Д.Мөнх-Эрдэнэ: Иргэд СӨХ-ны мөнгөө олон сараар төлөхгүй байгааг хуулиар зохицуулна

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дыг зохион байгуулалтад оруулж хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, үл ойлголцлыг зохицуулах зорилгоор хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн дагуу СӨХ-ны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Өдгөө нийслэлд буй 400 мянган өрхийн тал хувь нь нийтийн орон сууцанд амьдарч байна. Эдгээр барилгын цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт, ногоон байгууламж, аюулгүй байдал, дундын өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой асуудлыг тухайн орон сууцны СӨХ хариуцан ажилладаг. 2021 оны байдлаар улсын хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын ашиглалт, үйлчилгээг нийт 1437 сууц өмчлөгчдийн холбоо, 124 мэргэжлийн байгууллага хариуцан ажиллаж байна.
СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой асуудал цөөнгүй гардаг. Тухайлбал, нийт СӨХ-ны дөнгөж 307 нь орчны газраа ашиглах тухай гэрээ байгуулж ажилладаг. Өөрөөр хэлбэл, олон СӨХ орчноо иргэддээ зориулан тохижуулах, хүүхдийн тоглоомын талбай байгуулах дээр учир дутагдалтай ажилладаг. Мөн барилгын компаниуд орон сууц барьж ашиглалтад оруулчхаад СӨХ-гоо иргэдэд шилжүүлдэггүй тохиолдол цөөнгүй. Нөгөө талаас оршин суугчид СӨХ-ны төлбөрөө олон сараар төлдөггүй зэрэг асуудал ч бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгаа юм.
Нийслэлийн зүгээс СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлд зохицуулалт хийх үүрэгтэй.
Эдгээр нөхцөл байдалд үндэслэн чиг үүргийн хүрээнд 2003 онд баталсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүллээ. Хуулийн төсөлд иргэд, СӨХ болон бусад талын саналыг хүлээн авч тусгах нь маш чухал. Тиймээс бид www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал хүлээн авах ажлыг зохион байгуулна. Иргэд, СӨХ болон холбогдох талууд хуулийн төсөлд саналаа идэвхтэй ирүүлэхийг хүсэж байна" гэлээ.
Уг хуулийг шинэчилснээр:
- Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах,
- Хяналтын тогтолцоог боловсронгуй болгох,
- Нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах,
- Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах,
- Оршин суугч, иргэд, СӨХ-ны харилцан уялдааг хангах,
- СӨХ-дын эрх зүйн байдлыг тодорхой, ойлгомжтой болгох, тэдгээрт хуулийн этгээдийн эрх олгож, хууль, эрх зүй, эдийн засаг, санхүүгийн харилцаанд оршин суугчдынхаа эрх ашгийн хамгаалан оролцох боломжийг бүрдүүлэх,
- Нийслэл, дүүргийн удирдлагаас хот, нийтийн аж ахуйн чиглэлээр СӨХ-дын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, хяналт тавих эрх зүйн орчин бүрдэнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас нэг цүнхчин
СӨХ-ИЙН МӨНГӨ МАШ ӨНДӨР БАЙХАД ЯДАРСАН ХҮМҮҮС ЯАЖ ТӨЛӨХ БОЛЖ БАЙНА.
Яаж ч ядарсан, ядуу байлаа гээд савангийн мөнгө олддог гэгчээр СӨХ-ийн мөнгөө төлөх мөнгө олдоно.
СӨХ шиг хэрэггүй газар �##�га.татан буулгав�##� таарна.орон сууцны контор нь хариуцаад яваад болоод бн.1давхарыг подволтой нь түрээслээд мөнгө хийгээд л байж бна.орцоо ч олигтой цэвэрлэдэггүй.7-14 хонож байж цэвэрлэмэр аяддаг.
СӨХ ШИГ ХЭРЭГГҮЙ ГАЗАР АЛГА ГЭДЭГ ҮГИЙГ ТӨЛБӨРӨӨ ОЛТН САР, ЖИЛЭЭР ӨГААГҮЙ АЫЛУУД Л ХЭЛНЭ. ӨДӨР БҮР ШАЛ ШАВХАЙГ ШИНЬ ХЭН ЦЭВЭРЛЭДЭГ ВЭ, СӨХ... СӨХ-ГҮЙ ДОЛОО ХОНООД ҮЗ Л ДЭЭ. ЯМАР ОРЧИН УГТАХЫГ БҮГД МЭДЭЖ БАЫГАА. САР ЦЭВЭРХЭН ОРЧИНД АМЬДРАХЫН ТӨЛӨӨ 20-30 МЯНГАН ТӨГРӨГ ХАРАМЛАЖ БАЫГАА ХҮН БОЛ АЖИЛ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ, БУСДЫН ХАДӨЛМӨРИЙГ СОРОГЧ Л БАЫГАА ДАА.
