. Буруу мэдээлэл авсан бүх хүнд би хүрч, ойлгуулж чадахгүй. Амиа хорлоё гэж бодтол нь дарамтална гэдэг аймаар биз дээ.

Яг үнэнийг хэлэхэд би шийдчихсэн байсан. Пүрэв гарагийн шөнө хийнэ гээд төлөвлөчихсөн байсан ч найз нөхөд, гэрийнхэн надаас салахгүй байсаар боломж олгосонгүй. Би заавал үр дүнгээ харна, учир нь энэ олон хүний амьдралтай холбоотой.

Алдаа гаргахаас өөр арга алга. Есөн салаат дээр ч, өөр арга байгаагүй

-Би бол таныг гайхаж байлаа. Бөөрөө солиулснаас хойш нам жим байснаа гэнэт л элдэв асуудалд холбогдож эхлэх шиг. Оны өмнө манай редакц руу нэг эмэгтэй таныг хүчирхийлэл үйлдсэн гэж ярьсан. Баримт үзүүлээгүй л дээ. Гэтэл одоо хар тамхи гээд л. Яг гэнэт юу болоод, яачихав аа гэмээр үйл явдлууд өрнөлөө.

-Би байнга л улстөрчдийг шүүмжилж явдаг. Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь өнөөдөр хулгайч. Ямар мэдлэг боловсрол эзэмшиж, ямар зам туулж энэ албан тушаалд очив оо. Эдгээрийг би хэзээд хэлнэ.

Наад зах нь салбар, салбарт мэргэжлийн бус сайд ажиллаж байгаа талаар дуугарсаар л ирлээ. Хүн салбартаа мэргэшихийн тулд эхлээд цай зөөдөг юм. Тийм биш хүмүүс жил, жил хагасын хугацаатай солигдоод байна. Энэ миний амьдарч буй эх орон юм чинь дуугүй байж чадахгүй шүү дээ.

-Яв явсаар та сэтгэлийн амар амгаланг олтлоо хол хэвээр байна уу. Өнгөрсөн гурван жил асуудлууд цэгцрэх биш улам хуримтлагдсан мэт санагдлаа?

-Хуримтлагдсаар тэсэрлээ, өмнө нь тэсдэг байсан. Захиалгат гэж харахаас өөр аргагүй байдлууд үүслээ.

-Гутранги байж магад, гэхдээ том үйл бүтээсэн ч эцэстээ есөн салаат хэрэглэж, түүнийг хуулиар зөвшөөрүүлэхийг шаардсан ийм кэйс дээр тулж ирж байгаа нь...

-Би хэдэн жилийн өмнөөс л ярьж ирсэн. Номдоо ч бичиж, ярилцлага ч өгч байсан.

Би маш олон дайсантай. МАН-ын фэнүүд надад дургүй. Одоогийн тогтолцоо байж гэмээн тэд тэжээгдэнэ. АН надад дургүй, учир нь 1990 онд ямар тогтолцоог авчирсан нь өнөөдөр дампууруулж буйг би ярьдаг. Шарын шашныхан надад дургүй. Будда буюу Сиддхартагийн ярьж байсан зүйл өнөөгийн манай шарын шашинд огт холбогдохгүй байна, тархи угааж, бизнес хийж байна гээд ярьдаг. Дээрээс нь ижил хүйстнүүд надад дургүй, байгалиасаа заяадаг нь үнэн ч хэтийдтэл уриалж дуугарах нь улс үндэстэн дотроосоо задрахын эхлэл. Гэх мэт би дуугарсаар, олон дайсан хураасан.

Гэхдээ энэ бүгдийг би тэсэж, тэвчээд л явж ирсэн.

-Амиа өгөхөөс айхгүй гэж ярьж байгаа ч та амгалан байх гарцаа олж, нам жим суухыг хүсэж байгаа биз дээ?

