Хаан банкны IPO эхний өдрөө 102 хувь биелж, хоёр банк хувьцаагаа гаргаагүй үлдлээ

Хаан банкнаас олон нийтэд санал болгон гаргасан хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр эхэлсэн. Тэгвэл тэд эхний өдрөө 101.5 хувийн биелэлттэй, урьдчилсан захиалга авсан байна.
Нийт 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх тооцоотой байсан тэд 186.1 тэрбум төгрөгийн захиалга авчээ.
IPO-ын захиалга давж биелвэл хувь тэнцүүлэх аргаар хуваарилалт хийх юм. Тиймээс Хаан банкны захиалга биеллээ давсан тул хувь тэнцүүлэх аргаар хуваарилалт хийхээр боллоо.
Ийнхүү системийн таван банкны гурав дахь банк анхдагч зах зээлийн арилжааны захиалгаа авч эхэлснээр хоёр банк IPO хийх үлдэв. Тодруулбал, Худалдаа хөгжлийн болон ХАС банк хувьцаагаа олон нийтэд гаргаагүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ХАС банк одоогоор хувьцаагаа олон нийтэд гаргах хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо тэргүүтэй холбогдох байгууллагуудад өгсөн ажээ.
Хуулийн дагуу энэ оны эхний хагас жилд системийн таван банк IPO хийж дуусах ёстой юм. Эргэн сануулахад "Голомт банк" болон "Төрийн банк" ХК-ийн хувьцааны ханш уналттай байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tdb xac garaad irvel xaaniih ch bas unana