Нийгэм мэдээ

Улаанбаатарын метроны 600 ажилтанг БНСУ-д бэлдэнэ

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн хүрээнд хүний нөөц бэлтгэх зорилгоор НЗДТГ, ШУТИС, “Духуа инженеринг” ХК хооронд гурван талт санамж бичгийг 9 дүгээр сард байгуулсан.

Метроны ашиглалт, үйлчилгээг хариуцах, цаашлаад энэ төрлийн бүтээн байгуулалтад 600 гаруй инженер, техникийн ажилтан шаардлагатай. Иймээс ШУТИС-д хоёр жил, БНСУ-д хоёр жил суралцуулах 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон юм.

Метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх санамж бичгийн хүрээнд талууд эхний уулзалтаа хийлээ. Энэ үеэр “Халла” их сургуулийн захирал Ким Юн Вон “Халла групп нь БНСУ-д хамгийн анхны хурдны галт тэрэгний замын бүтээн байгуулалтыг хийж байсан. Олон улсын кейсээс үзэхэд бусад улс орон бүтээн байгуулалтын ажилдаа голчлон анхаардаг.

Харин нийслэлийн удирдлага метро ашиглалтад орсны дараа хариуцаж ажиллах хүний нөөцдөө анхаарч байгаад баяртай байна. Метроны мэргэжилтнүүдийг бэлтгэх ажилд өөрийн хүч чадал, боломж бололцоогоо дайчлан ажиллах болно” гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 11, 2024 08:11

ЯМАР ГОЁ ВЭ? БИ ХАР МОДНЫ ХАГА МУЖААН ХҮРЗ БАРИВАЛ ЯМАР Ч ХУЖААГ ДАГУУЛАХГҮЙ ШАВАР ЗУУРЧ ТООСГО ӨРНӨ САЙН БУХ ХИЙНЭ МАНАЙГ ЯВУУЛЧИХАА БИ БОЛ ЖИНХЭНЭ МЕТРОНЫ САЙН МЭРЭГЖИЛТЭН БОЛОХОО АМЛАЯ СОЛОНГОСТ ОЧООД ХАЙРТ ТА НАРЫГАА МУРИХГҮЙ ШҮҮ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button