-Монгол Улс эвээ олсон цагт л би амгалан болно. Түүнээс өмнө чадахгүй. Хамгийн шилдэг мэргэжилтэн нь улсдаа зүтгэж чадахгүй, намын бөгс долоогчид очоод суучихсан байхад яаж тайван суух вэ. Тэр хэрээр олон бүлэглэлүүдийн хараалыг идэж, доромжлуулан гүтгүүлж сууна.

-Та олон орноор аялж ирээд хүнд асуудлуудын дунд байсаар байна. Гэхдээ та одоо хувь хүний хувьд алдаанууд хийж байгаа юм биш биз?

-Алдаа гаргахаас өөр арга алга. Тэгэхээс өөр аргагүй болгож байна. Сая есөн салаат дээр ч алдахаас өөр арга байхгүй. Хувийн амьдрал дээр ч, алдахаас өөр аргагүй. Хүн төгс биш. Нэг талдаа алдав ч нөгөө талдаа гавьяа байгуулсан хүн байдаг гэдгийг ойлгоосой. Миний хувийн амьдрал угаас маш олон асуудалтай байгаа. Яая гэх вэ дээ. Зөвхөн надаас биш, тогтолцооноос шалтгаалсан нөхцөлүүд байхад.

-Одоо шүүхийн асуудал үргэлжлэх нь, бэлтгэлтэй байна уу?

-Хурдан болчхоосой л гэж бодож байна. НҮБ            -ын конвенцыг зөрчөөд, надад ял өгөх юм бол би хэлсэн зүйлээ гүйцэлдүүлнэ. Хурдан болоосой. Байнга цагдаа нартай орооцолдох хэцүү байна.

-Харин уншигчдад яг ямар үг даймаар байна?

-Надад итгээрэй.

Би төгс хүн биш, хүн юм чинь алдаатай, оноотой. Миний хөндөж буй дөрвөн асуудлыг авч үзээсэй. Өнөөдрийн Украины нөхцөл байдлыг ч би 2010 онд ярьж, бичиж байлаа. Бид бэлтгэх ёстой, түүнээс гадна Украинд болж буй явдал Монгол руу ирэх нь гэдгийг сануулж байсан. Дэлхийн бусад улс орнуудад, урьд өмнө болсон үйл явдлууд манайд давтагдаж байгаа. Ард түмэн босоход бэлэн болчихлоо. Хувьсгал болох нь тодорхой ч, хувьсгал болгох сонирхолтой талууд хаана байгааг анзаарах ёстой шүү. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн тоо нь хэд байх, эрэгтэй эмэгтэй байх нь хамаагүй. Салбар бүрдээ шилдэг гэсэн хүмүүс л сонгогдог л дээ. Дэлхийн түүхэнд төрийн эргэлт хийж, эсвэл бизнесийн бүлэглэлүүд авчирсан янз бүрийн ардчиллууд байна. Ардчилсан хувьсгал хийсэн ч гадаадын эрх ашигт эзлэгдсэн улсууд ч байна. Ийм маягаар яваад өрөнд орж, газар нутгаа алдсан тохиолдол ч байна. Бид энэ бүхнээс сургамж авч, УИХ-даа тулгуурлах ёстой. Хамгийн шилдэг малчин, хамгийн шилдэг бизнес эрхлэгч орж сууг. Ингэж чадвал УИХ-ын гишүүдийн тал хувь нь өнөөдөр шиг гэмт хэрэгтэн болчихсон байхгүй. Манай Засгийн газар дадлага хийдэг газар биш.

-Шүүхэд ялагдвал хийнэ гэсэн зүйлээ гүйцэлдүүлнэ гэсэн нь, нөгөө амиа өгөх тухай юу?