СӨХ-н хуулинд заасны дагуу СӨХ-н төлбөрийг хууль ёсны дагуу тогтоогоогүй хирнээ оршин суугчдыг дарамт�##�ж хууль бусаар СӨХ-н төлбөр авдаг СӨХ бараг 80 % нь байдаг.
Сан�##� нэг байна...
Оршин суугчид хурлаа хий гэж зарлаад ч хурлаа хийдээггүй, тайлангаа тавьдаггүй СӨХ маш их бий. Хэнд ч захирагддаггүй хув�##�з болж хувирсан СӨХ-г нэн даруй татан буулгах, шинэчлэх нь зөвхөн цаг хугацааны асууд�##�.
Бүх подв�##�ийн түрээсийг авна,суугчдаас мөнгө авна,аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй нийлж нийтийн эзэмшлийн т�##�байг худ�##�даж мөнгө авга, тэгээд юу ч хийхгүй ийм байхад яаж мөнгө төлөх вэ? 26 жил мөнгө төллөө суух санд�##� 1 �##�га, хүүхэд тоглох 1 гулсуурч �##�га. СӨХ,Дээд зөвлөл 2 - ыг давхар тэжээж байна бид гэтэл эрх ашиг хамга�##�ах газар �##�га!!!
Яг зөвөө, зарим арай дэндүү.Орсон цагаасаа эхлэн СӨХ өө төлдөггүй.
Yu ch hiihgui yum hudlaa mungu awsan gazar bhin
БГД 19 хлроо IY хороололын 62, 63 р байрны өмнөх хүүхдийн тоглоомын т�##�байг 2020 онд Дүүргийн хөрөнгөөр тохижуулсан. Гэтэл Одоо нэг компани уг газарт барилга барих гээд захирамж гаргуулсан гээд хаша�##�ах гээд байна. Тоглоомын т�##�бай нь байрны нийтийн эзэмшилд ороогүй. Үүнийг яаж шийдэх бол.
Ard tvmnee merj bhaar uuj idsen ter deedsvvdeesee mongo neheech
СӨХгүй байя гээд бодоод үз дээ. Заваарсан юм болно шүү. Харин иргэд хур�##�даа идэвхитэй оролцож,хян�##�тын зөвлөл нь хян�##�таа сайн тавих хэрэгтэй.СӨХ ийн удирдах дээд зөвлөлөөс СӨХ үүдийн данс үйл ажиллагааг яар�##�тай шилэн ил тод болгох ёстой
Завөө зөв. СӨХ ийн мөнгөө төлдөггүй айлд төрөөс үзүүлэх ямарваа хөнгөлөлт үзүүлэхгүй, зээл тусламжинд хамааруулахгүй байх хатуухан хууль гаргачих.Тэд бусдыг сорогч шунахай хув�##�з мэт хувиа хичээсэн арчаагүй хүмүүс. Төлөх дургүй бол хашаандаа гэрээ бариад амьдрах хүртэл хатуухан шахуурга хийх хэрэгтэй.
Өсөх ийн дарга гээд шатаар явж ажилаа ш�##�гаж чадахгүй 70 гарсан хөгшин авгайчуудыг болиулах хэрэгтэй з�##�уу хүн олдоно доо хөгшчүүд тэгэхнээ аваад гэртээ баймаар тэгээд ажилаа хийж чадах
Гүй байхад хөх ийн мөнгө төлөх илүү санаанд таарсан тохижилт болон ажил хийж байгаа бол төлөх хэрэгтэй
Зөв. Том байшинтай цөөхөн айлын СӨХ өндөр төлбөртэй, түүнийг тэд төлж чадна. Орлого багатай айлуудын СӨХ-д олон айл хамрагддаг учраас төлбөр нь бага байдаг шүү дээ. Төлөхгүй гээд яах юм, төрөөр төлүүлэх гээгүй биз дээ...
CGX ажилаа хийдэггүй 1р хороолол ӨНӨР20 сөх мөн ч олон жил болж бна жижүүргүй тийм бхад яаж төлбөр өгөх вэ хар хорин зарын архичид хононо хана туурга будаггүй ....
Хувийн хэвшил ажлаа яаж хийх нь бас төрд хамаатай юу.
Монгол банкны мэдээллийн санд оруулж мэдрэлтэх нь дээ. СӨХ р ер яадгийн.
suhiin ajiltan darga jijvvr gj bhgvi yuch hiideggvi munhiin ezengvi ail shig bdg murtluu suhiin mungu nehej ail bolgoni vvdiig balbah ym ХУД 3 хороо Гэрэлт Өргөө 47 В байр
СӨХ мөнгө төлдөггүй бусдыгаа парзит�##�даг өрхөд төрөөс зарим зүйлд ньхязгаарл�##�т хийх хориг тавих хэрэгтэй.сайн ажилгаатай.Сөхүүд олон бий шүү.