-Тийм. Бууж өгч байгаадаа биш. Тэмцэж буй хэлбэр. Гадаадын тархи угаалга хэтийдсээр байна. Уул уурхайд л түшиглэж хөгжинө гэх мэт. Атал уул уурхайн мөнгө л улстөрчдийг угжсан. Мэргэжлийн хүмүүс төрд гарах боломжийг хаасан. Гэтэл аялал жуулчлал, үйлдвэрлэлээр хөгжих боломж бий. Бид угтаа өөр хүмүүс, түүнийгээ л ойлгох ёстой. Өнөөдөр гадаа цас шуурч байхад ямар хувцас өмсөх, юу идэхээ ч мэдэхгүй сууцгааж байна. Бидний бие махбод алкохол ч боловсруулж дадаагүй, сураагүй. Би ч сүүлийн үед энэ бүх асуудлаас болж архи хүртээд байна. Би, манай аав ээж, эмээ өвөө хүртдэггүй (дандаа шим хүртэж ирсэн) байсан учир биед ямар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Энэ их тархи угаалга, шүүлтүүргүй орж ирж буй мэдээллийн урсгал бол буу зэвсэггүй хэдий ч дайн. Би ялагдахгүйн тулд хэрэндээ хичээж, тэмцсээр яваа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
59 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 11, 2023 08:27

Хар тамхичидыг яах гэж өөгшүүлээд байгаа юм бэ. Их барьсан ч өмхий бага барьсан ч өмхий гэдэг шиг л татсан бол татсан хэргээ хүлээ битгий гоншигоно

Зочин
Зочин
4 сар 11, 2023 08:28

Пяздаг шоронд нь хий, хэнд эрхэлээд, нялцаганаад бдаг юм, өмхий хар тамхичид шоронд л бх ёстой

Гантуяа
Гантуяа
4 сар 12, 2023 14:13
Reply to  Зочин

Чи шийддэг байсан бол хууль засаглах ч хэрэггүй харсан хүн болгоноо шоронд хийхийг бяцхан тархины хөгжил гэнэ

Zochin
Zochin
4 сар 11, 2023 08:47

Tenegtdeg baina shd. Hendee erhleed baigaa um? Horotoi bol horiotoi, bitgii byryy ulger dyyrial uzuuleed bai, nas bied hursen er hun baij!

Зочин
Зочин
4 сар 11, 2023 09:06

temts zaluu min.zurhee gargaj shaaj busdin zamig gereltuul.bid haranhui bgan unen

Зочин
Зочин
4 сар 11, 2023 09:16

Сэтгэцийн хувьд яагаад ч эрүүл бус хүн байна.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
4 сар 11, 2023 09:41
Reply to  Зочин

Эрүүл биш

Хуучин цэрэг
Хуучин цэрэг
4 сар 11, 2023 09:19

Бид ч ХҮМҮҮНлэг... гэхээсээ илүү МАНгаслиг... аж төрөл бүхий тийм нийгэмд ажиллаж, аж төрцгөөж байна даа.

Энэ з�##�уу харин ч биднээс илүү хүнлэг хүмүүнлэг хандлагаар... аж төрөхийг чин сэтгэлээсээ хүссэн дээ л ингэж энэ МАНгасуудтайгаа тэрсэлдэж..., ад шоо болон амьдрахаас өөр аргагүй болсон мэт санагдчихлаа.

Энэ МАНГАСлиг нийгэм журмыг байгуулсан харилцааны хандлагыг маань илэрхийлж буй зарчим, үнэт зүйл нь ингэхэд юу билээ?

"Сохрын газар сохор
Доголонгийн газар доголон"

"Чадаж байгаа юманд
Арга байхгүй."

"Би үхэхээр,
Чи үх" ийм л зарчимтай биз дээ. Мөн үү?

Чимэд
Чимэд
4 сар 11, 2023 11:11

бидний өнөөдрийн ядуур�##�,хэрүүл,хагар�##� хуваагд�##� АН-тай шууд холбоотой Өөрөөр хэлбэл иргэдийг т�##�цуулан хэрэлдүүлэх ажлыг Элбэгдорж,М.Энхсайхан, Баярцогт,Гончигдорж Да.Ганболд нарын дандаа хятад угшилтай хүмүүсийн өдөөн хатгаж зориуд зохион байгуулсан ажил үйлдэл.АН гээчийг байгуулж эх орноо газар нутгаа гадныханд өгөх гэсэн олон удаагийн оролдлогуудыг бид мэддэг билээ.АН дотор Н.Алтанхуяг,Х.Баттулга,Л.Эрдэнэчимэг нар болон эрүүл саруул ухаантай хүмүүс эрх биш байсан тулдаа бүр тавиад туучихсангүй тээглүүлээд байлаадаа.1917 үйлдвэр,117 мет�##�л эдлэлийн үйлдвэр цехийг бүрэн устгасныг инженер Жарг�##�сайхан ахлагчтай комисс тогтоосон билээ

Зочин
Зочин
4 сар 11, 2023 09:25

1997 onoos hoish ulsiinhaa tuluu zutgesen genuu estoi shaaldaa Badmaa, heden uguulber holbood alban bichig ch bichih chadwargui, oros surguuli tugssun nertei eh helee ch medehgui baij mongoloo tuluuluud ntr gechjee, tur chamaig tomilj yawuulaagui shuu erguu tulug min, 8 terbum hunees hamgiin ih oyunii achaalal awsan ni bi genuu estoi hutsana biz uvsuu tataad mansuursaar baigaad bur erguu tulug bolchij medrel s#a chin

Зочин
Зочин
4 сар 23, 2023 02:38
Reply to  Зочин

Tiishee, ene barag surguuli togsoogui baih aa. Yamar ch medleggui tegeel jam yosooroo hotsrogdoj g###gdoj baih shig baigaan. YAria maria ni shal mulguu l ym bnleshde. Eniig hen ch tomilj yavuulaagui, hen ch enenii shuumjeer dugnelt hiij sonsoj medehiig huseegui. Sain durandaa sex tour hiichiheed irsen huniig yaasan gej uneleh ym be de.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
4 сар 11, 2023 09:43
Reply to  Зочин

Энэ одоо улс эх орондоо юу хииж бүтээгээд нээх их зүтгэсэн болоод байна гонгинодог хог вэ үнэнээ хүлээгээч новшоо

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
4 сар 11, 2023 09:40

Ёстой цэвэр хар тамхичин л байна шүүдээ юун их гүриидэг юм

Зочин
Зочин
4 сар 11, 2023 09:45

Өө хайран оюун, үзэж харсан, мэдлэг чадвар яаж ч бсн. Мансуурах нь түмэн буруу дүү минь. Харин төр энэ хүний мэргэжил, мэдлэг чадварыг ашиглах, дэмжих нь зөв шүү. Өөрийн хобби ч бай MGL хүн дэлхийг тойрч хатуу бэрхийг туулсан, үзэж харсан, түүхэн ном товхимол байхад л хойч үед түүх амьд дээр нь бие2нэ хайрла, потенци�##�ыг нь ашигла!!! Зохих түвшинд хөдөлмөр зүтгэлийг үнэлвэл яасан юм. Захын луйварчин хулгайч Удаанжарг�##�д Хөдөлмөрийн баатар өгч бсн. Энэ хүүд өгчих л даа???????????? ард түмэн дэмжинээ

Зочин
Зочин
4 сар 11, 2023 10:11

Ene mash zuv yarij baina za yah ve tsag uye olj toroogui baina manaihan buh hun hevlesen yum shig adilhan uzel bodoltoi baih yostoi gej uzdeg tegeed taalagdahgui bol haraaj zuheed boon yum boldog yoren sots doo gatsan humuus hun amiin70% baina yandaa hezee hugjinoo

Зочин
Зочин
4 сар 11, 2023 10:13

Амай ч буруу бодолтой, буруу замд орсон хүн юм даа. Монгол Улс хар тамхитай маш хатуу тэмцэх ёстой. Энэ з�##�уу үнэхээр буруу хэрэг хийжээ

Зочин
Зочин
4 сар 11, 2023 10:22

Мэдрэл гацаа, солиотой юм байна. Энэний хийсэн бүтээсэн юм гэж юү байна.

Үнэн хэллээ
Үнэн хэллээ
4 сар 11, 2023 10:36

Тогтолцоо, �######� долоогчдыг яг үнэн хэллээ. Хар тамхин дээр сан�##� нийлэхгүйэ ах хүү. Өнөө цагт шударга байхаар юуу ч хожихгүй болсон үнэн үнэн. Та биеэ бодоорой.

Аassas
Аassas
4 сар 11, 2023 11:09

Конвекцийг зөрчвөл, тэр НҮБ- д нь матах хэрэгтэй, амиа золихоос уха�##�аг �##�хам болно.

Бид цөөврүүд болжээ
Бид цөөврүүд болжээ
4 сар 11, 2023 11:58

Энэ сэтгэгдлүүдийг уншихад Монголчууд цөөвөр чоно лугаа адил болжээ. Өвчин зовлонд шан�##�сан нэгнээ эрүүл олонхи нь барьж идэх нь. Өвчин зовлондоо шан�##�сан хүн юу ч хэрэглэхээс буцдаггүй болдог. Эрүүл байгаад мансуурч байгаа бол өөр хэрэг.

Дангаасүрэн
Дангаасүрэн
4 сар 11, 2023 12:09

Амиа өгнө л биз. Шийтгэх хэрэгтэй.

Иргэн
Иргэн
4 сар 11, 2023 12:10

уудаг эм нь гээд торны т�##�аар эм бариад явж байхыг нь харсан мансуурах эм ургам�##� хэрэглдэггүй байх гэж итгэж байна мундаг з�##�уу шүү амжилт хүсье

Зочин
Зочин
4 сар 11, 2023 12:14

Цэдэнб�##� даргынхны удам судрыг л гута�##�аа даа,энэ тэнэг хөсрий !

Зочи
Зочи
4 сар 11, 2023 12:27

Гэмт хэрэгт холбогдсон хүн бүр л өөрийгөө ариун гэмгүй гэх юм даа. Амиа хорлоно гэн үү ёстой гүн мансуурсан хүн байна даа.

Зочин
Зочин
4 сар 11, 2023 12:41

Жаахан тунирхасан өнгө аястай болохоос биш олон асуудлыг философтойгоор л ярьсан байна. Тархи уга�##�т, архи, тамхи, уул уурхай тэргүүлэх с�##�бар болж хөгжих нь монголын ирээдүйд ямар хортой болох гээд.

Зочин
Зочин
4 сар 11, 2023 13:06

Mgld tgeed zuvshuurduggui huulitai bol huuliara l shiidne shde. Tiim l bsin bol tsagdaad barigdahaasaa umnu temtssen bol itgel unemshiltei blaa.. barigdsanii daraa hen ch ingej chadna. Zundu humuus бөөр avii geed ami temtseed huleegeed bj bhd uuruu avchaad amia horlono gej yaridag n yu gsn ch ygiin.. ulsiiha tuloo aylj ami biee zoriul gej hen ch guigaaguu shuudee. Uuruu uursdodoo hariutslagatai baiya zaluusaa.

zochin
zochin
4 сар 11, 2023 13:36

Olon uls ornoor yavj olon taliin medleg medeelelee zaluuctaigaa xuvaaltsaj olon saixan sonirxiltoi nom bichdeg Amaidaa eruul saruul enx tunx amgalan amidraliig xusie Mongoliin niigem tamiin xar togoo gedgiig urgelj sanaj alivaa asuudald bolgoomjtoi xandax xeregtei shuu

Зочин
Зочин
4 сар 11, 2023 14:18

Энэ хүн хөөрхий юу ч хэлээд нэмэргүй болсон байна лээ. Сэтгэцийн хувьд ямар ч байсан жирийн хүнээс л лав өөр, өөрчлөлттэй. Аялж явснаа гэнэт улсаас гавьяа шагн�##�, �##�бан туша�##� хүсээд, юм өгөхгүй болохоор мунхаглан гомдоод Өнөрцэцэг гээд дөрвөн мөчөөрөө зурагч эмэгтэйтэй нэг хэлбэрийн өвчтэй. Зүгээр шорондоо ороод бие нь даахгүй үхнэ шүү дээ. Яадгийн байгаа юм. Хэцүү хэцүү

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 11, 2023 14:23

Амай маш хүнд өвчинтэй тэмцэж байгаа з�##�уу биз дээ. Өвчтэй хүн сайн гэсэн болгоныг идэж ууж үзэлгүй яахөвдээ хүн яг үхэлийн ирмэг дээр ирэхэд юуг ч иднэ шүү хөөрхий тэрний буруу биш зүгээр аагаа багтаасан з�##�уустай дүйцүүлж болохгүй байхаа

Дунга
Дунга
4 сар 11, 2023 16:28

Энд муулж бичээд байгаа МАН , АН , ын троллуудаа ярилцлагад сайтар уншиж ойлгочихоод ХУЦАЛД
Ойлгож уншиж чадахгүй бол бүү муулж бич чацга �##�даад Боовоо амандаа хийгээд дуугүй байцгаа .

Зочин
Зочин
4 сар 11, 2023 17:29

Ш�##� сумтай болжээ энэ Амай

God
God
4 сар 11, 2023 17:39

Цөөхөн хүн амтай буурай орон ямар ч төрлийн хар тамхийг хорих ёстой монгол бол америк европ биш энэ хүн татмаар бгаа бол тэр зөвшөөрдөг газар нь очих хэрэгтэй эх оронч юм бол хуулиараа амьдар. Зөвхөн татаад зогсохгүй бүр сурт�##�чилж бна энэ хүн! Хүүхэд з�##�уучуудад маш уршигтай нөлөө үзүүлж бна таслан зогсоох ёстой!

Зочин
Зочин
4 сар 11, 2023 18:24
Reply to  God

Тхх. Архийг ч гэсэн хорих хэрэгтэй.

Зочин
Зочин
4 сар 13, 2023 16:06
Reply to  Зочин

Хүний хэрэглэдэг юмыг хорьвол гэмт хэрэгтнүүд л баяждаг. US-ийн alcohol prohibition-ий жишээг хар.

Not
Not
4 сар 11, 2023 17:42

Delgermurund zoduulaad setgets yumtai bolson gedeg shuu aguu ihiin demiirel gej hetsuu yumdaa.

Зочин
Зочин
4 сар 11, 2023 18:23

Mari juana гэж бичнэ шүү, Тэнгисээ.

Зочин
Зочин
4 сар 11, 2023 22:00

Хар тамхи биш гээд байгаам бишүү

Зочин
Зочин
4 сар 11, 2023 22:34

Энэ сэтгэгдлүүдийг уншихад Монголчууд цөөвөр чоно лугаа адил болжээ. Өвчин зовлонд шан�##�сан нэгнээ эрүүл олонхи нь барьж идэх нь. Өвчин зовлондоо шан�##�сан хүн юу ч хэрэглэхээс буцдаггүй болдог. Эрүүл байгаад мансуурч байгаа бол өөр хэрэг.

Зочин
Зочин
4 сар 11, 2023 22:35

Бид ч ХҮМҮҮНлэг... гэхээсээ илүү МАНгаслиг... аж төрөл бүхий тийм нийгэмд ажиллаж, аж төрцгөөж байна даа.

Энэ з�##�уу харин ч биднээс илүү хүнлэг хүмүүнлэг хандлагаар... аж төрөхийг чин сэтгэлээсээ хүссэн дээ л ингэж энэ МАНгасуудтайгаа тэрсэлдэж..., ад шоо болон амьдрахаас өөр аргагүй болсон мэт санагдчихлаа.

Энэ МАНГАСлиг нийгэм журмыг байгуулсан харилцааны хандлагыг маань илэрхийлж буй зарчим, үнэт зүйл нь ингэхэд юу билээ?

"Сохрын газар сохор
Доголонгийн газар доголон"

"Чадаж байгаа юманд
Арга байхгүй."

"Би үхэхээр,
Чи үх" ийм л зарчимтай биз дээ. Мөн үү?

Зочин
Зочин
4 сар 11, 2023 22:38

8 тэр бум хүнээс хамгийн их оюуны ача�##��##� авсан ч гэх шиг хар тамхиндаа солиороод Yellow stone-д нэг тухлан саатхаар болчихсон байна шдэээ

Зочин
Зочин
4 сар 12, 2023 00:28

Нөгөө Лүндэндорж архи уугаагүй долоогоны ханд уусан гэдэг шиг юм болох юм байна л даа

Иргэн
Иргэн
4 сар 12, 2023 01:15

Мэдлэгтэй мэргэжилтэй нь биш мэдэмхийр ч маяглаж долоодогууд нь �##�ба хашаад ардчилсан улсыг маань арай дэндүү дэвсэлж байна даа. Төрийн �##�ба �##�бан газарууд нь бүгд төрлийн �##�ба бараг өв з�##�гамжилз бга юм шиг замбараагүй ёс зүй шаардлага хариуцлага хүнлэг хүмүүнлэг зүйл түй ч �##�га

Зочин
Зочин
4 сар 12, 2023 01:28

Каннабисыг дэлхий дээр ихэнх улсад хориглохоо больсон.Зөвхөн тухайн хүн их хэмжээгээр хадг�##�ах болон биедээ 5гр-аас их авч явсан үед л хэрэг үүсгэдэг т�##�тай.манай хамаг хуулийг нь дуурайж хийдэг оросод хүртэл ийм л бгаа.

Зочин
Зочин
4 сар 12, 2023 07:24

Энэ хүний хэлж яриад байгаа зүйлүүд нь их суд�##�гаатай их үндэслэлтэйгээр асуудлыг ярьж байдаг. Яриад байгаа зүйлээс нь авахыг нь аваад, авах боломжгүйг нь хаячихаач. Миний хувьд энэ хүний мэдлэгт нь шүтэж явдаг. Мэдлэгийн хүрээ нь агуу шдээ. Ямарч сэдвээр. Ийм хүн одоо их ховордсон шүү.

Зочин
Зочин
4 сар 12, 2023 09:05

Zass, yamar aimaar egotoi yum be, 8 ter bum hunees gantsaaraa oyunii asar achaalaltai gej yugaa ch yariad bga yum, zasrashgui emgegtei, urgelj hohirogchiin durd yvah hund bna daa

Ххх
Ххх
4 сар 12, 2023 09:13

Ер нь бол эмчилгээний каннабисыг зөвшөөрдөг орны тоонд орвол их сайнсан.олон хүнд өвчтэй хүмүүст..эрүүл хүмүүс энийг ойлгохгүй ээ.каннабистай тос.бохь.үрэл чихэр эм.ундаа пёчёнь гээд урд хөрш маань тари�##�ж ургуулаад ёстой ёоз ёозоор нь АНУ руу экспортолж бна.зүгээр бохь 1доллар боо каннабистай нь 30 доллар.Гэхдээ Хятадад хувь хүн тари�##�ахыг хорьдог.Том бгууллагууд тари�##�ж бүтээгдэхүүн болгож ул�####�а татвар төлнө.Каннабисийг Канад хүлээн зөвшөөрсөн.АНУ ийн ихэнх муж зөвшөөрсөн.Манайд хавдрын эмёилгээнд эмчиын жортой хүнд өгдөг болвол.Бас сэтгэц наркологийн эмчилгээнд ашиглагддаг болвол.одоо ууж бгаа сэтгэл гутр�##�ын эм ямар аймшигтай хор цаашаа эм бичиж өгдөг билээ.Нөгөө эмийг нь уугаад бүүр нойргүйдэж хар дарна.улам аймар даарк болно.эдгэхгүй.каннабис бол дас�##� үүсгэхгүй донтуулахгүй.сайн үйлчилгээтэй бг�##�ийн гар�##�тай юм

Зочин
Зочин
4 сар 12, 2023 10:14

Marichuana gej yugaa ch bicheed bgan marijuana shte setguulch n ch gsn meddeggui shas

Дамба
Дамба
4 сар 12, 2023 10:34

Энэ з�##�уугийн туулсан зам,өвдөлтийг өөр дээрээ хэсэг аваад үзээч хэнд яаж гай болоод байгаа юм.Бидний тусламж одоо л хэрэгтэй байна

Зочин
Зочин
4 сар 12, 2023 10:50

Амай бол нүд нь нээгдсэн үзэл бодол нь одоогиын цаг үетэй нийлхээргүй хөгжсөн бид үүнийг нь ойлгохгүй бна энэ з�##�уугийн чадвар мэдлэгийг угана улс ашиглсан бол арай л өөр баых бсан бидний цаг үеэс түрүүлж яваа з�##�уу гэж боддог манайд ухаантай хүнээ дарах ямар хэрэгтэй юм бэ

Зочин
Зочин
4 сар 12, 2023 11:49

ym uzej nud tailsan hun yrih n shal oor shuu.

Ggg
Ggg
4 сар 12, 2023 15:25

Ene ch jinhene ul u gchingiin huu bainadaa

М.БАЯРМАГНАЙ
М.БАЯРМАГНАЙ
4 сар 12, 2023 19:44

МӨРӨӨРӨӨ ҮХЭХГҮЙ!

FB INSTAGRAMNI REELSDE HORDOD ADHD shaah ard tumen
FB INSTAGRAMNI REELSDE HORDOD ADHD shaah ard tumen
4 сар 13, 2023 15:25

Setgegdel deer humus arai l hargis bn ene hunii yarij bgag humuus naad zah n angli hel suraad erj haij sudalchihad l oilgono uchir n mongol hel deer sudalgaani zuilsig internetes olood unshih bolomjgui yg 3 say huniihe how jiwnes hetrehguu helneese nemj helee uzeed sudaltsgaa.

Монгол иргэн
Монгол иргэн
4 сар 13, 2023 16:31

Хэнд тунирхаад бгаан,Төрүүлсэн ээж,аавынхаа нэр хүнд,сэтгэл санаа,хайр энэрлийг юуны түрүүнд бодох хэрэгтэй.амиа өгнө гэж хэнийг айлгаад бгаан.Амай амьд бну,үхсэн бнуу ойр дотнын хүмүүс л зовно.эхлээд өөрийгөө биш ээж,аав,төрөл төрөгсөдөө бодох хэрэгтэй.Хууль,дүрэмэнд захирагдах ёстой,үүрэг,хариуцлагаа мэддэг байх ёстой.

Хүүк
Хүүк
4 сар 14, 2023 08:57

Өвс бол хар тамхи биш

Зочин
Зочин
4 сар 14, 2023 12:19

Энийг Монгол улс зөвшөөрвөл Монгол улс сүйрнэ. Улам хатуу хорих хэрэгтэй. Өөрийгөө өмөөрөөд сонин з�##�уу вэ. сайхан з�##�ууд минь хар тамхи, мурийтэй тоглоомноос л хол яв !!!!! Бусад нь болно доо

Зочин
Зочин
4 сар 23, 2023 02:31

ZOlbayar biluu Amai gj medleg bolovsrolgui, har tamhichin, hotsrogdson teneg badarchin l biz dee. Durandaa heden ulsaar 10 iluu jiliin umnu yavj ovchin chirj irchiheed odoo hendee yundaa yalarhaad, surduuleed, ooriigoo huulias deeguur gej boddog ym bol? Ter yamar ulsad ajillaj, tatvar tolj, ajil hudlumuriin amtyg mederch uzsen uu? Heden teneg duu deer uyed hiideg baisan, 2,3n taaruuhan nom bichsen tegeed l boloo bizde? Nuguu talaas ehneree daramtlan zoddog yargachin, araar tavij, nasand hureegui ohidiig huchirhiilegch sexiin gaj donton, har tamhi heregegchiig yaasan gj orovdoj omooroh yum be. Davraad baigaarai m#l mini

Холбоотой мэдээ

Back to top button